Хэрэглэгч бүтээгдэхүүн худалдаж авах 7 үндсэн шалтгаан


2017-07-03 10:00 GMT+8

Нийтлэлч: Шери Левитин нь Inc сэтгүүлийн “Хурдацтай хөгжиж буй компани”-уудын жагсаалтын дээгүүрт орсон, 48 улс орнуудад харилцагчтай глобал зөвлөгөө үйлчилгээний компани болох Shari Levitin Group-ийн гүйцэтгэх захирал билээ.

Аливаа бүтээгдэхүүн худалдан авах шийдвэрийг зөвхөн хэрэглэгч гаргадаг гэж үү?

Хэрэглэгчийн дотоод ухамсарт нь нөлөөлөх маш олон хүчин зүйлс байдаг бөгөөд бүтээгдэхүүн хөгжүүлэгч ба маркетингийн экспертүүд тэдгээр хүчин зүйлсийг чадамгайгаар ашиглаж, амжилтанд хүрдэг байна.

“Хэрэглэгчийн сэтгэл хөдлөлийг өдөөж чадвал, тэдний төлөх мөнгөн дүн нэмэгдэх болно.”

    Шери Левитин (Shari Levitin “Борлуулалтын амин судас” номын зохиогч )

Олон жилийн турш борлуулалт, манлайллын хичээл заах явцдаа Шери Левитин  (Shari Levitin)-ий таньж мэдсэн - тухайн бүтээгдэхүүнийг худалдан авах сэдлийг хэрэглэгчид төрүүлдэг 7 үндсэн шалтгааныг доор дурдлаа. 

1. “Ховрын бараа”
Тухайн бүтээгдэхүүнийг худалдаж авах боломжгүй болчихож магадгүй гэсэн айдас нь хэрэглэгчийн худалдан авах сэдлийг төрүүлдэг байна.

2.Адал явдал
“Бид адал явдалд дурладаг учраас Scotch уух, аль нэгэн арал руу аялах, эсвэл шүхрээр буух зэрэгт мөнгө төлдөг.” Үүнтэй адилаар, таны брэнд амьдралын адал явдалтай хэв маягт хэрхэн зохицдогийг илэрхийлэх.   

3.Чухал ач холбогдолтой байдал
“Өнөө цагт хүмүүс “Лайк”, найзууд, холбоо сүлбээ болон нэр алдрын шуналд автаад байна. Мэдээж хүн бүрийн дотор багахан ч болтугай Kardashian сэтгэлгээ байдаг.”

Харин таны брэнд хэрэглэгчдэд хэр ач холбогдолтой вэ?   

4.Харилцаа холбоо
“Судалгаагаар бусадтай харилцаа холбоо сайтай байдаг хүмүүс илүү биеийн дархлаа сайтай байдаг байна.”

Нийгмийн харилцаанд чиглэсэн маркетинг маш үр өгөөжтэй байдаг. Тийм ч учраас, бүх л угаалгын нунтгийн рекламд аз жаргалтай гэр бүл гардаг биз.

5.Эрүүл мэнд
Сүүлийн хэдэн жилд спа, хүнсний нэмэлт, эмчилгээний гоо сайхны бүтээгдэхүүнүүд зэрэг эмчилгээ, гоо сайхны бүтээгдэхүүн үйлчилгээний эрэлт хэрэгцээ эрс нэмэгдсэн байна.

Тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэснээр бие болон сэтгэлийн хүч өгч, сэтгэл санааг нь өөдрөг болгодог тул хэрэглэгчид их хэмжээний мөнгө зарцуулахаас цааргалдаггүй.

6.Зорилгоо ухамсарлах
Ихэнх хүн тухайн бүтээгдэхүүнийг худалдаж авахдаа зорилгоо бүрэн ухамсарлаагүй байдаг. Таны санал болгож буй бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрэглэгчдэд яг ямар ашиг тус, үнэ цэнийг бий болгож чадах вэ?

7.Хөгжил дэвшил ба боловсрол
“Ухаалаг байна гэдэг нь бусдыг татах чадвартай байна гэсэн үг юм. Энэ нь бусдын сэтгэлийг булаах, бизнесээ амжилтанд хүргэхэд нэмэр болдог.”

Зүгээр нэг цэвэр ус ч байсан, ухаалаг эсвэл шинэлэг санагдвал хүмүүс түүнийг худалдаж авдаг.

Эцэст нь гэж хэлэхэд, аливаа зүйлийг худалдаж авах үед ихэнх хүний ЗҮРХ нь тархинаасаа түрүүлж ажилладаг байна.

САНАЛ БОЛГОХ

 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 660 санал өгсөн байна.

Дээшээ