Аз жаргалтай хүмүүсийн ихэвчлэн хийдэг 7 зүйл


2017-06-05 17:40 GMT+8

Хэрвээ та зөв үйлдэл хийвэл аз жаргал таны хаалгыг тогших болно.

Аз жаргалыг хүн бүхэн хүсдэг ч, бүх хүн түүнийг хүртэж чаддаггүй. 

Сайн болон муу мэдээ:

Таны “Аз жаргалтай байна” гэсэн ойлголтын ердөө л 50% нь хувь хүний онцлог шинжээс хамаардаг байна. Өөрөөр хэлбэл үлдсэн хагас нь таны хяналтаас гадуур байдаг гэсэн үг юм.

Харамсалтай байгаа биз.

Гэхдээ л аз жаргалын түвшний хагас /харилцаа холбоо, эрүүл мэнд, карьер гэх  мэт/ нь таны мэдэлд байдаг. Иймээс эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэгчлэн та зарим нэг алхмыг хийж, өөрийн аз жаргалыг бий болгоорой.

1.Сайн найзуудтай болох.
Ажил хэргийн хамтрагчдын сүлжээ, хэрэглэгчид, ажилтнуудын холбоог үүсгэхэд харьцангуй амар байдаг. Учир нь тэдгээр холбоо мөнгөн дээр суурилдаг.

Харин жинхэнэ найзын (ажил хэргийн, сошиал медиа найзууд бус)  холбоог бий болгох нь тийм ч амар биш. 50 төгрөгтэй байснаас, 50 найзтай байсан нь дээр гэдэг биз дээ. Таны найз нөхдийн тоо нэмэгдэх тусам таны мэдэрч буй аз жаргалын түвшин нэмэгддэг байна.     

Мөн түүнчлэн нийгмийн бөх бат харилцаа байхгүй ганцаардагсад аливаа зүйлийг тэсвэрлэх чадвар дорой байдаг.

Иймээс та ажлаас Гадуур НАЙЗТАЙ бол.

                                    Ажил дээрээ НАЙЗТАЙ бол.

                                            Хаа сайгүй НАЙЗТАЙ бол.

Жинхэнэ найзтай болсноор таны амьдрал илүү аз жаргал, баяр баясгалантай байх болно.

2. Баярлаж талархаснаа тогтмол илэрхийл.
Нэгэн судалгаагаар, талархсан сэтгэлээ илэрхийлсэн хүн болон талархлыг хүлээн авагч хэн аль нь удаах 1-2 өдөрт сэтгэл хангалуун байж, харилцан үйлчлэлийн харилцаа нь сайжирдаг байна. (Тухайн судалгааг хийсэн хүмүүсийн дүгнэлтээр, талархал илэрхийлэх нь хүмүүс хоорондын харилцааны “өдөөгч хүчин зүйл” болдог байна.)

Мэдээж хэрэг ажил дээр ч энэ нь хэрэгжих болно. Ажилтныхаа хүчин чармайлттай, шаргуу ажилласны төлөө та түүнд талархал илэрхийлснээр тухайн ажилтан болон танд хэн алинд нь сайхан санагдана.

Бас нэгэн амархан бөгөөд үр дүнтэй арга нь орой бүр юунд талархаж буйгаа жагсааж бич. Судалгаагаар долоо хоногт нэг удаа талархаж буй 5 зүйлээ бичдэг хүмүүс 10 долоо хоногийн дараа гэхэд 25%-аар илүү аз жаргалтай болсон байна.

Аз жаргалтай хүмүүс байхгүй зүйлдээ санаа зовниж суухын оронд, байгаа зүйлдээ гол анхаарлаа төвлөрүүлдэг байна. Ингэснээр тэдний карьер, харилцаа холбооны ахиц дэвшилд улам их урам зориг өгдөг байна. Та өөрт байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж, түүндээ талархсанаар илүү аз жаргалыг мэдрэх болно.

Та хичнээн том мөрөөдөлтэй байлаа ч, яг одоо байгаа зүйлдээ сэтгэл хангалуун бай.

3. Өөрийн зорилтуудыг ягштал дагаж мөрдөх
Өдөр тутамдаа дагаж мөрддөггүй зорилтууд нь зорилт бус мөрөөдөл байдаг. Та зөвхөн мөрөөдөж байх үедээ л аз жаргалыг мэдэрдэг.

Харин зорилтуудаа дагаж мөрдөх нь таныг жинхэнээсээ аз жаргалтай болгодог. “Зорилтуудаа тодорхойлж, тэдгээрийг дагаж мөрддөг хүн бусдаас  19 хувиар илүү амьдралд сэтгэл хангалуун байдаг ба 26 хувиар илүү өөдрөг үзэлтэй байдаг байна.”

Иймээс та өөрт байгаа зүйлдээ талархаж, түүнийгээ ахиулахын төлөө эрчимтэйгээр хичээх хэрэгтэй. Хэрвээ та том хэмжээний зорилтоо тууштай дагаж мөрдөн, түүндээ хүрэхийн төлөө алхам алхмаар ахиц дэвшил гаргаж байгаа бол өөрийгөө магтаж, өөртөө урам өгч бай.

