Стресс болон дотор эрхтэний архаг өвчин үс уналтын шалтгаан болдог


2010-08-23 15:51 GMT+8
Үс унаад байна, ядаргаанаас, шампунь таарахгүйгээс боллоо гэх үг бидний амьдралд өдөр тутамд сонстож байдаг. Тэгвэл таны үс унаад байгаагийн гол шалтгаан нь стресс, үрэвсэлт болон дотор эрхтний архаг өвчин байдаг байна. Сэтгэлзүйн хувьд эмэгтэйчүүд харьцангүй тогтвор муутай байдаг тул стресст амархан орж, илүүтэй шаналдаг.

Тийм ч учраас сэтгэл зүйчид хүнд өвчин туссаны дараа болон стресс, сэтгэл гутралын дараа үсээ засуулахыг үйлчлүүлэгчдэдээ зөвлөдөг. Үсээ засуулсны дараа хүний биеэс сөрөг мэдрэмж ор мөргүй алга болдгийг эрдэмтэд тогтоожээ. Өөдрөг үзэлтэй, оюун ухааны хөгжил сайтай цэвэр цэмцгэр, баяр баясгалантай хүмүүсийн үсэнд цайрын найрлага илүү их байдаг байна.

Массаж үс уналтыг зогсоодог гэх яриа байдаг ч одоогоор үүнийг нотлох шинжлэх ухааны үндэслэлтэй ямар ч тайлбар гараагүй байна. Массаж хийхэд зөвхөн үсний уг тэжээгддэг аж. Гэвч мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар толгойн массаж зөвхөн стресс л тайлах үүрэгтэй гэнэ. Тэгэхээр та үс уналтаа зогсооё гэвэл юун түрүүнд стрессээс ангижирч бас өөрт тань үрэвсэлт болон дотор эрхтэний ямар нэг өвчин эмгэг бий эсэхийг тодруулан эмчлэх шаардлагатай аж.

Энэ дашрамд танд үстэй холбоотой зарим тоо баримтуудаас дуулгая. Хүний биеийн 95 хувь нь үсээр хучигдсан байдаг бөгөөд үсийг урт, ширүүн, шар үс гэж хуваадаг аж. Толгойн үсний тоо хүн бүхэнд харилцан адилгүй байх боловч хоногт 60 -100 хүртэл үс унадаг хэдий ч 0.1-0.5 мм ургадаг байна.

Үсийг буруу арчилвал унах, хагтах, салаалах, хугарах, түүнчлэн халцарч ч болно. Ерөнхийдөө үсийг дотор нь тослог, хуурай, хэвийн гэж ангилдаг. Дараагийн дугаартаа бид үс яагаад хуурайшдаг, хагтдаг, хуурай үсийг хэрхэн арчлах болон үснийхээ эрүүл эсэхийг яаж мэдэж болох талаарх зөвлөгөөг хүргэх болно.

/Монголчуудын амьдрал/

САНАЛ БОЛГОХ

 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 538 санал өгсөн байна.

Дээшээ