Малаа алдвал 109 лавлах утсанд мэдэгдээрэй


2018-12-05 13:00 GMT+8

Малын хулгайтай тэмцэх, малын арьс шир, махны үнэ ханш зэрэг малчдын сонирхсон асуултад хариулт өгөх зорилгоор 2015 оноос "Малчин лавлах-109" утсыг ажиллуулсан.

2016 оны есдүгээр сарын байдлаар 7000 гаруй малын хулгайн зар хүлээн авчээ. Үүнээс 4700 малыг эзэнд нь олж өгч, үр дүнтэй ажиллаж байгаад лавлах утасны үйл ажиллагааг өргөжүүлэх, найдвартай ажиллагааг хангах зорилгоор хэсэг хугацаанд завсарласан ч дахин нээжээ.

Малчдаас мал алдсан, олдсон мэдээллийг 08-22 цагийн хооронд 109 утсаар шуурхай авч, хуулийн байгууллагад цаг алдалгүй дамжуулах, шийдвэрлэж байна. Мөн малын гаралтай түүхий эдийн ханш, цаг агаарын мэдээ, малчдад шаардлагатай бусад мэдээллээр хангахын тулд “Малчин лавлах 109” мэдээллийн төв болж өргөжжээ.

Энэ төв үүрэн холбооны оператор үл харгалзан үнэ төлбөргүй үйлчилж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Мал хулгайлах гэмт хэрэг өнгөрсөн онд 759 удаа гарсан бол энэ оны аравдугаар сарын байдлаар 820 болж өсчээ. Энэ онд Хэнтий аймагт хамгийн олон буюу 98 малын хулгайн хэрэг гарчээ. Харин Замын-Үүд, Мандалд хамгийн бага буюу тус бүр хоёр хэргийг ЦЕГ бүртгэсэн байна.        

САНАЛ БОЛГОХ

 
 
Хотын дарга Су.Батболдын ажлыг Та хэрхэн дүгнэх вэ?
Нийт 1535 санал өгсөн байна.

Дээшээ