Энэ долоо хоног
(2019/08/19 - 2019/08/25)
Хэрвээ та шүүмжлэл хүртвэл сайхан сэтгэлээр хүлээн аваарай. Энэ үед нийгмийн үйл ажиллагаанд оролцвол та хүсэл зорилго нэгтэй хүмүүстэй танилцана. Төрөлхийн бүтээлч авьяаслаг хүмүүс үр дүнтэй ажиллах болно. Чухал гэж үзэж байгаа хувийн болон бизнесийн ажлуудаа дуусгахыг хичээ. Ажил мэргэжлийн ашиг сонирхол хөндөгдөнө. Замбараагүй байдал, төөрөгдөл бүх зүйлийг будлиулж мэдэх тул аливаа санхүүтэй холбоотой чухал шийдвэр гаргах хэрэггүй. Долоо хоногийн сүүлээр анхаарлаа хангалттай төвлөрүүлэхийн тулд урьдынхаа цагийн хуваариар их ажиллах хэрэггүй. Та мэдлэг боловсролоо дээшлүүлэхээр номын санд сууж, хурал зөвлөгөөнд оролц. Өөрийн үзэл бодлоо бусадтай хуваалцах боловч ойлголцож чадахгүй байгаадаа уурлаж, бухимдах бололтой. Бусдыг ятгах оролдлого бүтэхгүй. Амар тайван байхад та бусдын тусламж дэмжлэгээр дутаж байвал өөрийгөө хэр найзархаг, хүн чанараа яаж хөгжүүлэх талаар бодоорой.
Сүүлийн үеийн санаа санаачилга эсвэл шинэ төлөвлөгөө төсөл сайн үр дүнг авчирна. Мэргэжлийн үйл ажиллагаан дээр ч зөн билэгтээ найд. Ажил хэрэгч уулзалт хэлэлцээрүүд амжилттай болж ашиг авчирна. Од эрхэс биеэ барьж бусдад уруу татагдахгүй байхыг  зөвлөж байна. Санхүүгийн алдагдалд бие тавгүйтэх магадлалтай. Гэмтэх бэртэхээс болгоомжилж, замын хөдөлгөөнд оролцохдоо туйлын болгоомжтой бай. Од эрхсийн холбоос таны нийгмийн амьдралд илүү нөлөөтэй байх болно. Хувь заяаны эрхээр танд тохиолдох сорилтуудыг дотнын эсвэл итгэлтэй хүмүүстэйгээ хамт туулахад хялбар байх болно. Найз нөхөд ба хамаатан садангуудтайгаа харьцах харилцаагаа сайжруул. Биеэ барьж чадахгүйгээс хамгийн дотнын хүмүүстэйгээ хэрүүл маргаан үүсгэж болзошгүй. Хуучин харилцаанаас шинэ хайрын түүх цэцэглэнэ.
Ажлаа сольж, шинэ газар руу нүүж болзошгүй. Амралт ажлаа зохицуул. Энэ нь хөгжилтэй байдал авчирна. Шаргуу ажиллавал дээд удирдлагуудад танигдах болно. Хэрвээ та албан тушаалын шат ахихыг хүсэж байвал мэдлэг чадвараа сайжруулж, зан харилцаандаа анхаар. Найз нөхдийн харилцаа таны чухал жагсаалтын эхэнд байрлана. Шинэ төсөл, шинэ ажил мэргэжлийн зорилгоо төлөвлөхөд таатай. Хайртай хүнтэйгээ маргалдах нь сэтгэлээр унах шалтгаан болно. Хүчтэй сэтгэл хөдлөл болон галзуу хайр дурлал таныг эрсдэлд оруулна. Үүрэг хариуцлагаас битгий зугт. Эс тэгвэл та өөрийн үйлдэлд харамсаж магадгүй.
Онц шаардлагагүй зүйлд цагаа дэмий үрэх хэрэггүй. Хэрвээ залхуу замбараагүй байвал зэмлэлийн үгс сонсож магадгүй. Ажил, амьдралын аль ч асуудалд чухал зөвлөгөө авах нь хамгийн тохиромжтой. Уран бүтээлч чадвар нэмэгдэнэ. Бусдыг татах чадвар болон дур булаам байдал дээшилнэ. Нянгийн халдвар авч магадгүй байна. Эрүүл мэндийн үзлэгт хамрагд. Буурь суурьтай байж, тулга тойрсон жижиг асуудлуудыг тоолгүй томхон зүйлийг барьж аваад эрч хүчтэй эхлэх нь зүйтэй. Албан ажил танаас хувийн өндөр хариуцлага, бие даасан байдлыг шаардах болно. Бясалгал хийхээр шийдсэн бол дотоод ертөнцөө тольдон харж чадах чимээгүй орчин танд сайнаар нөлөөлнө.
