Бизнесийн илтгэл амжилттай толилуулах 6 зөвлөмж


2017-06-19 11:00 GMT+8

Илтгэл толилуулах нь бизнесийн амьдралын салшгүй хэсэг билээ. Сургалт, борлуулалт, мэдээлэл хуваалцах, хурал зөвлөгөөн гээд олон тохиолдолд илтгэл толилуулах шаардлага гардаг.

Ихэнх ажилтнууд PowerPoint презентейшн толилуулахаас айдаг. Сонсогчдыг ухаалаг утаснаас   хол байлгаж, таны ярьж буй зүйл тэдний сонирхлыг татах нь маш  чухал. Өнөө цагийн энэ их анхаарал сарниулсан нөхцөл байдалд, сэтгэл татахуйц илтгэл толилуулах нь урлаг болон хувирч, маш цөөхөн хүн л тэрхүү чадварыг эзэмшиж чаддаг байна.

PointDrive прензентейшн программ хангамжийн компанийн үүсгэн байгуулагч ба CEO Bill Burnett:

“Илтгэгчид ихэвчлэн хөгжилтэй эсвэл сэтгэл булаам байдалд хэт их ач холбогдол өгдөг.”

Утга агуулга сайтай мэдээлэл болон гаргаж буй санаагаа хүргэх үр дүнтэй стратеги нь сонсогчдын анхаарлыг татаж, бизнесийн илтгэлийг тань амжилтанд хүргэнэ. Хэрэв та аливаа илтгэлийг амжилттай толилуулахыг хүсвэл доорх 6 зөвлөмжийг уншаад үзээрэй.

1.Та өөрийн илтгэх хүч чадлаа мэдэх хэрэгтэй.
Та слайд ба тэмдэглэлүүдээ бэлдэхээс өмнө, өөрийн илтгэх  хэв маягаа сайтар тодорхойл. Илтгэлийн дизайн болон сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Etho3 нэртэй компанийн гүйцэтгэх захирал,“Таны илтгэлийн өвөрмөц онцлог юу вэ?” номын зохиолч Scott Schwertly хэлснээр:

“Илтгэгч  өөрийн хүч чадал юунд оршдогийг мэддэг байх нь маш чухал.”

Таны илтгэл дахин давтагдашгүй, өвөрмөц шинж чанартай байснаар сонсогчдод гүн сэтгэгдэл үлдээж чадна. Тэрхүү онцлог хэв маяг  таныг  хаана ч, хэзээ ч, ямар ч сэдвээр бусдыг гайхшруулах боломжтой болгоно.

Та өвөрмөц онцлогоо тодорхойлж, түүндээ тохирсон нэршил өгөөд үзээрэй. Жишээлбэл:

“Либератор” илтгэгч илтгэл толилуулахдаа тууштай, хичээнгүй байж, илтгэлээ бэлдэхдээ  маш их анхаардаг байхад,

“Активатор” илтгэгч илтгэлийн материалаа бэлдэхдээ нээх их анхаарахгүй хэрнээ, тухайн цаг мөчид нүд булаах, сэтгэл татахдаа гол анхаарлаа төвлөрүүлдэг байна.

Scott Schwertly:
“Хамгийн чухал нь тууштай, хүсэл тэмүүлэл дүүрэн байх.”
“Та өөрөө өөртөө, мөн ярьж байгаа зүйлдээ үнэнч байж чадахгүй бол сонсогчдод хэрхэн итгэл үнэмшил төрүүлэх вэ дээ.”

2. Болсон явдал,өгүүллэг ярь.
Ямар ч илтгэлд статистик үзүүлэлтүүд ба баримтууд чухал байдаг. Гэхдээ болсон явдал, тохиолдол зэргийг огт ярилгүйгээр дан тоо баримт, график, хүснэгт тайлбарлаж ярих нь таны сонсогчдод ерөөсөө ч сонирхолтой санагдахгүй болов уу.

