“Арвайн үндэс” ХХК хөлбөмбөгчдөд 100 сая төгрөг гардуулав 2016 оны “Хүрхрээ” дээд лигийн медаль хүртсэн багууд өнөөдөр 100 сая төгрөгийн шагналаа гардаж авлаа. Үндэсний дээд лигийн аварга цолыг 10 дахь удаагаа хүртэж буй “Эрчим” клуб 40 сая төгрөг, орон нутгийн ганц төлөөлөл мөнгөн медальт “Хангарьд” клуб 30 сая төгрөг, “Хоромхон” клуб 20 сая төгрөгийн шагнал тус тус хүртлээ. Монголын хөлбөмбөгийн холбооны албан ёсны түнш хүнсний манлай үйлдвэр “Арвайн үндэс” компани “Хүрхрээ” дээд лигийн ерөнхий спонсороор хоёр дахь жилдээ ажиллаж байгаа. Нийт 118 сая төгрөгийн шагналын сантай Хүрхрээ дээд лигийн энэ улиралд 10 багийн 280 гаруй тоглогч өрсөлдсөн нь түүхэнд анхны тохиолдол болсон. Медаль хүртээгүй ч 10 багийн хувьд 4-10 дугаар байр тодорхой хэмжээний мөнгөн шагналтай байсан юм. Тамирчдын бүтэн таван сарын амжилтыг үнэлж “Арвайн үндэс” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Оргил, МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир нар багийн эзэн, тамирчин, дасгалжуулагч нарт шагналыг нь гардуулан өглөө. Дээд лигийн 68 тоглолтийг NTV телевизийн шууд эфирээр цацахад нийт375 мянган хүн үзсэн гэсэн статистик тоо гарчээ. GoGo мэдээний агентлаг NTV телевиз болон Onair.mn хамтран дээд лигийн тоглолтуудыг шууд дамжуулан хүргэсэн билээ. МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир “Арвайн үндэс ХХК Монголын хөлбөмбөгийн холбоотой 500 сая төгрөгийн гэрээ байгуулан ажиллаж байгаа. Нийгмийн хариуцлагаа ухамсарлан спортын салбарт хөлбөмбөгт хайртай хүүхэд багачуудын ирээдүйд хийж буй хамгийн том хөрөнгө оруулалт. Эдийн засгийн хямралтай энэ үед гэрээнийхээ дагуу шагналын санг бууруулахгүй амалсан мөнгөн шагналаа багуудад өгч байгаад маш их талархаж байна” гэв. “Арвайн үндэс” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Оргил “Монгол Улсын манлай хүнсний үйлдвэр Арвайн үндэс компани Монголын хөлбөмбөгийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байдаг. Бид бүхний хөрөнгө оруулалт эхнээсээ үр дүнгээ өгч Азийн хэмжээнд тэнцээд ирдэг байсан бол хождог болж байна. Манай компаниас гадна Хүрхрээ дээд лигийн багуудыг ивээн тэтгэж байгаа бусад спонсор байгууллагуудад бас талархснаа илэрхийлье” хэмээн ярилаа. 2016-11-30 2 56
Завхан аймагт шүүгчийн сургалт явагдаж байна Монголын Хөлбөмбөгийн Холбооны талбайн улирал өндөрлөж футзалын шинэхэн улирал нээлтээ хийх гэж байгаатай холбоотойгоор, тус холбоо орон нутагт шүүгчийн сургалт явуулж байна. Өнөөдөр Завхан аймгийн төвд ОУХБХ-ны шүүгч Д.Түмэнбаяр, Ч.Жавхлантөгс нараар удирдуулсан футзалын дүрмийн мэдлэг олгох, шүүгч бэлтгэн гаргах зорилготой сургалт эхэллээ. Сургалтад тус аймгийн 11 сумын багш нар хамрагдаж байгаа бөгөөд маргаашаас эхлэх 11, 13 хүртэлх насныханы тэмцээн дээр ажиллах аж. Шинэхэн шүүгч нарыг анхных нь тэмцээн дээр ажиллахад зааварлагч багш Д.Түмэнбаяр, ерөнхий шүүгч Ч.Жавхлантөгс нар туслах болно. Харин багш нар "сурсан мэдсэнээ шавь нартаа зааж, цааш түгээсэнээр хөлбөмбөгийн спортыг олон нийтэд цэвэр шударгаар таниулах учиртайг" сургалтыг зохион байгуулагч мэргэжилтэнүүд ярьж байлаа. 2016-10-25 1
 
 
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд сэтгэл санааны хохирол тооцох зохицуулалтыг тусгах шаардлагатай юу?
Нийт 1489 санал өгсөн байна.

Дээшээ