Эрүүл хооллолт
Стресс гэж юу вэ, түүнээс хэрхэн сэргийлэх вэ Стресс гэдэг нь “хүчдэл” гэсэн утгатай англи үг юм.Биологийн шинжлэх ухаанд янз бүрийн тааламжгүй нөлөөллүүдийн улмаас(жишээлбэл: даарах, өлсөх, сэтгэлийн дарамтанд орох, цус алдах, гэмтэл авах зэрэг хор хөнөлтэй цочролын улмаас хүн болон амьтны бие мах бодид үүсч буй физиологийн хамгаалах урвал болох “хүчдэлийн байдлыг” стресс гэдэг. Бидний өдөр тутмын амьдралд жижиг жижиг стрессүүд байнга тохиолдож байх нь хэвийн зүйл бөгөөд зарим талаараа урагшлуулагч хүчин зүйл болдог. Гэхдээ стрессийг даван туулж ямар нэгэн эерэг аргаар тайлж байх нь чухал билээ. Хэрэв стрессийг тайлж чадахгүй удаан хугацаанд сэтгэлийн хямралтай байвал сэтгэцийн эмгэг болох аюултай. Стрессийн үед доорхи шинж тэмдэгүүд илэрнэ.  Амьсгал бачуурах, зүрх дэлсэх, өвдөх  Толгой өвдөх, чих шуугих  Ам цангах  Биеийн энд тэнд тааламжгүй сэрэл үүсэх (халуу оргих, хүйт даах, хатгах, хорсох, чичрэх)  Булчин чангарах (нуруу , хөл гар өвдөх)  Ядрах  Гүйлгэх, эсвэл өтгөн хатах  Нойр хямрах  Хоолны болон бэлгийн дур буурах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Стресс тайлах маш олон аргууд бий.Энгийн дасгал хөдөлгөөнөөс гадна хоол хүнсийг зөв тохируулан хэрэглэснээр стрессээс сэргийлэх боломжтой. 2018-07-31 5 104
Хоол хүнсний чиг хандлагын талаар шинэ сонин мэдээ юу байна? Хоол тэжээлийн хамгийн сүүлийн үеийн чиг хандлагыг тодорхойлох амархан. Та найз нөхдөөсөө эсвэл хэвлэл мэдээллээр шинэ хоол ба хоолны дэглэмийн талаар байнга дуулж, таныг анзаараагүй байхад дэлгүүрийн лангуун дээр олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн шинээр бий болж байна. Хоол хүнс судлаачид хүнс тэжээлийн шинэ чиг хандлагын талаарх мэдээллийг байнга хүлээн авдаг. Үүнтэй адил би ч бас саяхан Атлантад болсон Хүнс тэжээл, хоол зүйн академиас жил бүр зохион байгуулдаг ээлжит хуралд оролцоод нилээд мэдээлэл олж авлаа. Энэ хурлын үеэр сургалт, мэдээллийн шинжтэй үйл ажиллагаанаас гадна үзэсгэлэнгийн танхимаар хэдэн цаг явж, олон зуун төрлийн хүнсний шинэ бүтээгдэхүүнтэй танилцах (бас амталж үзэж болно!) боломжтой тул ямагт сонирхолтой, зугаатай байдаг. Хүнсний үйлдвэрлэгчид нэгэн дээвэр дор цугласан энэ үед хүнс тэжээлийн шинэ чиг хандлага болон анхаарал татсан сэдвүүдийг тодорхойлох нь хялбархан байдаг билээ. Доор заримыг нь дурьдав. 2014-12-15 18
 
 
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн санаачилгаар нэр бүхий 27 гишүүн У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах шаардлагатай гэж үзэн, тогтоолын төсөл өргөн барилаа. Таны бодлоор Засгийн газрыг огцруулах нь зөв үү?
Нийт 632 санал өгсөн байна.

Дээшээ