Та наснаасаа эрт хөгшрөөгүй биз


2010-08-24 09:22 GMT+8
1 .Та түргэн ядарч үе үе хэвтэж амармаар байдаг уу?
2. Таныг унтаад сэрсэний дараа нуруугаар чинь хөшиж өвддөг үү?
З. Үе мөч мөн өвдөг нуруугаар хүчтэй хатгаж өвддөг үү?

4. Шөнөдөө хэд хэд босож давсгаа сулладаг уу?
5. Байнга даарч хөл гар чинь хүйтэн байдаг уу?
6. Нойр чинь хулжих юм уу аймшигтай зүүд зүүдэлдэг үү?

7. Таны бэлгийн идэвхжил буурах шинж байна уу?
8. Толгой тань өвдөж байн байн эргэдэг үү?
9. Их хөлөрдөг үү?

10. Нулимс гоожиж нүд чинь амархан огшдог уу?
11. Та салхинд амархан цохиулдаг уу?
12. Чих тань шуугиж юм дуулахдаа муу болсон уу?

13. Таны үс хуурайшиж хугарч унадаг болсон уу?
14. Ам гашуу оргиж хэл ам улайдаг уу?
15. Таны аюулхайн доор өвддөг үү?

16. Ихэд тавгүйтэн зүрх тань өвддөг үү?
17. Гэнэт давхийн цочдог уу?
18. Турж эцэн нүүрэнд тань үрчлээ үүссэн үү?

Хариулт:
Хэрвээ та бүх асуултад "Тийм" гэж хариулсан бол 30, 40 настай байлаа ч тааралдсан хүн танд суудал тавьж өгөхөөр болжээ. Эхний 5-7 асуултад "Тийм" гэж хариулсан бол сэтгэл түгших цаг хэдийнээ болчихож. Учир нь таны бөөр муудсаныг гэрчилж байна. Тэгэхдээ санаагаар унах хэрэггүй. Эмчид оч, эмчлүүл. Аз тохиолдоход залуужих арга бас байдагт итгэгтүн. Та өөрөө өөртөө оточ шүү. Эрүүл ахуйн зөв дэглэм сахиж сэтгэлийн тэнхээтэй явах нь чухал.

/Монголчуудын амьдрал/

САНАЛ БОЛГОХ

 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 536 санал өгсөн байна.

Дээшээ