Аяллаар явж байх үеийн хүүхдийн аюулгүй байдал


2011-10-07 00:00 GMT+8
Аяллаар хүүхэдтэйгээ хамт явахдаа хувцас болон бусад зүйлд сайн анхаарах хэрэгтэй. Ачаандаа хүүхдийн хамгаалалттай шөнийн гэрэл, хүүхдийн авсаархан пүрштэй сандал, угаалгын тэвштэй сандал, бас анхны тусламжийн багаж хэрэгслүүд мөн түүнчлэн машины суудал ч авч явахыг зөвлөж байна.

Гэрээсээ хол аяллаар явахдаа хүүхдийн аюулгүй байдлыг хангах нь маш чухал юм. Гэрээсээ хол байх үед аюулгүй байх хамгийн эхний алхам бол зочид буудал руу залгаад тэдэнд хүүхдийн аюулгүй байдлыг хангасан өрөө байгаа эсэхийг лавлаж асуух хэрэгтэй.

Орчин үеийн зочид буудлууд ингэж тоноглогдсон байдаг. Зочид буудлууд үүнд хариу өгөхгүй бол өөрсдийн гэсэн хүүхдийн аюулгүй байдлыг хангах зүйлсийг авч явах хэрэгтэй.

Үүнд:

- Цахилгаан залгуурыг халхлах зүйлс
- Аюулгүй ба хэт тод биш шөнийн гэрэл
- Угаалгын тэвш
- Хаалга болон цонхыг хаах болон хурц ирмэгтэй тавилгануудад хэрэглэх зүйлс

Нэгэнт л та хөлсний байшин болон зочид буудлын өрөөнд, эсвэл найз нөхдийндөө айлчлах үедээ ер нь хаана ч байсан хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс дарааах хэдэн зүйлсийг анхаарч урьдчилан сэргийлэх арга хэмжээг авбал танд тустай байх болно.

- Хэзээ ч хүүхдийг хараа хяналтгүйгээр бүү орхи. Ялангуяа ор, буйдан, сандал, эсвэл өлгийний ширээн дээр орхиж болохгүй.

- Шалан дээр байгаа зүйлс, орны болон ширээний доор байгаа зүйлс, орноос ил цухуйсан хурц ирмэгүүд, салдаг шүүгээ эсвэл шүүгээний бариул зэрэг зүйлсийг сайн ажигла.

- Тавилгануудыг хянах: Тагт болон цонхноос тавилгануудыг холдуулж, телевиз, чийдэн эсвэл ширээний гэрлийг сайн шалгах хэрэгтэй. Шатах, түлэгдэх, осгох аюултай.

- Зарим зочид буудал шал хүртлээ урттай хөшигтэй байдаг. Үүнийг хүүхэд хүрэхгүй болгож сойх хэрэгтэй.

Tsophospital.mn

САНАЛ БОЛГОХ

 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 260 санал өгсөн байна.

Дээшээ