Карьер хийж буй эмэгтэй хүн бүрийн зайлшгүй мэдвэл зохих 20 зөвлөмж


2017-06-26 10:00 GMT+8

Нийтлэлч: Эмили Бэннигтон (Emily Bennington) нь “Хэн үүнийг эрчүүдийн ертөнц гэж хэлсэн юм бэ? Эмэгтэйчүүдийг Компанийн Засаглалд чиглүүлэх нь” номын зохиогч, карьерийн амжилтын сэдвээр уран илтгэгч, Monster.com сайт, Форбес Эмэгтэйчүүд-сайтын нийтлэлч, The Huffington Post-н блогийн эрхлэгч юм.

Өнөөгийн нийгэмд, компани дахь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт эрчүүдийнхтэй ижил түвшинд очжээ. Эмэгтэйчүүдэд өөрсдийн мэргэжлийн карьераа хөгжүүлэхэд зайлшгүй мэдвэл зохих 20 зөвлөгөөг доор өгүүллээ.

  1. Удаан хугацааны амжилт нь эерэг зөв зуршлыг бий болгодог учир муу шалтгаанаар түүнийг бүү сүйтгэ.
  2. Бусдад бүү атаарх, энэ нь таныг хойш нь татахаас цаашгүй.
  3. Зорилго бол богино настай, харин мэдлэг чадвар бол хязгааргүй юм.  
  4. Өөртөө бий болгох мэргэжлийн хамгийн чухал үл хөдлөх хөрөнгө бол алдар хүнд юм.
  5. Яагаад энэ замаар явж буйгаа маш сайн тодорхойлох хэрэгтэй.
  6. Карьерийг (яг л хоолны дэглэмтэй адилхан) маргааш гэж бүү хойшлуул. Маргаашийн мөрөөдөлд хүрэхэд, өнөөдрийн үйл хөдлөл чухал.
  7. Зөв хандлагатай байх нь зөв асуулт тавихаас илүү чухал байдаг.
  8. Та хүн бүрт таалагдах албагүй, ялангуяа таны гаргасан санаачлагууд.
  9. Гадна харагдах жинхэнэ хүч чадал дотоод хүч чадлаас ундардаг.
  10. Сайхан ажил түрүүлж дуусдаг. Хүмүүстэй эелдэг зөөлөн харьц, харин ажлын үр дүнтэй нь хатуугаар ярь.
  11. Тачаангуй байдлаа ашиглан урагшлах гэж байгаа тэр мөчид та өөрийгөө гаргуунд нь гаргаж байгаа хэрэг юм.
  12. Таны карьерт нөлөөлөх ихэнх чухал шийдвэрүүд хаалттай хаалганы цаана, таныг тэнд байхгүйд болдог гэдгийг сана.
  13. Бизнесийн зөвлөх болон ивээн тэтгэгч нар нь ялгаатай ухагдахуун юм. Бизнесийн зөвлөхүүд нь таны мэргэжлийн хөгжил дэвшилттэй холбогддог бол, ивээн тэтгэгчид нь таны мэргэжлийн амжилт ололтуудад ач холбогдол өгдөг.  
  14. Чиний тэмүүлж буй мөрөөдлөөс илүү зүйлд хүрсэн ядаж нэг хүнтэй холбоо харилцаатай бай.
  15. Танд тулгамдаж буй хүндрэлтэй асуудлууд бол  таны яг одоо хийж байгаа зүйлүүдийн сонголтоор бий болсон зүйлс юм.  
  16. Та өөрийхөө баян, хүчирхэг, аз жаргалтай байдлаа хэзээ ч битгий шүүмжилж бай.
  17. Итгэл найдвар бол зөв хариулт биш юм.
  18. Хичээл зүтгэл бол хамгийн чухал, та хичээвэл бүх юм танд байх болно.
  19. Бүтээлч байх гол нууц нь тав тухтай байдаг зүйлсийг хийхээ зогсоож, харин чухал зүйлсийг хийж эхлэхэд байдаг.
  20. Таны карьерийн замналд шулуун дардан байх, эсвэл таны бодож байснаас урт хугацаа зарцуулах эсэх нь огтхон ч хамаагүй юм.

Эцэст нь хэлэхэд: Эдгээрээс гадна таны амжилтанд сэтгэл татам, хүчирхэг эмэгтэй байх нь маш чухал нөлөө үзүүлдэг. Учир нь, эрчүүдийн ертөнц, эсвэл дан ганц эмэгтэйчүүдийн ертөнц гэж үгүй билээ. Энэ бол бидний ертөнц, бид үүнийг хийх хэрэгтэй.

САНАЛ БОЛГОХ

 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 660 санал өгсөн байна.

Дээшээ