Захидал: Хүүхдүүддээ хүнийг гаднаас нь дүгнэдэг байдалд битгий сургаач

GoGo.mn

2017-03-20 12:00 GMT+8

Манайх тийм боломжтой айл биш. Өсвөр насны хүүхдэдээ олигтойхон хувцас ч авч өгч чадахгүй юм. Охин маань ангийнхнаасаа их ичдэг бололтой. Хэчнээн хичээлээ гээд яах билээ. Өчигдөр охин маань уйлж байна. Би ичээд байна, ингэж амьдармааргүй байна, яагаад манайх ийм ядуу юм бэ гээд л. Надад үнэндээ хэлэх үг олдсонгүй ээ. Би яаж ч хичээгээд авч байгаа цалингаасаа хэтрэхгүй. Ямар худлаа хэлж хулгай хийлтэй нь биш дээ. Одоо яах вэ. Яаж охиныхоо сэтгэлийг засч, байгаа байдалдаа дасахаас өөр аргагүй гэж ойлгуулах вэ. Би ч хэлж л байгаа л даа. Гэхдээ л ойлгохгүй юм. Хүүхэд болохоор аргагүй байх л даа. Бас бусад эцэг эхчүүдэд гэж хэлэхэд хүнийг гадна өнгөөр нь дүгнэдэг болгож хүүхдүүдээ битгий сургаач ээ гэж хэлмээр байх юм аа. Хүүхдүүд бол мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр ийм байдалд эцэг эхчүүд бид л сургаж байгаа.

Хариулт: Сэтгэл судлалын үндэсний хүрээлэнгийн сэтгэл судлаач Б.Алтанцэцэг хариулж байна.

Сайн байна уу, захидал илгээсэнд баярлалаа. Заримдаа бидэнд хүссэн ч шийдэж чадахгүй асуудлууд байдаг. Гэхдээ тэр асуудлыг бүрэн шийдэж чадахгүй ч гэсэн өөрийн зүгээс авч болох арга хэмжээнүүд бас байдаг нь сайн хэрэг. Таны хувьд эдийн засгийн байдлаасаа шалтгаалаад хүүхдийнхээ хүссэн материаллаг зүйлсийг авч өгч чадахгүй байгаа ч таны зүгээс охиндоо өгч чадах өөр зүйлс байгаа. Жишээ нь та охиндоо орой болгон амттай хоол хийж өгөх, эсвэл асуудлыг нь анхааралтай шүүмжлэлгүй сонсох гэх зэргийг хийж өгч чадна. Энэхүү үйлдлээрээ та охиндоо “ээж нь чадах бүхнээрээ хичээж байгаа шүү” гэдэг дохиог өгч байгаа юм. Өөрөөр хэлбэл үгээр тайлбарлаж хэлэх үр дүнтэй ч үйлдлээрээ үзүүлэх нь хамгийн зөв арга байдаг, ялангуяа хүүхэдтэй ойлголцоход. Магадгүй тэр даруй үр дүн нь танд харагдахгүй байж болох ч урт хугацаандаа энэ нь хамгийн зөв арга юм.

САНАЛ БОЛГОХ

 
 
Мягмар гарагаас эхлэн нийслэлийн төв зам болох Энхтайваны өргөн чөлөөгөөр баруунаас зүүн чиглэн явах жолооч нарт зүүн эргэхийг хориглолоо. Нийт долоон уулзвараар зүүн эргэх хориотой болов. Та энэ шийдвэрийг дэмжиж байна уу?
Нийт 96 санал өгсөн байна.

Дээшээ