Та энтрепренер мөн эсэхийг илтгэх 50 шинж чанар


2017-05-22 13:00 GMT+8

Энтрепренерүүд нь маш өвөрмөц чанар бүхий хүмүүс. Тэд бусдаас  ялгаатай сэтгэхээс гадна, ялгаатай үйл хөдлөл хийдэг байна. Тэд өвөрмөц шинж чанар, дадал зуршил, сэтгэлгээгээ ашиглан ухаан бодлогогүй тэнэг зан болон гоц ухаан хоёрын хооронд дамнасан шинэ санаануудыг гаргаж ирдэг. Та хэдийгээр машины бензинийг өөр зүйлээр орлуулах мэт шинэ санааг бодож олдог байгалийн сэтгэгч байлаа ч, энэ нь таныг энтрепренер болоход тохирно гэсэн үг биш юм.

Та энтрепренер мөн эсэхдээ эргэлзэж байгаа бол доорх жагсаалттай танилцаад үзээрэй.
Магадгүй танд зарим шинж чанар, ур чадвар нь байгаад зарим нь байхгүй байж болох юм. Тэгвэл та өөрт байхгүйгээ бий болгоход анхаарна биз ээ.

  1. Танай гэр бүлийн гишүүд өөр хэн нэгний удирдлаганд ажилладаггүй. Өөрөөр хэлбэл таны эцэг эх  өөрийн бизнестэй. Энэ нь бүх энтрепренерүүдэд /жишээлбэл надад/ байдаг зүйл биш юм. Гэхдээ л ихэнх энтрепренерийн эцэг эхийн нэг нь эсвэл хоёулаа хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан байна.
  2. Та нэгэн хэвийн байдалд дургүй байх. Хүмүүс яагаад үргэлж нэг л зүйлээ хийдэг талаар гайхаж, аливаа зүйлийг илүү сайн болгохыг эрмэлзэж, түүнийхээ төлөө үйл хөдлөл хийдэг.   
  3. Өөртөө итгэлтэй. Та гутранги үзэлтэй, өөрийгөө жигшдэг энтрепренертэй тааралдаж байсан уу? Хэрвээ та өөртөө итгэхгүй бол, хэн танд итгэх юм бэ? Дийлэнх энтрепренерүүд бүх зүйл дээр  маш өөдрөг үзэлтэй байдаг байна.
  4. Хүсэл тэмүүлэлтэй. Хичнээн их цаг хугацаа зарцуулсан ч, ямар ч мөнгө олохгүй байх үе байдаг. Энэ үед  хүсэл тэмүүлэл л таны хөдөлгөгч хүч болох болно.
  5. Үгүй гэсэн хариулт авдаггүй. Энтрепренер хэзээ ч бууж өгдөггүй.
  6. Багахан холбоо сүлбээнээс түншлэлийн холбоог бий болгох чадвар. Хүмүүс таны дур татам байдал, хүсэл тэмүүлэлд татагдах хандлагатай байдаг.
  7. Өөрийн хамтран үүсгэн байгуулагчтайгаа гэр бүлийн /эхнэр, нөхөр/ хүнтэйгээ өнгөрөөдгөөс илүү хугацаанд хамт байх.
  8. Билл Гейтс, Стив Жобс, Марк Зүкерберг шиг их сургуулиа орхисон байх
  9. Өөрийн оффиссын өрөөг унтлагын өрөө, зочны өрөө болгож хувиргах
  10. Та маш муу ажилтан байх, магадгүй олон удаа халагдаж байсан. Бүү санаа зов, та ганцаараа тийм биш. Миний хувьд л гэхэд хэд хэдэн удаа ажлаасаа халагдаж байсан. Энэ нь таныг муу хүн болгохгүй. Заримдаа зүгээр л таны ДНХ-д байдаг юм.
  11. Удирдах ажилтнаа байнгын эсэргүүцдэг байх. Иймээс ч та хүний төлөө ажиллах үед асуудал гардаг биз.
  12. Ажлын байрны найдвартай байдлыг олон талаас нь хардаг байх. Нэг л алдсанаас болж, таны карьерыг үгүй хийж чадах боссоо эсэргүүцсэн ч таны ажлын байр аюулгүй гэж боддог.
  13. Таны шүүгээн дэх ихэнх хувцаснууд футболканаас бүрдэх
  14. Угийн өрсөлдөх чадвартай, бүтэлгүйтэх хүсэлтэй. Та илүү сайн зүйл хийж чадахаа үргэлж мэддэг.
  15. Өглөө сэрээд шууд л GitHub-аа шалгадаг.
  16. Та бусдаар киноны билет, хоол, эсвэл өөр дуртай зүйлсээ авахуулахаас санаа зовдоггүй. Зарим зүйл мөнгөнөөс илүү чухал биз дээ?
  17. Хийж дуусгах зайлшгүй шаардлагатай үйл хэргээ ямар ч саадгүйгээр хийх ажлын өдрийг баярын өдөр мэт үздэг.
  18. Ажилгүй байхыг төдийлөн тоодоггүй. Амьдралын ур чадваруудыг оффиссын дүрэм журмаас илүү үнэ цэнэтэй гэж үздэг.
  19. Долоо хоногт 60-аас дээш цаг ажилладаг.
  20. Өөрийн компанийн удирдлага, эрх мэдлийг гартаа авахыг хүсдэг. Компани дээрээ болж буй ихэнх үйл явцыг хараандаа байлгадаг.
