Сармисны анагаах шид


2010-08-25 13:54 GMT+8
Сармисны анагаах чадал эртнээс алдартай бөгөөд эмийн бодис гэдэг утгаараа мянган жилийн өмнөөс ашиглагдаж ирсэн түүхтэй. Шинэхэн ургацын сармис өвчин намдаах, нян устгах, мөөгөнцрийн эсрэг, ариутгах зэрэг төрөл бүрийн чадвартай байгалийн ашигтай бодисуудыг агуулдаг. Түүнээс гадна сармис нь исэлдлэгийн эсрэг гайхалтай бэлдмэл тул өдөр бур сармис хэрэглэснээр чөлөөт радикалуудын хорт нөлөөг устгахад тустай. Сармис шээс хөөх чадвараараа мөн алдартай бөгөөд бие махбодиос хорыг гадагшлуулж, хаван хөөдөг чанартай.

Сармисыг зохих тунгаар нь хэрэглэж занших юм бол хавдарт өвчний эсрэг дархлаа суулгадаг байна. Энэхүү ургамал нь зөвхөн эмчилгээнд бус гоо сайхны үйлдвэрлэлд түгээмэл ашиглагдсаар өдийг хүрсэн. Шинэхэн сармисыг өдөр бур хэрэглэвэл төрөл бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлээд зогсохгүй, хөгшрөлтийг удаашруулдаг гэдэг. Нэг хумс сармисыг нунтаглан соус, тараг эсвэл аарцтай хольж өдөр тутам хэрэглэхийг хичээгээрэй. Шарсан юмуу даршилсан сармис нь бэлтгэх явцад анагаах чадвараа алддаг тул шинэ сармис хэрэглэж байхыг хичээнэ уу. Сармис дараах өвчнүүдийг анагаахдаа онцгой үр дүн өгдөг.

Батга
Хоёр хумс сармисны шүүсийг адил хэмжээний цагаан цуутай хольж хутгана. Энэхүү бэлдмэлээ хөвөнд шингээн батга гарсан хэсэгтээ шавшина уу. Өдөрт хэд хэдэн удаа шавших нь зүйтэй. Батганы эсрэг энэхүү бэлдмэл нь сармисны нян устгах, мөөгөнцрийн эсрэг, үрэвсэл дарах шинжүүд дээр үндэслэгдсэн бөгөөд түүнд агуулагддаг антиоксидантууд арьсыг нөхөн сэргээхэд тусалж, чөлөөт радикалуудын нөлөөнөөс хамгаалдаг. Харин цагаан цуу тэнцвэржилтийг сэргээхэд тусалдаг.

Хомхой буюу герпес
Бидний хэлж заншсанаар хомхой долоох буюу уруулын аль нэг хэсэгт таагүй шарх үүсэхэд хумс сармис хэрчин шүүсийг нь шахаж байгаад яранд түрх. Сармисны шүүс маш гашуун, хурц тул шарханд хүрсэн даруйдаа хорсож, тулж буй мэт болно. Гэсэн ч тэсвэрлэн түрхэж чадвал хурдан эдгэрнэ. Түүнээс гадна энэхүү эмчилгээ нь халдвар түгээхээс хамгаалдаг.

Арьс улайж, тууралт үүсдэг өвчин
Псориаз өвчний шинж тэмдэг бүхий арьсныхаа үрэвсэж улайсан хэсэгт сармисны масло түрхэнэ. Ийм тосон түрхлэг эмийн сангуудаар юмуу бараа борлуулагч цахим сүлжээгээр худалдаалагддаг.

Үс унахад
Сармис нь олон зууны туршид ус уналтын эсрэг байгалийн цэвэр бүтээгдэхүүний үүргээр ашиглагдаж буй. Сармисны тосыг ус унан халцарч буй хэсэг болон хуйхандаа түрхээд гялгар уутаар битүү боох юмуу малгай өмсч унтана. Оройноос өглөө хүртэл ийн байх нь ур дүнтэй. Өглөө үсээ угаана. Эл аргыг хэдэн долоо хоногийн турш хэрэглэх ёстой.

Өсгийний мөөгөнцөрт өвчин
Хөлийн өсгий хатуурч, гоо зүйтэй болж, мөөгөнцөрт өвчинд өртөх нь элбэг. Шинэхэн сармисны хэд хэдэн хумсыг нунтаглан зуурмаг болгоод хатуурсан хэсэгтээ битүү түрхэн боож хоноорой. Өглөө хөлөө угаачихаад сармисны тос түрхэн, оймсоо өмсөөрэй. Мөөгөнцөртсөн өсгийгөө эрүүл болтол энэхүү аргыг давтан хэрэглэнэ.

/Бизнес таймс/

САНАЛ БОЛГОХ

 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 536 санал өгсөн байна.

Дээшээ