Автомашины халаалтын шийдлyyд Тэсхийм хүйтэнд хөдөлгүүрийг хөнгөн асахад бэлдэж, салоныг дулаан байлгах төхөөрөмжүүд тансаг хэрэглээ мэт байдаг байлаа. Ийм шийдлүүд таны эрүүл мэнд болон автомашины хөдөлгүүрийн насыг бодитойгоор уртасгаж чадах юм. Хөдөлгүүрийн хүйтэн асалт гэдэг бол түүний бүхий л системд тулгардаг маш хүнд даваа байдаг. Хүнд нөхцөлд хэдэн арван километр явсантай адилхан. Жолооч болон зорчигчдод ч гэсэн таагүй бөгөөд хөлдүү руль барихад гар даарах, нуруунаас суудал хайрах, амнаас гарч байгаа уур шил цантуулж зам харагдахгүй болно. Харин гэртээ байгаа юм шиг дулаахан салонд бээлий малгай ороолтоо тайлаад тухтай гэгч давхих юутай сайхан. Өвлийн улирал урт манай орны нөхцөлд урьдчилан халаах шийдэлд хөрөнгө оруулалт хийчихвэл хөдөлгүүрийнхээ насыг ч уртасгана, шатахуунаа ч хэмнэчихнэ. 2016-01-15 1 17
 
 
Дөрөвдүгээр сарын 1-нээс автобусанд зөвхөн картаар үйлчлэх болсон. Энэ шийдвэрийн талаарх таны санал?
Нийт 126 санал өгсөн байна.

Дээшээ