Харин хэдхэн өдрийн үр дүндээ хэт анхаарал хандуулахын хэрэггүй. Тэгсэн тохиолдолд та өөртөө талархах, өөрийгөө урамшуулах бус, эсрэгээрээ сэтгэлээр унаж болзошгүй билээ.

4. Сайн хийж чаддаг зүйлээ аль болох их хий.
Та өөрийн дурлаж хийдэг, тэгснээрээ сэтгэл хангалуун байдаг зүйлсээ илүү их хийснээр аз жаргалтай байх болно.

“Өөрийн онцгой хүч чадлыг долоо хоногийн өдөр бүр янз бүрийн замаар ашигладаг хүн бусдаас илүү аз жаргалтай, бага гунигт автдаг байна.”

Мэдээж энэ нь тийм ч амар зүйл биш. Гэхдээ л та хэрвээ бусдад зааж зөвлөх дуртай бол илүү олон хүнд зааж зөвлө. Хэрвээ та гайхалтай борлуулагч бол олон худалдан авагчдын өмнө өөрийн борлуулалтын даалгавраа таниулах арга тал бодож ол.

Хүн бүр хэдхэн зүйлийг ч болтугай маш сайн хийдэг. Харин тэрхүү зүйлсийг аль болох ойр ойрхон хийх арга замуудыг ол. Тэгвэл та илүү аз жаргалтай байх болно.

Магадгүй одоо байгаагаасаа хамаагүй илүү амжилттай ч байх болов уу.

5. Бусдад гараа сунга.
Өгөхийг ихэвчлэн хувиа хичээгээгүй гэх зан чанарт тооцдог, гэсэн ч авч буй хүнээсээ илүү өгч буй хүндээ ашигтай байдаг байна.

Бид  хэн нэгэн тусламж хэрэгтэй хүнд гараа сунгахад гайхалтай мэдрэмж төрдгийг зөн совингоороо мэддэг. Ингэснээр зөвхөн тэдэнд зайлшгүй шаардлагатай байгаа зүйлийг гүйцэлдүүлээд зогсохгүй, бидэнд юу байгааг сануулж, түүндээ талархахад хүрдэг билээ.

Үүнээс гадна, тусламж хүлээж авах үйл явц нь таны хяналтаас гадуур байдаг. Танд тусламж хэрэгтэй үед бусад хүн танд туслах үгүй нь танаас шалтгаалахгүй билээ. Харин та өөрөө тусламж дэмжлэг үзүүлэх нь зөвхөн таны хяналтад байна.

Иймээс бусдад тусалснаар аз жаргалыг мэдрэх эсэх нь таны мэдэлд байдаг гэдгийг байнгын санах хэрэгтэй.

6. Эд мөнгөний хойноос хэт хөөцөлдөхийн хэрэггүй.
Мөнгө бол чухал. Мөнгөөр маш олон зүйлийг хийж болдог.
Гэсэн ч яг үнэндээ мөнгө хүнийг аз жаргалтай болгодоггүй байна.
“Материаллаг үзэл ба сэтгэл хангалуун байдал нь эсрэг хамааралтай байдаг.”
“Эд материалын хойноос хэт хөөцөлдөх нь таныг аз жаргалгүй болгодог.”
Бодоод үз дээ. Та арай том байшинтай болохыг хүсээд, түүнийгээ авсны дараа бүр илүү том байшинтай болохыг хүсэх болно. Энэхүү хүсэлтээ биелүүлсний дараа, мөн л томруулахыг хүснэ.

Шинэ бүхэн яваандаа хэвийн болж хувирдаг.
Эд зүйл нь ердөө л тухайн үеийн аз жаргалыг бий болгодог. Аз жаргалтай болохын төлөө эд зүйлийн хойноос хэт хөөцөлдөх хэрэггүй.

7. Өөрийн хүссэн амьдралаараа амьдар.
Bonnie Ware  хэдхэн сарын  амьдрах хугацаа үлдсэн өвчнүүдтэй ихэнх цагаа өнгөрөөдөг өвчин намдаах тасагт ажилладаг билээ. Түүний хэлснээр ихэнх өвчтнүүдийнх нь гол харамсдаг зүйл нь “Би бусдын надаас хүлээж буй амьдралаар амьдрах бус, өөрийн хүсэл зоргоор амьдрах зоригтой ч байсан болоосой.”

Бусад хүний таны тухай юу гэж бодох, танаар юу хийлгэхийг хүсч буй нь ердөөсөө ч чухал биш юм.

Таны итгэл найдвар, таны зорилго, таны мөрөөдөл бол чухал.

Өөрийн хүссэнээрээ амьдар. Таныг өөрөөр чинь хайрлаж, дэмжлэг үзүүлдэг хүмүүсээр хүрээлүүл.

Танд зөв гэж бодогдсон сонголтоо хий. Мэдрэмжээ илэрхийл.

Энэ бүхийн эцэст, АЗ ЖАРГАЛ  бол СОНГОЛТ. Аз жаргалын тань тал нь таны мэдэлд байдаг тул илүү их аз жаргалтай байхын тулд одооноос эхэлж хичээгээрэй.

САНАЛ БОЛГОХ

 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 735 санал өгсөн байна.

Дээшээ