Тод өнгөтэй жимснүүд хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлдэг


2011-10-06 00:00 GMT+8
Дэлхийн олон эрдэмтдийн судалгаагаар хорт хавдар үүсгэдэг олон шалтгаан байдаг аж. Тухайлал, 5-10 хувь нь дотоод хүчин зүйл буюу удамшил, дайврын болон дархлааны өөрчлөлтөөс, 90-95 хувь нь гадаад хүчин зүйлээс хамааралтайг тогтоожээ.

Тиймээс зөв зохистой хооллолт нь хорт хавдар болон хавдрын урьтал өвчнүүдээс урьдчилан сэргийлдэг байна. Хоногт хэрэглэж байгаа хоолны найрлага дахь үндсэн шимт бодис, амин дэм, эрдэс бодисууд бие, махбодийн хэрэгцээг бүрэн хангаж чадахуйц хэмжээ, харьцаатай байна.

Хүний бие махбодид шаардагдах шимт бодисуудын хэмжээ, чанар бүрэн хангагдсан үед өсөлт, бодисын солилцооны үйл ажиллагаа хэвийн явагддаг ажээ. Иймд хоолны найрлага, хэмжээ, чанарыг зөв тохируулах нь зохистой хооллох зарчим болдог байна.

Хоногийн хоолонд ургамлын гаралтай түүхий бүтээгдэхүүнийг заавал оруулах, хоол идэхээс 30 минутын өмнө жимс, жимсгэнэ идэх хэрэгтэй. Тухайлбал, жимсний шүүс нь ходоод гэдэсний замын эрхтний үйл ажиллагааг хэвийн болгох, хавдрын эсрэг үйлдэлтэй амин дэм, эрдэс бодисын найдвартай эх сурвалж болно.

Хавдартай өвчтөнд шар лууван, хүрэн манжингийн шүүс өгвөл эмчилгээнд үр дүнтэй байдаг учир хүнсний эслэгийг өргөн хэрэглэхийг эрдэмтэд зөвлөж байна. Тод улаан, шар, ногоон өнгөтэй хүнсний ногоо, жимс, жимсгэнэ нь А, Д, Е, К, РР, В1, В2 амин дэм, кали, кальци, төмөр, магни хром каритон зэрэг эрдэс бодисын агууламж өндөр байдаг ажээ.

Мөн хүний биеийн дархлааг сайжруулж, хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлдэг юм байна. Хоол хүнсний бүтээгдэхүүний анхны болон дулааны боловсруулалтыг технологийн горим, зааврын дагуу хийхгүй бол хүнсний бүтээгдэхүүний чанар, бүтэц, найрлага алдагддаг ажээ.

/Зууны мэдээ/

САНАЛ БОЛГОХ

 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 448 санал өгсөн байна.

Дээшээ