  21. Хаана ч боломжийг олж хардаг. Жишээ нь, ямар нэгэн барилга руу ороод тэдний давуу тал, эсвэл доторх тохижилт зэргийг анхаарч үздэг.
  22. Хадаасыг заавал алхаар цохих албагүй гэж үздэг.
  23. Зан чанарыг тодорхойлох тест бөглөхөд үр дүн нь  “Шинэчлэгч”, тодорхой зорилготой, өөрийгөө эзэмдэх чадвартай ба  бүх зүйлийг төгс байлгахыг эрмэлзэгч гэж гардаг.
  24. Кофе шопын хамгийн сайн суудал нь цахилгааны гаралттай хамгийн ойрхон суудал гэж боддог.
  25. Асуудал шийдвэрлэх болон нөхцөл байдлыг бүхэлд нь логик сэтгэлгээгээр тунгаан үздэг.
  26. Асуудал шийдвэрлэх гэснээс, та тийм төрлийн аппликейшн байдаг үгүйг мэдэх үү? Та магадгүй аль хэдийн бизнес загвараа гаргаад,тохиромжтой программ байгаа эсэхийг хайгаад эхэлчихсэн байх.
  27. Олны дундах хүн. Бусад хүнтэй харилцаа холбоо тогтооход ямар ч асуудал гардаггүй.
  28. Таны санаа бодлыг сарниахгүй нэг чигт барьдаг болохоор Стив Жобсыг үнэлдэг.
  29. Хүүхэд байхдаа бохь, жигнэмэг зэргийг худалддаг байсан. Магадгүй ангийнхаа хамгийн сайн борлуулагч  байсан байх.
  30. Жинхэнэ найз нөхдийнхөө бичсэн мессежнээс илүүтэйгээр Твиттерийн дагагчдийнхаа дохиог хүлээж авдаг.
  31. Та бол автомат хөдөлгөгч, өөрөөр хэлбэл аливаа төслийг эхлүүлсэн бол дуусгахаас нааш бууж өгдөггүй.
  32. Өдөр тутамдаа юу ч хийж байсан, хийсэн хөрөнгө оруулалтынхаа хүртэж буй өгөөжийг үргэлж бодож явдаг.
  33. Ганган хээнцэр байхыг чухалчилдаггүй. Костюм пиджакнаас футболка жинсийг илүүд үздэг.
  34. Бодит бусаар сэтгэдэг. Шинийг санаачлагч, инноваторын хувьд тийм байхаас ч аргагүй юм.
  35. Хайрцагнаас гадуур сэтгэдэг. Хэрвээ тийм биш бол юу өөрчлөгдөх билээ дээ?
  36. Сэтгэл татам
  37. Танд дүрэм, журам үйлчилдэггүй. Гэхдээ энэ нь хууль цаазын тухай яриагүй. Та бүтээмжийг гол цөмөө болгодог учраас аливаа зүйлийг хийхэд дүрэм журмыг ягштал баримтлах нь бүтээмжийг бууруулдаг гэж үздэг.
  38. Бүх зүйлийг ганцаараа хийж чадахгүйг мэддэг. Танд шинэ санаа байгаад, түүнийгээ хөгжүүлж чаддаг ч, бизнес эрхлэхэд  бүх үүрэг даалгаврыг ганцаар гүйцэтгэх  чадваргүйгээ мэддэг.
  39. Хэтэрхий өөртөө бардсан. Тиймээс ч олон удаа ажлаасаа халагдсан байх.
  40. Тааварлашгүй. Энтрепренерийн хувьд та юмс үзэгдэл хэрхэн хурдан өөрчлөгддөгийг мэддэг бөгөөд нэмэлт өөрчлөлт хийхдээ бэлтгэлтэй байдаг.
  41. Багаар ажиллах дуртай.
  42. Тууштай. Боломжгүй зүйлийг ч бий болгож чаддаг.
  43. Найз нөхөд, гэр бүлийнхнээсээ дэмжлэг авдаг.
  44. Ширээн дээрээ унтах нь хэвийн үзэгдэл. Таны хувьд орой 10 цагт унтаад, өглөө 6 цагт сэрэх хуучинсаг ойлголт.
  45. Зах зээлийн судалгааг маш сайн хийдэг. Хичнээн гайхалтай санаа байсан ч, ашигтай ажиллана гэж ойлгож болохгүйг мэддэг.   
  46. Өөрийгөө чанартай хүмүүсээр хүрээлүүлдэг. Таны хүч хөдөлмөрийг сорсон хүмүүсээс хол байдаг.
  47. Өчүүхэн зүйлээс томоохон зүйлийг бий болгодог галзуу бөгөөд суут хүн. Алберт Эйнштейн харьцангуйн онолыг батлахаас өмнө бүгд л түүнийг сэтгэл мэдрэлийн өвчтэй гэж боддог байсан биз дээ.
  48. Гэр бүлийн гишүүд, найзуудтайгаа  5-аас илүү минут утсаар ярьж үзсэн үү?
  49. Цаг бол алт.
  50. Амжилтаараа бахархан ярьж байх үед нь гэр бүлийн хүн эсвэл найз охин, залуу нь маш сайн ойлгодог.

Яг одоо танд дээрх чанарууд бүгд нэгэн зэрэг байхгүй байж болох юм. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр та өөрийгөө хөгжүүлэх боломжтой. Эцсийн эцэст, энтрепренер гэдэг бол амьдралын хэв маяг болохоос биш ажил мэргэжил, хобби биш юм.    

САНАЛ БОЛГОХ

 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 329 санал өгсөн байна.

Дээшээ