"Харанга" хамтлагт хүндэтгэл үзүүлэх тоглолт болно “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын санаачилгаар Монголын pок попын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хамтлаг, дуучдыг алдаршуулах зорилгоор “Алдрын Од” одонгоор шагнаж, “Алдрын од" гардуулах ёслолыг жил бүрийн 7 сарын 30-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ жилийн “Алдрын од” одонг Харанга хамтлаг хүртэхээр болсон бөгөөд 7 дугаар сарын 30-ны 13:00 цагт тус хамтлагын гишүүдэд “Алдрын Од” одонг нь гардуулж өгөх юм. Харин орой нь 21:00 цагаас Харанга хамтлагт хүндэтгэл үзүүлэх “Алдрын хүндэтгэл” шоу тоглолт Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд болно. Тоглолтыг Нийслэлийн Соёл урлагийн газар хариуцан зохион байгуулж, ерөнхий найруулагчаар хөгжмийн зохиолч, хөгжмийн найруулагч, продюсер Н.Халиун ажиллаж байна. Тоглолтын үеэр Харанга хамтлаг өөрсдийн сор болсон уран бүтээлүүдээ толилуулахаас гадна рок попын бүх одод Харанга хамтлагт хүндэтгэл үзүүлж тоглолтод оролцоно. Алдрын хүндэтгэл тоглолтыг UBS телевиз шууд дамжуулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 2016-07-26 7 40
Чингисийн талбайд 350 уран нугараач нугарна НИТХ-аас баталсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд урлаг, спорт, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн. Энэ жилийн Үндэсний их баяр наадмын үеэр жуулчдад зориулан Монголын сонгодог урлагийн ноён оргил “Учиртай гурван толгой” дуурь, “Улаанбаатарын үдэш” рок поп оддын шоу тоглолт, Талын бүжиг” Монгол туургатны бүжгийн их наадам, Морин хуурын фестивал зэрэг томоохон соёл, урлагийн арга хэмжээг Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулсан юм. Харин ирэх наймдугаар сарын 6,7-ны өдрүүдэд “Даншиг наадам-Хүрээ цам" шашин соёлын наадмыг зохион байгуулах бөгөөд энэ өдрүүдэд “Уул усны домог” уран нугараачдын үзүүлбэрийг толилуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна. Энэхүү үзүүлбэрт орон нутгаас болон нийслэлийн дүүргүүдээс шалгарсан 350 уран нугараач оролцох юм. Дэлхийд гайхагддаг монголын уран нугараачдын шилдэг үзүүлбэрийг 8 дугаар сарын 6-нд Чингис хааны нэрэмжит талбайд хүрэлцэн ирж үзэхийг урьж байна юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 2016-07-21 8 716
Жуулчдад зориулсан төгрөгөөр гүйлгээ хийх “Travel card”-ийг зах зээлд нэвтрүүлнэ “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Төрийн банк хамтран жуулчдын өдөр тутмын төлбөр тооцоонд ашиглагдах, гэрээт худалдаа үйлчилгээний байгууллагаас хөнгөлөлт эдлэх боломж бүхий Монгол Улсын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр үйлчлэх, эзэмшигчийн нэр бичигдээгүй, төгрөгөөр гүйлгээ хийх төлбөрийн “Travel card”-ийг зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэхүү бүтээгдэхүүн нь төлбөрийн карт, картаар хөнгөлөлт үзүүлэх худалдаа үйлчилгээний байгууллагуудын мэдээлэл болон бусад жуулчдын хэрэгцээнд нийцсэн мэдээлэл бүхий гайдбүүкээс бүрдэнэ. Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын банк, санхүүгийн байгууллагын картаар төлбөр тооцоо гүйцэтгэх сүлжээ хязгаарлагдмал, өндөр шимтгэл, хураамж төлөх, ханшийн зөрүүнээс алдагдал хүлээх зэрэг гадаад жуулчдад тулгардаг төлбөр тооцооны бэрхшээлүүдийг шийдвэрлэх, жуулчдыг бэлэн мөнгөний эрсдэлээс хамгаалах, аюулгүй аялах нөхцөлийг бүрдүүлэх, бэлэн бус төлбөр тооцоо, үндэсний мөнгөн тэмдэгтийн гүйлгээг дэмжих зорилгоор хийгдэж буй уг төсөлд хамтран оролцохыг жуулчны үйлчилгээний шилдэг байгууллагуудад уриалж байна. Travel card нь хөнгөлөлтөөр дамжуулан олон төрлийн үйлчилгээг жуулчдад хүргэх маркетингийн суваг болох бөгөөд карт эзэмшигчдэд хөнгөлөлт үзүүлэх замаар хэрэглэгчдийнхээ хүрээг өргөжүүлэх, үйл ажиллагаагаа үнэ төлбөргүй сурталчлах боломжийг бизнес эрхлэгчдэд олгох юм гэж Нийслэлийн Аялал жуучлалын газраас мэдээллээ. 2016-07-18 5
 
 
Төсвийн хэмнэлт эдийн засаг тогтворжиход нөлөөлж чадах уу ?
Нийт 3719 санал өгсөн байна.

Дээшээ