Амжилтанд хүрэхийг хүсэгч хэн бүхний баримтлах 3 зарчим


2017-08-28 10:00 GMT+8

Тодорхой бус байдал бол сэтгэлгээний эрх чөлөө
Хэт тодорхой байдал нь боломжийг бий болгодоггүй. Учир нь тухайн үүрэг даалгаврыг яг нарийн дэс дарааллаар биелүүлэх ёстой бол та мэдээж хэрэг ямар ч асуулт, асуулдалгүйгээр хийх болно. Харин асуухгүй байна аа гэдэг нь суралцах, шинийг олж мэдэхийг хичээхгүй ээ гэсэн үг юм. Ингэснээр та оюун санааны баригдмал байдалд орж, ямар ч эрэл хайгуул хийхээ болих болно. 

Эсрэгээрээ эмх замбараагүй, яг яах нь тодорхойгүй байснаар та боломжийг олж харахын тулд тархиа гашилгаж, өөрийгөө дайчлана.

“Амжилт эсвэл бүтэлгүйтэл аль нь ч таныг тодорхойлохгүй. Харин бүтэлгүйтэлд хэрхэн хариу үйлдэл үзүүлж буйгаар та зүг чигээ олох болно.  Иймээс л тодорхой бус байдал бол сэтгэлгээний эрх чөлөө, мөн сонголтын эх ундарга билээ.”

Дуугүй байх
Иракт би багийн 3 гишүүнтэйгээ машинд суун, тухайн үед удирдлагын гаргасан шийдвэрийн талаар гомдоллож байлаа. Тэр үед манай багийн ахлагчаас бусад нь ам уралдан гоншигнож байсан юм.  Тэгтэл нэг нь ахлагчаас:

"Та энэ талаар юу гэж бодож байна вэ?" гэж асуутал

“Ммм... Асуудал, гомдол дундарна гэж байдаггүй, урсан гарч ирсээр л байдаг.” гэж хариулсан юм.

Манай багийн ахлагч “Түрүүлж дуугарсан хөхөөний хошуу хөлдөнө” гэдэг зүйр үгийн утгыг маш сайн ойлгодог нэгэн байсан юм. Зарим үед өөрийн санал бодлыг хэлэх хэрэгтэй байхад, зарим тохиолдолд зүгээр л сонсоод, чимээгүй суух нь оновчтой байдаг.

Чимээгүй сууж, хүлээцтэйгээр сонсох нь МАШ ТОМ ЧАДВАР бөгөөд ингэснээр тухайн хүн ярихыг хүсэхгүй байна гэсэн үг огт биш. Тэр зүгээр л тулгарч буй асуудлын талаар гомдоллоод суух бус, шийдлийг олох гэж хичээж байгаа учир дуугүй бясалгаж байгаа юм.

Дасан зохицох чадвар
багтаана. 2 үндсэн ойлголтыг. Энэ нь та тухайн өөрчлөлтөд яг одоо дасан зохицоод, өрсөлдөх чадвартай байх, эсвэл уг нөхцөл байдлаас  хэт хамааралгүй болсон үедээ дасан зохицож, өрсөлдөх чадвараа эргүүлж олж авах  гэсэн Өөрчлөлт бол цор ганц хувиршгүй байдал юм.

ДАСАН ЗОХИОЦОХ ЧАДВАРЫН ГАЙХАМШИГТАЙ нь та амьдралын бусад юмс үзэгдэлтэй адил, түүнийг ӨӨРӨӨ УДИРДАЖ ЧАДАХад оршино. Хэрвээ та нэгэн хэвийн үр дүнгээс залхаж байвал, ямар нэгэн шинэ зүйлийг туршаад үзээрэй.

САНАЛ БОЛГОХ

 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 660 санал өгсөн байна.

Дээшээ