Тасалгааны ургамалд тустай байгалийн гаралтай бордоо


2014-05-05 11:48 GMT+8

Бид та бүхэндээ тасалгааны ургамал тарих зааварчилгаа болон зарим цэцэгсийн талаарх мэдээллийг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад тасалгааны цэцэг тарихад ашиглагдах байгалийн гаралтай бордооны талаарх мэдээллийг хүргэе. /Гэвч эдгээр нь зориулалтын бордоог бүрэн орлож чадахгүй ч, гал тогооны хаягдал хүнсний бүтээгдэхүүнийг бордоо болгож болдгийг харуулав/

Ургамлын амьдралд нэгийг нь нөгөөгөөр нь орлуулж болохгүй хүчин зүйлсийн нэг нь шим тэжээлийн бодис юм. Шим тэжээлийн бодисыг бордоогоор дамжуулж өгнө.

Ургамал нь химийн гаралтай бордооноос шим тэжээл  авч байдаг ч саванд бордоход эдгээр нь хангалтгүй байдаг. Мэдээж бэлэн хөрс худалдаж аваад шилжүүлэн суулгахдаа саванд нэмж болох ч нэртэй, шалгагдсан үйлдвэрлэгчдийн бэлдсэн хөрснөөс хүртэл элдэв хортон шавьж илэрдэг. Ингээд ч зогсохгүй элдэв хогийн ургамлын үр ч гарч ирэх нь цөөнгүй.

Тиймээс хөрсний бүтцийг сайжруулах зорилгоор “галын өрөөний хаягдал” гэж нэрлэгддэг зүйлсийг ашиглаж бордоог орлуулж болдгийг сонирхуулъя.

Цай, байхуу ба  кофений шаар

Цай, байхуу, кофений шаар зэргийг ашиглахад өөрийн гэсэн давуу талтайн адил сул талуудтай. Давуу тал нь шүлтлэг хөрсийг саармагжуулж өгнө. Сөрөг тал нь хөрсөнд патч /шимэгч/ байгаа бол тэдгээрийг хэт хурдан тархах суурь болж өгнө. Тиймээс тийм зүйл байхгүй үед л хэрэглэж болно.

Цайны шаарыг том хэмжээний саванд суурилуулж өгөхдөө эхлээд савны ёроолд керамзитын дэвсэж өгнө, дээрээс нь бага зэрэг цайны шаарны давхарга хийгээд хэсэг хөрс бүхий ургамлыг суулгана. Ингэж суулгасан шаар нь хөнгөн хөрсөнд богино хугацаанд хувиран өөрчлөгддөг.  Үүнээс гадна ургамлын гаралтай хаягдал нь хөрсөн дэх чийгийг хадгалж өгдөг үүрэгтэй. Гэвч цай, кофений шаарыг бүрэн хэмжээгээр бордоо гэж нэрлэж болохгүй бөгөөд хөрс дүүргэгч гэвэл илүү оновчтой болох байх.

Өндөгний хальс

Өндөгний хальс нь гол төлөв кальциас бүрддэг. Кальци нь бордоо мөн ч гэлээ азот, фосфор, калитай адил нэн тэргүүний ач холбогдолтой биш юм.

Сайтар нунтагласан өндөгний хальсийг эрдсийн бордоотой хамт хийхэд тохиромжтой. Учир нь эрдсийн  бордоонуудын дийлэнх нь хөрсний хүчиллэг чанарыг нэмэгдүүлдэг. Иймд өндөгний нунтгалсан хальстай хамт хийхэд хөрсний хүчиллэг нэмэгддэггүй нь ихээхэн давуу тал болдог. Гэхдээ өндөгний хальс их удаан задардаг /ялзардаг/ болохоор хяналт сайн тавьдаг байх хэрэгтэй.

Суулгац хийхдээ хөрсөнд их хэмжээгээр хийвэл томат, баклажан, перец болон бусад бүх суулгацын ургалтанд сайнаар нөлөөлдөг. Тэгэхээр нунтагласан өндөгний хальс нь нас бие гүйцсэн ургамлын бордоо юм.

Сонгины хальс

Сардаа нэг удаа урьдчилан сэргийлэх ариутгалын журмаар сонгины хальсны хандаар хөрсийг усалж байх хэрэгтэй.

Сонгины хальсыг дийлэнх ургамлууд бүрэн хэмжээгээр бордоо болгон хүлээж авдаг онцлогтой. Хандыг бэлдэхдээ сонгины хальсыг 1,5 литр буцалмаг усанд хийгээд хэдэн минут буцалгасны дараа  хоёр цаг дэвтээгээд шүүнэ. Дараа нь  1,5 литр цэвэр усаар шингэлээд шүршдэг.

 Жүржийн хальс

Жүржийн  хальсыг сонгины хальсны адилаар шүрших зорилгоор ашигладаг. Өөрөөр хэлбэл, аалзан хачигны эсрэг шүршлэг болж өгдөг. Хандыг бэлдэхдээ жүрж бэрсүүт жүрж /апельсин, мандарин/-ийн хатаасан шинэ хальсыг 1,5 литр халуун усанд хийж хагас өдөр дэвтээгээд шүршдэг. Үүнийг ашигласны дараа нь тархах үнэр нь ч их гоё байдаг.

Бусад зүйлс

Цагаан будаа, вандуй, арилгасан төмс, гурвалжин будааг угаасан усаар тасалгааны ургамлыг угааж болно. Наран цэцгийн үрийн хальсыг дренаж хийх /илүүдэл чийгийг гадагшуулах суваг/ зорилгоор хэрэглэхэд зүгээр ч гэлээ энэ арга нь талбайн тарилгын нүхний ялзмагтай хөрсийг бордоход илүү тохиромжтой байдаг.

САНАЛ БОЛГОХ

 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 330 санал өгсөн байна.

Дээшээ