Од гарагийн нөлөөллөөр гэр бүлийн асуудал хамгийн чухал болно. Үнэтэй зүйл худалдан авах нь санхүүд нөлөөлнө. Зугаалж цэнгэх хүсэл давамгайлна. Найз нөхдөдөө гэнэтийн бэлэг барьж үдэшлэгт урь. Санаандгүй сонссон яриа таны бодол санааг өөрчилж амьдралын чиг зорилго болж чадна. Хэрэв та найз нөхөдтэйгөө амралтаас таашаал авахаар шийдсэн бол мөнгөө сайн тооц. Дараа нь багассан орлогоо амьдралдаа арай хийн залгуулах бололтой. Хэрэв та хууль бус үйл ажиллагаанд оролцох санал авбал бүү сонирх. Санхүү мөнгөний асуудлыг хэлэлцэж эхлэхэд та илүү санаачилгатай байвал ашигтай байдалд хүрч чадна.
Зарим хов жив үнэний ортой байна. Ганц бие хүмүүс хүссэн хүнтэйгээ төсөөлж байснаасаа хурдан дотно холбоо тогтоож чадна. Хулгайд өртөх магадлалтай тул эд зүйлсээ болгоомжтой авч явах хэрэгтэй. Худалдан авах зүйлээ сайтар шалгаарай. Хэн нэгэнд хууртагдаж болзошгүй тул баяжих хуурмаг амлалт, хийсвэр ажилд оролцохоос  сэргийл. Зарим хүмүүс шинэ ажлын байртай болно. Эсвэл  ажлын газраасаа баяр хөөрийг мэдэрч, дээш дэвших боломж олдоно. Зугаа цэнгэл, тоглоом наадмын оронд бүх зүйлийг уялдаа холбоотой байлгах хэрэгтэй болно. Хоббигоо хөөцөлдөх, зугаалж цэнгэх зэрэгтэй холбоотой асуудлыг хойш нь тавь. Уран бүтээлчдийн онгод орно. Таны үзэл бодол олны анхаарлыг татна. Улс төрийн болон байгаль орчны тулгамдсан асуудлаар чухал мэдээ нийтлэл бичих болно.
Бие махбодод ашигтай витамин бүхий илчлэг хоол хүнс хэрэглэ. Дархлааны системээ сайжруулахын тулд дасгал хөдөлгөөн хий. Ажил дээр аюулгүй байдал хөндөгдөж магадгүй. Дүрэм зааврыг чанд сахь. Анхаарал сарнивал аваар осол гарч болзошгүй. Жолооны ард байхдаа болгоомжтой байхад илүүдэхгүй. Хэрүүл маргаан хийх, танихгүй хүмүүстэй харьцахаас зайлсхий. Өөрийн боловсролоо дээшлүүлэхэд хөрөнгө оруул. Ажил хэргийн түншүүдтэйгээ найрсаг харьцах нь таатай харилцаа үүсгэнэ. Хувийн амьдралдаа өөрчлөлт хийвэл гайхалтай үр дүнд хүрэх болно.
Гадаад орчноос өөрийн эрхгүй бухимдал тань руу урсвал бясалгалын хичээлд суусан ч болно. Яарч хийсэн ажил бүтэлгүйтэлд эсвэл стресст хүргэнэ. Гэр бүлийн асуудал чухал байж, таны цагийг барна. Уран бүтээлч чадвар нэмэгдэнэ. Бусдыг татах чадвар болон дур булаам байдал дээшилнэ. Таны биеэ авч явах байдалд гялалзсан өнгө аяс нэмэгдэнэ. Шинэ зүйлийг эхлүүлэн түүнээсээ эрч хүчийг авна. Илүү сэтгэл хөдлөм адал явдалтай учирна. Чухал сэдвээр суралцах, сонирхолтой уулзалтад хамрагдах, тэмдэглэлт үйл ажиллагааг зохион байгуулах зэрэг зүйлсээс баяр хөөрийг мэдрэх болно. Аливаад шударга хандах юм бол та өөрөөрөө бахархах болно. Үүнийг дагаад ажил хэрэг ч амжилттай болно гэдэгт бат итгээрэй.
