Хичнээн завгүй байлаа ч хайртай хүмүүстээ цаг гаргацгаая!


2017-10-16 10:00 GMT+8

2017 оны бизнесийн  Шилдэг блогууд цувралаас...

Валентины өдөр өнгөрөөд удаж байгаа хэдий ч, бизнес эрхлэгч таныг гэр бүл, найз нөхөддөө хайраа илэрхийлэхэд тань саад болох зүйл юу байна вэ? Улс төр, нийгэм болон эдийн засгийн гэх мэтчилэн маш олон хүчин зүйлсээс стрессдэх болсон өнөө цагт, ойр дотны хүмүүстээ хайр халамжаа илэрхийлж, тэдэнд зориулж цаг зав гаргаснаар бүгдийг "Хожил-хожил"-д хүргэнэ.

“Биеэн засаад гэрээ зас. Гэрээ засаад төрөө зас.” – үүнтэй адилаар таны хувийн амьдрал тогтвортой, аз жаргалтай, хайр бялхсан хүмүүсээр дүүрэн байснаар таны ажил хэрэгт ЭЕРЭГ ХАНДЛАГА төлөвшиж, ингэснээр АМЖИЛТанд хүрэхэд тань маш их хувь нэмэр болох болно.

Харин зай завсаргүй ажлын төлөвлөгөө, цагийн хуваарийн хажуугаар хэрхэн цаг зав гаргах билээ? Үүний хариулт болгож доорх санаануудыг дурдлаа.

Хамтдаа хооллох
Маш их ажлын хажуугаар хайртай, ойр дотны хүмүүстэйгээ үдийн хоол идэх нь таныг хэсэгхэн хугацаанд маш сайхан амрааж, оюуны ядаргааг тань тайлж, БҮТЭЭМЖийг илт өсгөдөг байна.

Өөрийн стрессийг уудлахаас урьтаж, тэдний бодол санаа, тэдэнд тохиолдож буй асуудлуудыг сонс.

ТА ТЭДЭНД ХЭРЭГТЭЙ!. Хэн нэгнийг чих тавин сонсож чадсанаар, түүний өдрийг гэрэлтүүлж, ингэснээр таныг үнэлэх үнэлэмж өсдөг байна.

Нэг удаад нэг л хүнд үнэт цагаа зарцуул
Хайрттайгаа романтик оройн зоогонд орох, өсвөр насны хүүхэдтэйгээ цуг дэлгүүр хэсэх эсвэл хамгийн сайн найзтайгаа уулзаж ярилцах гээд аль нь ч байсан ганцаарчлан уулзаж, ЗӨВХӨН ТҮҮНД л тухайн цаг мөчийг зориул.

Хайраа илэрхийлэхэд өчүүхэн жижиг мэт зүйлс ч нөлөөтэй байдаг
Харих замдаа дэлгүүрээр дайрч тэдний дуртай амттанг авч орох, өглөө ажилдаа гарахдаа чангахан тэврэх зэрэг амархан хэрнээ, цаг хугацаа огтхон ч шаардахгүй зүйлс хайр, халамжаа илэрхийлэх маш үр дүнтэй арга хэрэгсэл болдог.

Нийтлэлч: Нелли Акалп (Nellie Akalp)

Эх сурвалж: http://blog.corpnet.com

САНАЛ БОЛГОХ

 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 662 санал өгсөн байна.

Дээшээ