Бизнес шинээр эрхлэгчдийн гаргадаг 5 алдаа


2017-06-12 11:00 GMT+8

1.Бизнесийн  өсөлтийн үе шатнаас өмнө хэт их зардал гаргах
Бизнес шинээр эрхлэгчдийн гаргадаг нэгэн ноцтой алдаа бол тухайн эрхэлж буй бизнес нь өсч эхлэхээс өмнө хэт их хөрөнгө оруулалт хийдэг. Ихэнх шинэ компанийн эзэмшигчид тэдэнд байгаа санхүүгийн нөөц бололцооноос давж  мөрөөдсөний улмаас, ашиг орлого олж эхлэхээс өмнө хамаг мөнгөө шавхдаг. Үүнээс зайлсхийхийн тулд та хамгийн гол нь тэвчээртэй байж, компаниа удаан ч гэсэн тогтвортойгоор өсгөх, хөрөнгөө зохистой зарцуулах хэрэгтэй.

2.Өрсөлдөөнийг дутуу үнэлэх
Хичнээн та тухайн зах зээлийн цоорхойг олж уг бизнесийг эхлүүлсэн ч бай, таны бүтээгдэхүүн үйлчилгээ яг цор ганц байж чадах эсэхийг , мөн түүнчлэн ямар төрлийн өрсөлдөөнтэй тулгарч болохыг сайтар нягтлах хэрэгтэй. Зарим бизнес эрхлэгчдийн гаргадаг алдаа нь өрсөлдөгчийн бүтээгдэхүүнээс ялгаатай талаа тодотгохын тулд маркетингийн арга заль хэрэглэхэд хэт анхаардаг. Ингэснээр таны бүтээгдэхүүнийг ч хэзээ нэгэн цагт хэн нэгний бүтээгдэхүүн орлож болохыг умартдаг юм.

3.Туйлбаргүй онлайн маркетинг
Хэрвээ та онлайнаар маркетингийн үйл ажиллагаагаа эрхэлдэг бол хамгийн гол нь тууштай байж байж л амжилтанд хүрнэ. Таны брэндийг хэрэглэгчид таниж мэдэж болохуйц маш олон онлайн платформ байгаа хэдий ч, тэд олж харж чадахгүй байгаа зүйлээ хэрхэн цааш түгээх билээ дээ.   

4. Мэдээлэл бус зар сурталчилгаа шейрлэдэг
Зарим бизнес эрхлэгчид шинэ бизнесээ сурталчлахын тулд олон тооны аккаунт үүсгэн, таньдаг мэддэг хүн болгон руугаа  түм буман зар сурталчилгаа явуулдаг. Ингэснээр эхэн үедээ дагагчдад нь сонирхолтой санагдаж, шейрлэдэг ч, яваандаа уг зар сурталчилгааны үерээс залхахад хүргэдэг байна.  Гэсэн хэдий ч, та уламжлалт сурталчилгааны хэв маягт баригдахыг хүсэхгүй байгаа бол бусдын анхаарлыг татахуйц, хүртээмжтэй контент хийх хэрэгтэй. Яг л hamptoncreek Instagram хуудсандаа худалдаж буй экологийн бүтээгдэхүүнүүдээрээ харахад зугаатай хэрнээ эрүүл мэндэд ашиг тустай хоолны жорууд оруулсантай адил.

5. Маш олон шинэ санааг нэгэн зэрэг хэрэгжүүлэхийг оролдох
Хоёр туулай хөөсөн анчин хоосон хоцордог үлгэрээр, шинэ бизнес эрхлэгчид чухал нэг хоёр санаан дээр төвлөрөхгүй, үй түмэн санаагаа хэрэгжүүлэх гэж оролдсоноор бүтэлгүйтдэг. Танд бизнесээ өргөжүүлэх, бүтээгдэхүүнээ сурталчлах маш олон санаа байж болох ч, тэдгээр дунд огт хэрэггүй санаа байдаг гэдгийг ялгаж салгах нь чухал.

Та бизнесээ эхлүүлэхдээ, маш олон санааг хэрхэн хязгаарлаж, аль алиныг хэрэгжүүлэхийг мэдэхгүй байгаа бол эхлээд хамгийн дуртай 5 жагсаалтаа гарга. Үүний дараагаар, тухайн шинэ санаа бүрийн компанийг тань хөгжүүлэх, ашиг олж болохуйц 3 арга замыг бич. Хэрвээ таны бичсэн санаанууд үнэхээр л ашиг тусаа өгөхүйц бол та уг жагсаалтыг төвөггүйхэн  гаргаж чадна. Харин ийнхүү гаргаснаар та цөөн хэрнээ чанартай шинэ санаануудаа хэрэгжүүлэх боломжтой болно.

САНАЛ БОЛГОХ

 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 662 санал өгсөн байна.

Дээшээ