Гэр бүлийн дотоод хямрал зөрчил нь тогтворгүй байдлыг үүсгэнэ. Тэд илүү их анхаарал халамж шаардаж дарамттай байдлыг нэмнэ. Гэр бүлийн төсвийн тухай судлах нь мөнгөө хэрхэн зарцуулах тухай заавар зөвлөгөөг танд олж өгнө. Хувийн амьдралд эерэг ба сөрөг өөрчлөлтүүд аль аль нь гарах магадлалтай. Ганц бие хүмүүс ямар нэгэн сонирхолтой хайр дурлалыг хүлээх болно. Хариуцлагатай бөгөөд сайхан сэтгэлтэй байх нь таны бүх ажлуудад урам дэм өгч урагшлуулна. Ухаалаг зөвлөгөө болон найз нөхрийн тусламж цаашдын хувь заяанд тань нөлөөлнө. Хэт ачаалалтай байснаас бие тавгүйтэж болзошгүй. Ажилтад хүрэхийн тулд тайван, тэвчээртэй байх шаардлагатай. Үр бүтээлтэй үйл ажиллагаа таныг тэмцлээ үргэлжлүүлэхэд тусална.
Энэ долоо хоногт од гарагийн холбоо танд боломжийг олгож байна. Шийдвэр гаргахдаа зөн совингоо ашигла. Бясалгал хий. Битгий ай. Аз зоригтой байдалд дуртай. Замдаа байгаа азтай өөрчлөлтөө хүлээж ав. Хэрвээ таны эрч хүч муудаж байвал эрүүл мэндийн мэргэжилтэнтэй уулз. Тайван дөлгөөн байж, ойр дотнынхондоо эелдэг хандах нь хэрүүл маргаанаас сэргийлнэ. Гэр бүлийн нөхцөл байдал таныг гүн бодолд автуулна. Гэвч таны аливааг тунгаан бодох чадвар өндөр байх тул зөв шийдвэрийг гаргаж чадна. Найз нөхдөө шүүмжлэхээ зогсоо. Таны амьдралдаа хийсэн зарим өөрчлөлт ашигтай байвал үүнд дасан зохицохыг хичээнэ. Олон нийтийн үйл ажиллагаа харилцаагаа өргөжүүлэх боломж өгч, шинэ хүмүүстэй танилцан танилын хүрээ тэлнэ. Хууль эрхзүйн асуудлууд төвөгтэй болох  магадлалтай. Ямар нэгэн юмыг хайнга байдлаар бүү оролд. Тэвчээртэй бай. Сайхан сонсогдох бизнесийн санал хууль бус бол амжилт олох ямар ч боломжгүй.
Энэ долоо хоногийн эхээр ажил дээрх тулаан хэн нэгнийг хорсол гомдолтой хоцрооно. Энэ нь бусдын өгөөш болгох магадлалтай. Та хамт олныхоо дунд эв найрамдалтай байх цаг ирж байна. Тэвчээр шаардсан ажилд оролцох ч танд шинэ найдварыг төрүүлнэ. Сонголт хийхдээ ойр дотныхоо хүмүүсийн мэдээлэл саналыг авах нь тустай. Долоо хоногийн сүүлээр таны итгэлийг дааж чадах байх гэж бодсон хүн нууцыг тань задраасан бол битгий сэтгэлээр унаарай. Мөнгөтэй холбоотой асуудал болон бусад хүмүүстэй холбоотой байгаа ээдрээний учрыг ол. Зарим үед дундыг баримтал. Өөрийн зөн совиндоо итгэлтэй байж, зовлон жаргалаа бусадтай хуваалц. Утсаар ярих болон интернет ертөнцөд өнгөрүүлэх цагаа багасга. Амьд харилцааг ашиглаарай. Ингэснээрээ та чухал хүмүүстээ анхаарлаа хандуулах цаг гаргах болно.
Долоо хоногийн эхэн үед ажил дээрээ зохистой хэмжээг барь. Хувийн асуудалдаа хэтэрхий их цаг зарцуулах нь удирдлагуудыг уцаарлуулах болно. Гэхдээ ихэнх хүмүүс хувийн амьдралын асуудалдаа нухацтай хандах мэдээ хүлээн авна. Тайван байж, өдөр тутмын зүйлдээ сэтгэл хангалуун бай. Зүрхийг тань догдлуулдаг хэн нэгэнтэй хоромхон хугацаанд уулзах нь ямар нэг том зүйлийн эхлэл болж магадгүй. Ажилдаа дургүй бол нэлээд асуудал гарах болно шүү. Хийж буй ажлаа үргэлж хяна. Долоо хоногийн сүүлээр өөрийнхөө хир хэмжээнээс хэтэрсэн амлалт бүү өг. Хэрвээ бодол санаанд ямар нэгэн хайр дурлалын асуудал орж ирвэл аливааг санаагаараа болгох гэж яаралгүй эхлээд бат бөх суурийг тавиарай. Од эрхсийн таагүй байрлал  ажилдаа буруу тооцоо хийх эсвэл санхүүгийн алдагдалд орж болзошгүйг анхааруулж байна. Ямар ч үйл ажиллагаанд оролцсон та аливаа асуудалтай нүүр тулан, дасан зохицох хэрэгтэй.
 
 

Дээшээ