Мишель Обамагийн "Миний түүх" номны тухай

GoGo.mn

2019-03-14 16:39 GMT+8

Америкийн Нэгдсэн Улсын анхны Африк Америк гаралтай тэргүүн хатагтай Мишель Обамагийн намтар Becoming: Миний түүх ном 2018 оны 11 дүгээр сард анх худалдаанд гарсан бөгөөд өдгөө дэлхийн 43 орны хэлээр орчуулагдан гараад байна. Мөн энэхүү ном зөвхөн худалдаанд гарсан өдрөө 725,000 хувь борлогдсоноос гадна ердөө 15 хоногийн дотор АНУ-д 2018 онд хамгийн олон тоогоор борлогдсон ном болж, рекорд тогтоосон юм.

Мишель Обама бол Цагаан ордныг урьд хожид байгаагүйгээр олонд нээлттэй, хүн бүрийг хүлээн авахад бэлэн газар болгож хувиргахын сацуу АНУ болон дэлхий дахины охид бүсгүйчүүдийн эрхийг хамгаалах үйлст алив бүхнээ зориулаад зогсохгүй, айл өрхүүдэд илүү эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг сурталчлан түгээж, хамгаас хэцүү цаг мөчүүдэд Америк улсыг удирдан чиглүүлэхэд нь нөхөртөө түшиг тулгуур болсон гайхалтай эмэгтэй юм.

Гүн гүнзгий эргэцүүлж, шимтэн уншмаар бичсэн энэхүү дурдатгалаараа тэрээр Чикагогийн Саут Сайдад өнгөрүүлсэн хүүхэд нас, эх хүн, ажил мэргэжлийн хариуцлагаа дэнсэлсэн удирдах албан тушаалын он жилүүд, дэлхийн хамгийн алдартай хаяг бүхий ордонд аж төрсөн үе гээд өөрчлөлт авчирсан амьдралын хором мөчүүдээ дүрслэн өөрийн ертөнцдөө уншигчдыг урьжээ. Мишель Обама нийтийн болоод хувийн ололт амжилт, алдаа мадгаа үнэнч шударгаар, хөгжүүн ухаалгаар, өөрийн үгээр, өөрийн бодлоор хүүрнэн, туулсан амьдралаа ний нуугүй өгүүлжээ. 

Халуун дулаан, ухаалаг, илэн далангүй Becoming: Миний түүх дурдатгал бол хүлээлтийг эвдсээр ирсэн сэтгэл зүрхтэй, нэр нөлөөтэй эмэгтэйн маш гүнзгий эргэцүүлэл билээ.

Эх сурвалж: Монсудар

САНАЛ БОЛГОХ

 
 

Дээшээ