Сүүлд нэмэгдсэн
Б.Цэнгэл: Ногоон байгууламжинд тарих мод, ургамлаа хэрхэн сонгох вэ? Хүн өөрийн амьдардаг орчноо зүлэгжүүлэх, цэцэгжүүлэх, цэцэрлэгжүүлэх нь өөрсдийн эрүүл мэнд, оюун санаандаа хийж байгаа хөрөнгө оруулалт гэж ойлгох учиртай юм. Ургамал мод тарих нь хэн бүхний хийж чадах ажил хэдий ч богино хугацаанд хурдан ургуулахын тулд мэргэжлийн хүний заавар зөвлөгөө юунаас ч чухал юм. Хот сууринг цэцэрлэгжүүлэх ажил хэтийн төлөвлгөө, зураг төслийн дагуу хийгдэх учиртай. Мод, бут, сөөг сонгохдоо дараахи зарчмыг баримтлах хэрэгтэй. Үүнд: 1. Түргэн ургадаг мод сөөг тарих. Чимэглэлийн ургамлын дийлэнх нь мөчрөөр үржих чадвартай байдаг болохоор мөчрөөр үржүүлсэн 2-4 настай суулгацыг сонговол ашигтай. Харин чимэглэлийн шилмүүст ургамлуудыг голдуу үрээр үржүүлсэн, 1-2 настай суулгацыг өргөн хэрэглэдэг. Зүлэгжүүлэх бол нэг наст, олон наст ургамлыг сонгох нь зүйтэй. Тэдгээрийг хөгжлийн зөв үе шатанд нь хайчилж бутлах чадварыг дээшлүүлж, ширэглэж ургах нөхцлийг нь хангах ёстой. 2019-04-02 8 75
 
 

Дээшээ