Эрүүл мэнд
Ямар шинж тэмдэг илэрвэл та ходоодоо дурандуулах вэ? Сонгдо эмнэлэгийн Гастроэнтерологийн тасгийн дурангийн эмч Р.Намсрай: “Ходоодны эрт үеийн хорт хавдрын үед 80 – 90 хувь орчимд нь ямар ч зовуурь илэрдэггүй тул эрсдэлт бүлгийн болон 40-өөс дээш насны хүмүүс зовуурьгүй байсан ч ходоодны дурангийн шинжилгээг хийлгэх шаардлагатай. Мөн ходоод, аюулхай орчим эвгүй оргих, цанхайж цардайх, гэдэс дүүрэх, горойж тээглэх, амархан ядрах, эцэж турах, хар шүлс аманд ихээр ялгарах, цээж хорсох, гашуун оргих, огиж бөөлжих, өтгөн хар гарах зэрэг шинж тэмдэг илэрвэл эмчид хандаж, шаардлагатай гэвэл ходоодны дурангийн шинжилгээг хийлгэх хэрэгтэй. Монгол Улсад ходоодны хорт хавдар аюулын харангын хэмжээнд хүрсэн. Өөрөөр хэлбэл дэлхийд ходоодны хорт хавдрын өвчлөл нас баралтаар 1, 2-р байрыг эзэлж байгаа нь ходоодны дурангийн шинжилгээг тогтмол хугацаанд хийлгэх нь маш өндөр ач холбогдолтой. Энэ нь хорт хавдрыг эрт үед нь оношилж эмчлэх нь нас баралтыг бууруулахад бодит нөлөө үзүүлнэ. 40-өөс дээш насны хүмүүс 1-2 жилд нэг удаа заавал ходоодны дурангийн шинжилгээг хийлгэх шаардлагатай байна” 2017-10-05 14 40
Чихээ цэвэрлэх нь эрүүл мэндэд аюултай Эмч нар чихийг гүн ухаж цэвэрлэх нь буруу хэмээн зөвлөж байна. Учрыг нь мэдэхээс өмнө чихэнд үүсдэг хулхины тухай авч үзье. Чихний булчирхайнаас хуурай ба нойтон хулхи ялгардаг. Энэ нь сонсголын суваг болон чихний хэнгэрэгийг тоос, бохир зэргээс хамгаалж цэвэр байлгах үүрэгтэй аж. Түүнчлэн хулхи нь бактерийн эсрэг үйчилгээ үзүүлдэг ба чихний дотор хэсгийг чийглэдэг. Тэгэхээр чих таны тусламжгүйгээр өөрийгөө цэвэрлэх бүтэцтэй. Нойтон хулхи хатхаараа юм жажилахад чихний хананаас салж гадагшилдаг. Бид өөрсдийгөө “бие”-нээсээ ухаантай гэж бодсоор чихээ ухаж цэвэрлдэг шүү дээ. Үүний үр дүнд жамаараа гадагшилж байгаа хулхийг бүр цааш нь өөрөө гарч ирэхээргүй болтол нь түлхэж орхидог. Улмаах чихний гүнд үлдсэн хулхинд элдэв бактери, вирус, мөөгөнцөр үржиж элдэв халдвар авч мөн чихний үрэвсэл үүсгэнэ. Цаашлаад хэнгэрэг цоорч, сонсгол муудах аюултай аж. Эх сурвалж: www.golbis.com Орчуулсан: Б.Байгалмаа 2017-09-30 1 30
 
 
МАН-ын даргад эдгээр хүмүүсийн хэнийг нь та дэмжих вэ?
Нийт 1553 санал өгсөн байна.

Дээшээ