Гайхамшигтай маргаашийг өнөөдрөөс бүтээ


2017-07-17 10:00 GMT+8

Нийтлэлч: Брус Росенстэйн (Bruce Rosenstein) нь “Ирээдүйгээ бий болгох Питэр Дракерын замнал: Урагш тэмүүлсэн сэтгэлгээг бий болгох болон хөгжүүлэх нь” номын зохиогч юм. Тэрээр USA Today-д сэтгүүлч нийтлэлчээр 20 гаруй жил ажиллажээ.

Галлапийн судалгаагаар (Gаllap) Америк 3 хүн тутмын 1 нь өөрийн ирээдүй болон амьдралын хэв маяг, төрх байдалдаа сэтгэл ханамжгүй байдаг гэсэн үр дүнтэй гарчээ. Харин ирээдүйгээ өөдрөгөөр харж, сэтгэл ханамжтай гэж хариулсан хүмүүс ихэвчлэн 40-өөс дээш насныхан байна.

Өөрийнхөө ирээдүйг азтай тохиол, хувь тавилан эсвэл ер бусын зүйлст бүү найд. Харин таны гайхамшигтай ирээдүй ЯГ ОДОО, ЯГ ЭНДЭЭС эхэлнэ.

Хэцүү нөхцөл байдлаас хурдан гарах П.Дракерийн доорх 5 стратеги зөвлөмжөөс та урам зориг авах болно.

Тодорхойгүй байдал болон өөрчлөлттэй найзал

Бизнес дэх технологийн дэвшилтүүд, үл зогсох тодорхойгүй байдал болон өөрчлөлтүүд нь яваандаа энгийн болж хувирдаг. Өөрөөр хэлбэл өнөөдөр шинэ байсан зүйлс төд удалгүй энгийн зүйлс болдог.

П.Дракер хэлэхдээ: “Өөрчлөлтийн удирдлагыг амжилттай хийх хамгийн үр нөлөөтэй арга зам бол түүнийг бүтээх явдал юм”

ӨӨРЧЛӨЛТ гэдэг нь БОЛОМЖ болохоос, АЮУЛ ЗАНАЛ биш юм.

Ирээдүйгээ хайж ол

“Ирээдүй аль хэдийн болчихсон байдаг (Таны өнөөдрийн гаргасан шийдвэрүүд ирээдүйд учирч болох үр дүнгийн эхлэл юм)” гэдгийг анхаарах хэрэгтэй гэж П.Дракер хэлжээ . Үйл явдал аль хэдийн болоод өнгөрчихсөн хэдий ч үр дүн нь бүрэн мэдэгдээгүй үйл ажиллагааны нөлөөллөөс урьдчилан сэргийл.

Өөрийгөө хөгжүүлэх дадлагыг мятрашгүй хий

Өөрийн сонирхол хоббигоо төрөлжүүлж, түүнийгээ тасралтгүй хөгжүүлэн өөрийн брэндээ бий болгож, бусдаас ялгарч, тэдэнд ашиг тустай зүйлсийг бий болго.

Хас, тэгээд сайжруул

Танай байгууллага болон таны ажил мэргэжлийн ирээдүйд бий болгохоор зорьж буй үнэ цэнтэй  одоогийн үйл ажиллагаа, үр дүн, бүтээгдэхүүн, үйлчилгээ тань хэр нийцэж буйг тодорхойл. Ач холбогдол багатай зүйлсээс системтэйгээр татгалзаж,  үлдэж буй зүйлсдээ байнгын сайжруулалт хийх хэрэгтэй.                                 

Өөрийн зорилгыг тодорхойл

  • Би хэн бэ?
  • Би хэн болохыг хүсч байна вэ?
  • Би амьдралдаа юу хийхийг хүсч байна, түүний үр дүн юу байх вэ?
  • Хүмүүс намайг хэрхэн дурсан санаасай гэж хүсч байна вэ? гэх мэт асуултын хариултыг олохыг хичээгээрэй.

Өнөөдрийн ШИЙДВЭР ГАРГАЛТ ба СОНГОЛТ маргаашийн ХЭН болохыг тань тодорхойлно.

САНАЛ БОЛГОХ

 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 487 санал өгсөн байна.

Дээшээ