Дарсны соёл
Цагаан сарын ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭ Цагаан сарын баяраар цагаан сархад ширээн дээрээ тавихаас гадна зочлон ирж буй бүсгүйчүүдэд зориулж сайн чанарын дарсыг сонгох нь зүйтэй юм. Учир нь цагаан сархад, виски тэргүүтэй идээ ундааны дэргэд дарс зөөлөн амттайгаас гадна хоол шингэцэд сайнаар нөлөөлдөг. Монголчууд эл баяраар бууз, салад тэргүүтэй илчлэг, өөх тос ихтэй хүнсийг иддэг. Сонирхуулахад, улаан дарсыг хамгийн ихээр хэрэглэдэг францчууд европын бусад орны иргэдтэй харьцуулахад хоол боловсруулах тогтолцооны эмгэгт өртөх нь бага байгааг судалгаа харуулсан байдаг. Гэтэл францчуудыг зөв хооллолтой гэж тодорхойлоход хэцүү, тэд өөх тос ихтэй, шарсан хуурсан хоол, амттан ихээр хэрэглэдэг. Ингээд эрдэмтэд судалсаны эцэст францчуудын улаан дарсыг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэдэгт учир байгааг тогтоожээ. 2019-01-25 328
Шинэ жилийн баярын ШИРЭЭГЭЭ ЧИМЭХЭД тань туслах 8 ЗӨВЛӨГӨӨ Жил бүрийн хамгийн сүүлийн өдөр гэр бүлээрээ идээ ундаар дүүрэн баярын ширээгээ тойрон сууж өнгөрснөө дүгнэн, ирээдүйгээ хэлэлцэж, хундагаа харшуулан тэмдэглэдэг аз жаргалын баяр бол ШИНЭ ЖИЛ. Тэгвэл энэхүү баярын өдөр идээ ундаас гадна ширээгээ хэрхэн чимэх талаар та бодож сууна уу. Баярын ширээ засахдаа дараах зүйлсийн бүгдийг биш юм гэхэд 2-3 онцлогийг шингээсэн байхад ширээний ард тав тухтай, баярын хоол ч илүү өнгө үзэмжтэй харагдах болно. 1. Гялтганасан өнгө аяс Энэ жилийн баярын тренд бол гялтганасан эд юмс бүхий өнгө аяс юм. Та баярын ширээндээ гялтгасан эд хэрэглэл байрлуулвал уур амьсгалыг улам бүр “баярынх” гэсэн тодотголтой болгож өгнө. Ширээн дээрх салфетикний гэр, цэцэгний ваар, ширээн дээрх жижиг аксессуар гээд юу ч гялтганаж болно. Ингэх нь таны баярын ширээг улам “гялалзуулна”. 2018-12-31 46
 
 

Дээшээ