Тайванийн Эскпорт, импортын банкнаас хэрхэн зээл авах вэ?


2018-03-05 13:30 GMT+8

Тайванийн Засгийн газраас Тайвань-Монголын худалдаа эдийн засаг, бизнесийн харилцааг эрчимжүүлэхийн тулд Тайванийн Эскпорт, импортын банкнаас Монголын арилжааны банкуудаар дамжуулан, нийт 20 сая ам.долларын үнийн дүнтэй санхүүжилтийн зээл олгож байна. 

Монголын аж ахуйн нэгж, компаниуд Тайванийн экспортлогчдоос бараа бүтээгдэхүүн худалдан авбал арилжааны таван банкаар дамжуулан уг санхүүжилтийн зээлэнд хамрагдана. Үйлдвэрлэгч Тайваньд захиалга хүлээн авсан ч Тайванийн хилээс гадуур үйлдврлэж буй бараа бүтээгдэхүүний экспортыг ч уг зээлийн санхүүжилтэд хамруулах боломжтой.

Тайванийн Эксим банкны санхүүжилтийн зээлийг Голомт, Худалдаа хөгжлийн банк, Хаан, Төрийн банк, Хас банкаар дамжуулан авах бөгөөд Тайваньтай хийх худалдан авалтыг 100 хувь хүртэл үнийн дүнгээр санхүүжүүлнэ.

“Худалдаа, эдийн засаг болон санхүүжилтийн зээл”-ийн тухай Монгол хэл дээрхи мэдээллийг https://www.roc-taiwan.org/mn_en/post/3325.html байршуулжээ.

Эндээс аж ахуйн нэгж, байгууллагууд Тайванийн Экспорт импортын банкны санхүүжилтийн зээлийн холбогдох дүрэм, зээлд хамрагдах хүсэлт гаргах арга хэлбэр болон арилжааны таван банкны зээлийн асуудал хариуцсан ажилтантай холбоо барих мэдээллийг авах боломжтой гэж Тайпэйн Худалдаа, Эдийн Засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн Газраас мэдээллээ.

САНАЛ БОЛГОХ

 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 330 санал өгсөн байна.

Дээшээ