Тасалгааны цэцэг
Залбирдаг ургамал судалтод цэцэг Энэ цэцгийн Монгол нэр Судалтод, Тогосон сүүл гэдэг бол Англи нэр нь Maranta, Оросоор Маранта, шинжлэх ухааны хэллэг нь Maranta leuconeura гэдэг. Судалтодтоны /Marantaceae / овогт багтдаг. Шөнөдөө навч нь хуйлагддаг тул Prayer Plant буюу Залбирдаг ургамал гэж нэрлэх нь ч бий. Энэ цэцгийн уугуул нутаг нь Төв болон Өмнөд Америкийн халуун бүс нутаг юм. Онгон зэрлэг байгальд 30 гаруй төрөл зүйл байдгаас тасалгааны нөхцөлд Калатея Calathea, Ктенанта Ctenanthe, Маранта Maranta, Строманта Stromante эдгээр төрлүүд нь илүү өргөн тархжээ. Цэцгийн Монгол нэршлийг Л.Энхтуяа, Н.Очгэрэл зохиогчтой “Тасалгааны ургамлыг тарьж ургуулах арга” номноос авав. Энэ цэцэг нь бутлаг хэлбэрээр ургадаг булцуут ургамал юм. Өндөр нь 20-30 см навч нь 15 см орчим урт ургана. Навч нь том, зузаан гялалзсан өнгөтэй байдаг бөгөөд улаан цагаан хоёр эгнээ бүхий хүрэн судалтай хурц тод өнгөтэй байна. Гэрийн нөхцөлд цэцэглэх нь ховор бөгөөд байгаль дээр гурван дэлбээ бүхий ногоон хүрээтэй жижиг цагаан цэнхэр цэцэг нэг ишэн дээр 3-5 ширхэгээр дэлгэрдэг. Навчаараа гоёдог цэцэг тул өрөө тасалгаанд чимэглэлийн зориулалтаар өргөн ашигладаг. 2014-05-21 4 47
Сарнахай цэцгийн арчилгаа Монгол нэршил нь Сарнахай, Англи нэр нь Crinum Оросоор Кринум Латинаар Crinum L гэдэг ч River lily, veld lily (Eng.) гэж нэрлэх нь ч бий. Энэ цэцгийн уугуул нутаг нь Өмнөд Африкийн халуун бүс . Амариллис / Amaryllidaceae/ овогт багтдаг гоёмсог шүхэр маягийн баг цэцэгтэй олон наст булцуут ургамал юм. Нэг булцуунаас зузаан, сэлэм хэлбэртэй ногоон өнгөтэй 9-12 навч гарна. Навч нь 1м орчим урт ургана. Цэцгийн өндөр нь хоолойн хамт 17-18 см өндөр байх ба нэг дэлгэрэхдээ 9-12 ширхэгээр баг цэцэг болон дэлгэрэх ба диаметр нь 15-20 см цагаан, ягаан, улаан, холимог өнгийн цэцэгс гардаг. Бусад Амариллисын овгийн цэцэг дотроо цэцэг нь хэмжээгээрээ томд тооцогддог. Онгон зэрлэг байгаль дээр байдаг 160 гаруй төрөл зүйлийг нь одоогоор эрдэмтэд олж тогтоогоод байна. Голдуу 7-9 сарын хооронд цэцэглэдэг. Ургамал амрах үед цэцэг өөрөө навчаа гөвж тайван байдалд ордог. Хүлэмжинд тарихад сайн ургадаг онцлогтой цэцэг юм. 2014-05-13 4 20
Сүүт өргөст цэцэг Энэ цэцгийн уугуул нутаг нь Мадагаскарын арлууд бөгөөд олон наст, нэг наст, модлог, мөн бутлаг гэх мэт 2000 орчим төрөл зүйл байдаг. Монголоор Сүүт өргөст өвс гэдэг ба англи нэрс нь Crown of Thorns, Christ Plant, Siamese Lucky Plant (Euphorbia milii) Оросоор Молочай миля, Терновый венец гэж нэрлэдэг. Энэхүү ургамал нь шигүү бутлаг байдлаар ургадаг, гол иш нь хар хүрэн өнгөтэй, ишний гадуур тойрсон . 2-3 см урт хурц үзүүртэй өргөстэй, ногоон өнгийн 5-6 см орчим навчтай байдаг. 60 см хүртэл өндөр ургадаг. Задгай талбайд тарьсан тохиолдолд эргэн тойрондоо 60 см орчим тархаж ургадаг, ургалт их удаантай юм. Энэхүү цэцэг нь бөөр хэлбэртэй тод улаан, шар, ягаан, цагаан өнгийн гоёмсог баг цэцэгсээр өөрийгөө чимдэг. Гол ишнээс гарсан 5 см орчим шилбэний үзүүрт нэг удаа цэцэглэхдээ 2-6 хос цэцэг гардаг байна. Цэцэгний амьдрах хугацаа 14 хоног орчим байдаг. Арчилгааг сайн хийвэл хаврын эхнээс авхуулаад намрын эхэн сар хүртэл цэцэглэдэг. 2014-05-08 16 34
Тасалгааны цэцэгний навчийг хэрхэн цэвэрлэх вэ? Тасалгааны ургамал навчаараа амьсгалж, мөн гэрэл дулааныг хүлээн авч байдаг. Үүнийг зарим хүмүүс огт мэддэггүй бөгөөд тасалгааны цэцэгт ус бордоо байхад л сайхан ургана гэсэн буруу ойлголттой байдаг. Тасалгааны ургамал нь хязгаарлагдмал битүү орчинд салхи агааргүй, шороо тоостой орчинд байдаг учир бид навчийг нь цаг тухай бүр нь цэвэрлэж өгч байх нь зүйтэй юм. Тасалгааны цэцгийн навчин дээр тоос шороо, тос, агаарын бохирдолоос үүссэн янз бүрийн хог гэх мэт зүйлс тогтсон байдаг. Үүнээс болж нарны гэрлийг хангалттай хүлээн авч шим тэжээлээ авч чаддагүй учир ургалт өсөлт нь мууддаг байна. Онгон байгальд ургаж мод бут цэцэгсийн навчсыг борооны ус, салхи буюу байгаль өөрөө цэвэрлэдэг байна. Хэрвээ та өөрийн тарьж буй цэцэгсээ онгон байгальд байгаа мэт цэвэр үзэмжтэй байлгаж цэцэгсээ сайхан ургуулахыг хүсвэл доорх зөвлөгөөг уншина уу. 2014-05-07 5 239
 
 
Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд УИХ нийтийн ашиг сонирхол хөндсөн тодорхой асуудлаар хянан шалгах хороо байгуулна гэж заажээ. Таны бодлоор УИХ хянан шалгах үйл ажиллага явуулах нь зөв үү?
Нийт 47 санал өгсөн байна.

Дээшээ