Халуун мэдээ
5
Би яагаад Х.Баттулгыг дэмжээд байна вэ? Хоёр жилийн өмнө байх аа даа, түүнээс яриа авахаар “Буянт-Ухаа” спортын ордонд очлоо. Ярилцлагаа авчихаад буцах гэтэл “Манай ээжийнхээр орж бууз идээд яв” гэлээ. Болсон идээнээс бүү зайл гэдэг дээ, хамт очлоо. Гэтэл гудамжных нь үзүүр дээр харваас архи уудаг шинжтэй бүрзийсэн хэдэн юм зогсч байна. Нөгөөдүүл нь гараараа даллаж байна. Мань хүн жолоочдоо “зогс” гээд бууж очоод жаал юм ярьж байснаа өврөө ухаж хэдэн төгрөг гаргаж өгөв бололтой. Буцаж ирээд “Манай Яармагийн он жавууд. Ажил байхгүйгээс ингээд архи уугаад байх юм, уг нь эднийг ажилтай болгох амархан ш дээ” гэлээ. “Та тэгээд бууж очдог нь яаж байгаан” гэхэд “Дошны хэддээ хааяа “баригдаж” хэдэн юм өгөлгүй дээ... Тэдэнд надаас өөр хэдэн төгрөг өгөх хүн байхгүй ш дээ” гэв. Энэ тухай би байнга боддог. Үүнийг яг юу гэж хэлдэг юм бол.... Баярхал лав биш ээ. 2017-06-23 1927
10
Бакалаврын орой, эчнээ, магистр, докторт суралцагчид ОЮУТНЫ ЗЭЭЛД хамрагдана Сургалтын төлбөрийн зээл олголтын өнөөгийн байдал, иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг судалж, зээлд хамрагдах оюутны хамрах хүрээг өргөжүүлэх, зээлийн зарим нөхцөл, шаардлагыг хөнгөлөх, зээлийн үйлчилгээг шуурхай болгох зорилгоор Засгийн газар “Оюутны хөгжлийн зээлийн журам”-ыг шинэчлэн баталлаа. Ингэснээр “Оюутны хөгжлийн зээл”-д бакалаврын орой, эчнээ, магистр, докторт суралцагчид хамрагдах боломж бүрдэж байна. Мөн хүү бууруулах болон богино хугацааны зээлийг дээрх бүх түвшний суралцагч авах эрхтэй бөгөөд урт хугацааны зээлийг зөвхөн бакалаврын түвшнийхэн авах юм. Оюутны хөнгөлөлтийн зээлийг 38115 оюутан, суралцагч шинээр авна гэсэн тооцоо гарсан байна. Түүнчлэн 18 нас хүрээгүй оюутны батлан даагч нь үндсэн зээлдэгч байж болох өөрчлөлт оруулснаар 6000 оюутан зээл авах эрхтэй боллоо. 2017-06-20 9 656
 
 
Төсвийн хэмнэлт эдийн засаг тогтворжиход нөлөөлж чадах уу ?
Нийт 3720 санал өгсөн байна.

Дээшээ