Халуун өдөр жолооч нар юу анхаарах вэ?

С.Заяа | GoGo.mn

2017-05-26 14:10 GMT+8

Халуун өдөр жолооч нар юуг анхаарвал зохих талаар зөвлөгөө өгч байна.

1. Машиндаа хүүхдээ үлдээж хэрхэвч болохгүй. Халуун өдөр машин доторх агаар 75 хэм хүртэл халдаг учраас хүүхэд битүү орчинд наршиж, эрүүл мэнд амь насаараа ч хохирох гэмтэй. Энэ мөн гэрийн тэжээвэр амьтанд ч хамааралтай.

2. Машиндаа шатаж, дэлбэрч болзошгүй баллонтой будаг, хий, асаагуур, шатамхай зүйлтэй ямар ч зүйл битгий үлдээгээрэй.

3. Халуун өдөр машиндаа үлдээсэн савтай уснаас уухгүй байх. Халуунд хуванцар сав өөрөө хортой бодис ялгаруулдагтаа биш харин халуунд халсан усанд нян ихээр үрждэг учраас халуун машинд удсан усыг уухгүй байвал зохилтой.

4. Машинаа аль болох сүүдэрт тавих. Машины тань наранд удаан байсан талын будаг гандах магадлал өндөр байдаг.

5. Машиндаа суухаасаа өмнө машин доторх халсан агаарыг гадагшлуулахын тулд бүх цонхоо онгойлгох хэрэгтэй. Ингэснийхээ дараа машиныхаа агааржуулагчийг хүйтэн дээр нь хөл рүү үлээхээр тавьж өгнө. Агааржуулагчийн хүйтэн агаар машин доторх халуун агаарыг дор нь гадагшлуулах болно.

6. Зуны улиралд машинаа ойр ойрхон угааж байх хэрэгтэй. Бохир машины гадаргуу гэрэл ойлгохдоо муу байдаг учраас машин хурдан халдаг. Дээрээс нь бохир машины будаг нарны гэрэлд бүдгэрэх явцдаа алаг эрээн болдог байна. Шувууны сангасыг тэр дор нь угаахгүй бол зуны халуунд машины гаднах лакийг гэмтээдэг.

7. Халуун өдөр машинаа зогсоолд шатахуунгүй эсвэл бага шатахуунтай үлдээхгүй байхыг зөвлөдөг. Шатахууны насос хөрж байхын тулд шатахуун дотроо орсон байх ёстой. Харин шатахуунгүй машины насос амархан халж, ажиллагаагүй болох магадлалтай. Шатахууныхаа хэмжээг дөрөвний нэгээс доошгүй түвшинд байлгахыг зөвлөдөг.

8. Машиныхаа агааржуулагчийг шалгуулж, агааржуулагчийн системээ цэвэрлүүлээрэй. Зуны улиралд агааржуулагч олон төрлийн өвчний уурхай болох нь бий. Агааржуулагчийн чийглэг орчинд нян олноор үрждэг. Агааржуулагчаа асаахаар нойтон алчуур шиг зүйл үнэртэж байвал яаралтай шалгуулж, цэвэрлүүлэх цаг нь болсон гэж үзэх хэрэгтэй.

9. Халуунд дугуйны хийн даралт нэмэгдэж, зам дугуйн барьцалтын хүч сулардаг. Тийм учраас дугуйн хийн даралтаа байнга шалгаж байхад гэмгүй.

САНАЛ БОЛГОХ

 
 
Хотын дарга Су.Батболдын ажлыг Та хэрхэн дүгнэх вэ?
Нийт 1231 санал өгсөн байна.

Дээшээ