Unuudur.mn
Сонгуулийн тухай хууль “мэс засал”-д дахин орох нь Сонгуулийн хуульд дахиад л өөрчлөлт оруулах сураг дуулдаж эхэллээ. 1992-2008 онд харьцангуй “яс амар” байсан Сонгуулийн тухай хууль сүүлийн хэдэн жилд хэчнээн ч “зовлон” үзэв. Монголчууд 1992-2008 оны хооронд болсон УИХ-ын таван удаагийн сонгуулийг мажоритар системээр явуулсан бол 2012 оныхыг холимог тогтолцоогоор зохион байгуулсан. Нэг намд давуу байдал олгож, сонгогчдын саналын багахан зөрүүг УИХ-д олон суудал болгодог сул талтай гэсэн шүүмжлэл хүлээдэг мажоритар системийг өөрчлөхийн тулд 2008-2012 онд бүрэн эрхээ хэрэгжүүлсэн парламент багагүй саад бэрхшээл туулж, урт хугацааны хэлэлцүүлэг өрнүүлэн байж холимог тогтолцоог хуульчилсан. Энэ нь жижиг намуудад ашгаа өгч, өнгөрсөн дөрвөн жилд үнэмлэхүй олонхгүй, хүчний харилцаа ойролцоо, олон намын төлөөллийг оролцуулсан парламент бүрдсэн юм. 2017-12-08 2
М.Намуун: Хүнд дээрэмдүүлчихээд биеэ хамгаалж сурахын тулд анх боксоор хичээллэсэн Монголын боксын спортын хөгжил, тамирчдын амжилт, ур чадвар дэлхийд алдартай. Одоогоор манай ширэн бээлийтнүүд олимпоос зургаа (нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл), насанд хүрэгчдийн ДАШТ-ээс ес (нэг алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл) медаль хүртээд байгаа нь үүний илрэл болов уу. Гэхдээ манай тамирчид өсвөр үе, залуучуудын ангиллын томоохон тэмцээнд төдийлөн өндөр амжилт гаргаж чаддаггүй гэмтэй. Тэртээ 2004 онд залуучуудын ДАШТ-ээс анх Э.Энхзориг хүрэл медаль хүртсэнээс хойш түүний амжилтын буухиаг боксчид үргэлжлүүлж чадахгүй л байв. Харин саяхан Энэтхэг улсад болсон тус тэмцээнээс залуучуудын үндэсний шигшээ баг, “Эрдэнэт бокс” клубийн тамирчин Монхорын Намуун хүрэл медаль хүртэж, дээрх бараан цувралыг зогсоолоо. Түүгээр ч үл барам залуучуудын ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын хоёр дахь, эмэгтэйчүүдээс анхны боксчин боллоо. 2017-12-07 6 55
Малчдаа халамжилсан хууль ирэх сарын 1-нээс хэрэгжинэ Хахир өвөл, халуун зун ч хэдэн малынхаа хойноос нойр, хоолоо умартан борив бохисхийлгүй ажилладаг хүмүүс бол малчид. Мал хувийн өмч хэдий ч улсын эдийн засагт оруулж буй хувь нэмрийг нь үнэлж баршгүй. Хэрэв малчид үгүй бол адаглаад л хотын бид хоолны махгүй хэцүүднэ. Малчдын хөдөлмөр хүндийн зэрэгцээ залгамж халаагүй болох, нийгмийн баталгаагүй нөхцөлд амьдардаг гээд тэдэнд асуудал мундахгүй. Малчид хэнээс ч гуйдаггүй, бас гомдоллодоггүй амьдардаг ч тэдний нийгмийн баталгааг сайжруулахад төрөөс анхаарах цаг хэдийнэ болсон. Малчдын олонх нь банкинд зээлтэйгээс гадна, тогтмол орлогогүй учраас нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлж чаддаггүй. Энэ хэрээр нийгмийн бүхий л хувь хишгээс гадуур үлддэг гэсэн үг. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.3.15-д Малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулна гэсэн заалт тусгасан. Өөрөөр хэлбэл, нийт 20, үүнээс 15-аас доошгүй жилд нь мал маллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55, нийтдээ 20, үүнээс 12 жил зургаан сараас доошгүй жил нь 2017-12-04 3
Эрээгүй “дээрэм”, хяналтгүй ханш Монголд хамгийн амжилттай яваа бизнес юу гээч. Эм, бэлдмэлийн худалдаа гэж хэлбэл гайхах хүн гарахгүй л болов уу. Эмийн бөөний худалдааны төвүүд өдрөөс өдөрт олширч, байшин, сав нь томорч, сүүлийн хэдэн жил нүдэн дээр л өнгө засан өөрчлөгдөж ирснийг “Бөмбөгөр” худалдааны төв орчмын хэдэн эмийн сангаас харж болно. Өвчнийг илааршуулах, зовж шаналж буй нэгнийг хөл дээр нь босгох буянтай ажил мэт санагдаж асан эмийн бизнес нидэр дээрээ ядарсан нэгний хэтэвчийг хоослох, зовлон дээр дөрөөлсөн эрээгүй “дээрэм” болж хувираад буй гэхэд болно. Талхны үнэ нэмэгдэхэд, шатахуун тав, арван төгрөгөөр өсөхөд, нийтийн тээврээр зорчих тасалбарын үнэ өөрчлөгдөхөд иргэд яаж бухимддаг билээ. Гэтэл эмийн үнийг тэнгэрт тултал хөөргөдөөд байхад хэн ч юу ч хэлэхгүй байгаа нь гайхмаар. Иргэд ч үүнтэй эвлэрээд сурчихаж. 2017-11-30 14 39
 
 
Утаанаас салахын тулд ямар арга хэмжээ авах нь хамгийн зүйтэй вэ?
Нийт 39 санал өгсөн байна.

Дээшээ