Хүний амьдралын зургаан айдас


2009-01-19 15:56 GMT+8
Бүх хүмүүс амьдралдаа доорх зургаан айдсыг давж гардаг болохыг сэтгэл зүйчид тогтоожээ.
Нэг.
Хайртай хүнээ алдахаас айх: Хэрвээ танд ийм сэтгэл төрвөл хайртай хүндээ шүүмжлэлтэй хандахаа болих хэрэгтэй. Ийм айдсаас салахын тулд түүнийг цаг үргэлж хардах хэрэггүй. Харин хайраа аль болох ойр ойрхон илэрхийлж байх хэрэгтэй гэнэ.
Хоёр.
Ядуурлаас эмээх: Энэ айдас нь таныг санаачлагатай байхад үргэлж саад болно. Та өөртөө итгэлтэй болсон үед л энэ айдсаас сална. Ирээдүйдээ итгэлтэй өөдрөг үзэлтэй байхыг хичээ.
Гурав.
Шүүмжлэлээс айх: Ийм айдас нь зориг зүрхийг мохоож, бүтээн байгуулах чадварыг унтраадаг. Ганцхан намайг шүүмжилж байна гэж хүлээж авахаа больсон цагт л энэ саадыг давж чадна.
Дөрөв.
Өвдөж зовохоос айх: Энэ айдсыг давахын тулд өөртөө арчаатай, эрүүл мэнддээ анхаарч байх хэрэгтэй. Тэгж чадвал энэ айдас аяндаа замхарна.
Тав.
Хөгшрөхөөс айх: Ихэнх хүмүүс хөгшрөхөөрөө өвчтэй, арчаагүй нэгэн болж, хүнээр асруулахад хүрнэ гэж айдаг. Энэ бол амьдралын хууль гэдгийг ойлгож ийм бодлоо орхих хэрэгтэй.
Зургаа.
Үхлээс айх: Энэ айдсаас салахын тулд үргэлж ажилтай бай. Ирээдүйнхээ төлөвлөгөөг байнга боловсруулж яв. Үргэлж завгүй байдаг хүнд үхлийн тухай бодох цаг байдаггүй юм.
/Хань/

САНАЛ БОЛГОХ

 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 442 санал өгсөн байна.

Дээшээ