Танд тустай зөвлөгөө


2011-10-10 00:00 GMT+8
-Улаан дарсны толбыг юуны өмнө жижиг ширхэгтэй давсаар арчина. Энэ нь чийгийн нэг хэсгийг өөртөө авч толбыг тархаахгүй байхад тустай. Шингээх чадвартай сальфетик ч тавьж болно. Толбо болсон зүйлсийг хүйтэн усаар угаах хэрэгтэй.

-Чернелээс үүдсэн толбо нь шинэхэн байвал нимбэгний шүүсээр арчиж цэвэрлэнэ. Толбо арилгагч шингэнийг тархаахгүйн тулд бага хэмжээгээр авна. Цэвэрлэх явцад хөвөн, даавууг ойр ойрхон солих хэрэгтэй.

-Пивоны толбыг савантай усанд угааж арилгана. Харин торгомсог материал дээр суусан толбыг найруулсан спиртээр арчиж цэвэрлэнэ.

-Гутлын тосон толбыг бензин эсвэл спиртээр арчиж цэвэрлэх шаардлагатай.

/Хань/

САНАЛ БОЛГОХ

 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 433 санал өгсөн байна.

Дээшээ