Бизнес эрхлэгч жиргээчдийн дагавал зохих 10 твиттер хаяг


2017-07-10 10:00 GMT+8

Richard Branson, @richardbranson

Виржин Группийн (Virgin Group) үүсгэн байгуулагч Ричард Брансоны твиттер хаяг одоогийн байдлаар 10.5 сая дагагчтай бөгөөд тэрээр өдөр бүр бусад бизнес эрхлэгчдэд сургамжтай, тухайн болж өнгөрсөн онцлох үйл явдлын талаарх өөрийн санаа бодол, сонирхолтой мэдээ мэдээллийг жиргэдэг байна.  Та уг хаягийг дагаснаар өөдрөг үзэл тань нэмэгдэж, урам зориг авах болно.

Kevin Rose, @kevinrose

Цахим сүлжээний орчинд томоохон нөлөөлөл  бүхий эрхэм Кевин Розе нь Ревишн (Revision) , Дигг (Digg), Павнс (Pownce) болон  Милк (Milk) компанийн хамтран үүсгэн байгуулагч, Гүүгл Венчурсийн (Google Ventures) зөвлөх  бөгөөд Тони Хаук Фаундэшний (Tony Hawk Foundation) удирдах зөвлөлийн гишүүн билээ. Түүний твиттер хаяг 1.74 сая гаруй дагагчтай. К.Розе түүнд таалагдсан шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг жиргэж, дагагчдаасаа санал бодлыг нь асууж, бусдад тухайн бүтээгдэхүүн үйлчилгээг таниулахад анхаардаг.

Steve Case, @stevecase 

Стив Кейс нь энтрепренер, хөрөнгө оруулагч, алдартай зохиолч бөгөөд Америка Онлайны (America Online) хамтран үүсгэн байгуулагч билээ. Тэрээр маш сонирхолтой, бусдад урам зориг өгөхүйц мэдээллүүд жиргэдэг бөгөөд түүний твиттер хаяг бизнес эрхлэх, өсгөхөд  маш том тусламж дэмжлэг  болдог байна.

 

Tim O’Reilley, @timoreilley

ӨүРайли Медиагийн (O’Reilly Media) үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал түүний твиттер хаяг нь маш сонирхолтой судалгаа, мэдээ болон зохиолуудын эх сурвалж болж чаддаг. Тэрээр 1.98 сая дагагчиддаа зориулж, улс төр, технологи, шинжлэх ухаан, утга зохиол гэх мэтчилэн бүхий л салбарын мэдээ мэдээллийг  бизнест хэрхэн үр өгөөжтэйгээр ашиглаж болохыг зөвлөдөг.

Randi Zuckerberg, @randizuckerberg

Рэнди Цукерберг Цукерберг Медиа (Zuckerberg Media)-гийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал бөгөөд бизнест бүсгүйчүүдийн дуу хоолойг  хүргэгч. Тэрээр твиттер дагагчидтайгаа халуун дотно яриа өрнүүлж, бизнесийн зөвлөмж харамгүй хайрладаг нэгэн билээ.

 

Lewis Howes, @lewishowes

Левис Ховесийн твиттер хаяг нь 122 000 гаруй дагагчидтай бөгөөд тэрээр хувь хүний хөгжилд чиглэсэн зөвлөмж болон зүйр үгсийг өдөр тутам жиргэдэг нь түүний дагагчдад маш их урам зориг, эрч хүчийг өгдөг байна.

 

Steve Blank, @sgblank

Цахиурын хөндийн шилдэг энтрепренер,  Стэнфорд (Stanford), Баркли (Berkeley) ба Колумбиа (Columbia) их сургуулийн профессор Стив Блэнк нь твиттерт   181000 дагагчтай. С.Блэнкийн твиттер хаяг нь хөрөнгө босголт, бүтээгдэхүүний зах зээл, компанийн засаглал, бүтээмж, карьер гэх мэтчилэн энтрепренерүүдэд хэрэг болохуйц мэдээллээр баялаг билээ.

Guy Kawasaki, @guykawasaki

Гая Кавасаки нь  маркетинг эксперт, 13 номын зохиогч, Цахиурын хөндийн венчур хөрөнгө оруулагч бөгөөд Канвагийн (Canva) үндсэн хөрөнгө оруулагч нэгэн билээ. Тэрээр бизнесийн хичээлүүд, түүнд тохиолдсон явдлууд, түүний дуртай зүйлс (кино, технологийн дэвшил, ном гэх мэт)  болон бусдын амжилтанд хүрсэн түүхийг 1.5 сая гаруй дагагчиддаа зориулж жиргэдэг байна.

Caterina Fake, @caterina

Катерина Фейк нь Фликр (Flickr), Ханч (Hunch) гэх мэтчилэн хэд хэдэн компанийн үүсгэн байгуулагч инноватор, энтрепренер билээ. Тэрээр бизнес шинээр эхлүүлэх тал дээр хангалттай мэдлэгтэй нэгэн бөгөөд 118 000 дагагчиддаа эрч хүч, урам зориг бэлэглэсэн ярилцлагууд ба боловсрол, ном сэтгүүл, уулзалт цуглааны талаарх түүний санаа бодол ямар байгааг жиргэдэг.

Kelly Hoey, @jkhoey

Келли Хөуайн твиттер хаягийг бусдыг бодвол цөөн хүн мэдэх боловч түүний постууд бусдад маш их урам зориг өгч, идэвхижүүлдэг билээ. Тэрээр “Мөрөөдлийнхөө сүлжээг бий болгох нь” номын зохиолч, уран илтгэгч болон тэнгэр элчийн (энжел) хөрөнгө оруулагч билээ. Келли Хөуайн твиттер хаяг нь танд өөрийн брэндээ хэрхэн бий болгох болон сүлжээгээ хэрхэн өргөтгөхийг зааж зөвлөх болно.

САНАЛ БОЛГОХ

 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 735 санал өгсөн байна.

Дээшээ