Цагийн менежментийн 80/20 зарчим: Цагаа дэмий зүйлд үрэхээ зогсоо


2017-07-24 10:00 GMT+8

Жижиг бизнес эрхлэгчид оффиссын хангамжийн бүтээгдэхүүн худалдаж авах гэх мэт  10 доллар хэмнэх өчүүхэн ажилд хамаг цагаа зарцуулдгаас болж,тухайн хугацаанд тэд цагт 1000 доллар олж болох зөв имейлийг хэрэгтэй хүн рүү явуулах,  ашигтай гэрээ хэлэлцээр хийх, бизнесийн харилцаагаа өргөжүүлэх зэргийг умартдаг.

Энтрепренерүүд 20 хувийн хэрэглэгчид 80 хувийн борлуулалттай тэнцүү хэмээх 80/20 зарчмыг ойшоодоггүйгээс бизнесийнхээ бүхий л  цар хүрээнд хүрч ажиллахаар хичээдэг. Энэхүү ойлголтод цагийн менежмент ч багтана.

“Би үүнийг өөрөө хийж чадна.” гэж хэт мэрийснээс болж, компьютерийн вирус устгах эсвэл эвдэрхий усны цорго янзлах зэрэг жижиг сажиг зүйлд хамаг цагаа дэмий зарцуулдаг байна.

Бизнес эрхэлж эхлэхэд тиймэрхүү жижиг сажиг зүйлийг хэн бүхэн л хийдэг. Харин одооноос эхлэн, эвдэрсэн цоргыг янзлах мэтийн 10 эсвэл 20-хон долларын төлөө, цагт 100 эсвэл 1000 доллар ч олж болох хэрэглэгчид олох, бизнесийн харилцаа, холбоо сүлбээгээ сайжруулах зэрэг гол ажлаа орхигдуулахаа зогсоо.

Хэн нэгэн “Цагийн менежмент” гэж хэлбэл, хамгийн түрүүнд цагийн хуваарь, зорилт, “Хийж гүйцэтгэсэн ажлууд”-ын жагсаалт санаанд тань орох байх. Гэхдээ завгүй байсны төлөө, мөнгө халаасанд тань өөрөө гүйгээд ороод ирэхгүй биз дээ.

Таныг цагаа дэмий зүйлд зарцуулахаа больж, “Жинхэнэ мөнгө” олоосой  гэсэндээ доорх 5 зөвлөгөөг дурдлаа.

Үйлчлэгч ажилд ав

Хоол хийх, өрөө цэвэрлэх зэрэг ажлыг 10-13 доллараар хийж чадах хүн олоход амархан байдаг. Ажилсаг шоргоолж мэт ур чадвараараа та жилдээ хэдэн зуун мянган доллар олж чадна. Иймээс танд жорлонгоо арчаад зогсож байх ямар ч учир шалтгаан алга. 

Хэрвээ энтрепренерүүд хогоо өөрсдөө гаргаж хаядаг болчихвол АНУ-ын иргэдийн 5 хувь нь ажилгүй болох болно. Тэдний үүрэг нь үйлчлэгчтэй байж, цалинжуулах билээ.

Цагийн 10 долларын ажлаас ангижир

Таныг одооноос эхлэн, хивснийхээ тоос соруулах эсвэл дуут шуудан шалгаад зогсохгүй гэдэгт найдаж байна. Хэрвээ та “үр бүтээлтэй” байхад хэт шунасан хэвээр байгаа бол өөрийгөө зовооно гэж хэлмээр байна. Тэгснээр та цагийн менежментийн 80/20 зарчмыг баримтлахгүй байна гэсэн үг.  Та өөрөөсөө:

“Би яагаад хямдхан аутсоурс хийж болох зарц барлагийн ажил хийх ёстой юм бэ?”

“Би юугаа хийж, бүх зүйлийг өөрөө хийх гэж хичээгээд байгаа юм бэ?” гэж асуух хэрэгтэй.

Хувийн туслагчтай бол

Та хэн нэгэн чадамгай хүнийг цагт 8-15 доллараар ажиллуулж чадна. Энэ нь түүнд бургер хавчуулаад зогсож байснаас, хамаагүй дээр санагдаж, хийх ч дуртай байх болно. Миний хувьд гэвэл найзынхаа найз болох Lorena нэртэй бүсгүйг ажил хайж байгааг нь сонсоод хувийн туслагчаа болгосон. Би анхандаа түүгээр  зуухны шүүлтүүр солиулах, машинаа засварчинд аваачиж өгөх зэрэг ажил хийлгэдэг байсан. 6 сарын дараа гэхэд, надад зөвхөн унших шаардлагатай имейлүүдийг ангилж өгдөг болсон. Тэрээр надад маш их цаг хэмнэж өгдөг.

Амарч байгаадаа санаа  бүү зов

Ихэнх үр бүтээлтэй  хүн бага зэрэг залхуу байдаг. Хэрвээ өдөрт хэдхэн цаг ажиллаад, нэг цагт 1000 доллар олж чадах юм бол үлдсэн хугацаандаа  юу хийх нь тийм чухал уу?  Сул зогсолт танд бодох, бясалгах хугацааг олгодог. Та өглөөнөөс орой хүртэл яаравчилсан байдалтай байвал, яаж агуу стратегич болох билээ дээ? Иймээс тархиа цэнэглэж, таны санаа бодол сэргэлэн  байх үед дараагийн борлуулалтын хэлэлцээрээ хийхэд анхаар.

Хамгийн үр бүтээмжтэй цагийн мөчлөгтөө гол анхаарлаа төвлөрүүл

Хүн бүр өдрийн аль нэг хэсэг мөчлөгт бүтээмж хамгийн өндөртэй байдаг. Эрнест Хемингуэй өглөө зохиолоо бичдэг байсан байхад, Барак Обама бол “шар шувуу”. Миний хувьд өглөөний 7-10 цаг хүртэл хамгийн өндөр бүтээмжтэй байдаг тул би 10 эсвэл 11 цаг хүртэл ерөөсөө ч имейлд хариу өгдөггүй. Би тухайн мөчлөгийг нээлттэй байлгадаг. Учир нь уг хугацаанд би стратегийн ажлуудаа төлөвлөж, тэдгээрийг хийдэг.

Дээрх өөрчлөлтүүдийг хийснээр та цагт 1000 доллар олох замынхаа чигийг олох болно. Мөн түүнчлэн энтрепренер болохынхоо жинхэнэ утга учрыг ойлгож чадна.

САНАЛ БОЛГОХ

 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 660 санал өгсөн байна.

Дээшээ