Eagles Talent Speakers Bureau-гийн ерөнхийлөгч Sheldon Senek:

“Өгүүллэг, болсон явдал зэргийг ашиглах нь сонсогчдыг тухайн агууламжийн мөн чанарыг хүлээж авахад түлхэц болдог. Ингэснээр тэднийг тайвшруулж, тэд таныг бодитоор мэдэрдэг.”

Харин ярих ёстой гээд сэдвийн хувьд холбогдолгүй өгүүллэг ярих нь зохимжгүй. Мөн түүнчлэн тухайн өгүүллэг хэт гүнзгий  утга санаатай, ойлгоход хэцүү бол сонсогчдын анхаарлыг сарниулах болно.

3. “Гурвын дүрэм”-ийг ашигла.
Илтгэлээ хамгийн ихдээ 3 зорилготой л байлга.

“Хүний тархи 1,2,3, тэгээд мартдаг байна. Иймээс илтгэлээ энгийн байлга.”

4. Биеийн хэлэмжээ ашигла.
Маш олон хүний өмнө илтгэл толилуулах үед сандрах тохиолдол байдаг. Гэхдээ тайван байж, биеийнхээ хөдөлгөөнд хяналт тавин, ерөнхий харагдах байдал ба хоолойны өнгөндөө анхаарснаар та чадварлаг илтгэгч болно.

“Бусдын өмнө зогсож байхдаа, сонсож буй хүмүүстэйгээ холбоо тогтоохыг хичээ.”
“Хүмүүсийн нүд рүү харж, 2 гараа ашиглан илтгэлдээ хүч нэм.”

Болхи хөшүүн, робот шиг, эсвэл индэртэйгээ наалдчихсан мэт байхаас зайлсхийснээр та сонсогчдынхоо анхаарлыг татаж чадах болно.

5.Тухайн нөхцөл байдалд дасан зохиц.
Илтгэл бүрийн уур амьсгал, нөхцөл байдал ялгаатай байдаг. Иймээс та тухайн нөхцөл байдлыг өөрт ашигтайгаар эргүүлж сурах хэрэгтэй. Илтгэлд нөлөөлөх гол 3 хүчин зүйл байдаг нь илтгэгч, илтгэлийн утга агуулга ба сонсогч юм.

“Та сонсогчдодоо танигдсан, тэдний хүндэтгэлийг хүлээсэн эсвэл итгэл төрүүлэхүйц байж чадвал таны толилуулсан илтгэл тэдэнд хүрнэ.”

  • Таны илтгэлийн зорилго юу вэ?
  • Тухайн сонсогчид хэр идэвхитэй  байна вэ?
  • Тэд таны өгүүлж буй санааны талаар тэд хэр мэдлэгтэй вэ?

Илтгэлийн амжилт эсвэл бүтэлгүйтэл нь илтгэгч тухайн нөхцөл байдалд хэр сайн уусан нэгдэж байгаагаас шалтгаалдаг. 

6. Бэлтгэл бэлтгэл бэлтгэл
Аливаа зүйлд бэлтгэл сайтай байснаар амжилтанд хүрдэг. Энэ нь илтгэл толилуулахад бүр ч их хамаатай.

Индэрт гарахын өмнө, толилуулах илтгэлийнхээ мэдээлэл, тэмдэглэлүүдээ сайтар хар.

Илтгэлийн үеэр ашиглах тоног төхөөрөмжөө ажиллаж байгаа эсэхийг шалгаж үз.

Хэсэг хүний өмнө толилуулж үзээд, тэдний санал бодлыг сонс.

Бэлтгэл сайтай байх тусмаа та санамсаргүй зогьсох, агуулгаасаа хадуурах зэрэг асуудал гаргахгүй бөгөөд сонсогчдын санаанд оромгүй асуултуудад хариулж чадна.

САНАЛ БОЛГОХ

 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 486 санал өгсөн байна.

Дээшээ