Хагас шигшээд тоглох багууд тодров Оддоор хахсан Улаан чөтгөрүүд тоглолтын анхны боломжийг үүсгэсэн. Хэдий Кевин Де Бруин гоолдож чадаагүй ч 13 дахь минутад Найнгголан гучаад метрээс маш үзүүштэй гоолыг оруулан, тоглолтын тэргүүллийг гартаа авч эхэлсэн. Энэ цохилтод уэлсчүүд огтхон ч өртсөнгүй, тэнцүүлэх гэж ихэд мэрийж эхлэв. 30 дахь минутад багийн ахлагч Уиллиамс булангийн цохилтыг мөргөж тэнцүүлсэн нь тэдний зүтгэлийн үр дүн байлаа. 2-р хагас эхлээд бельгичүүд ширүүн дайрч эхэлсэн ч гоол луунуудаас оров. Рамсигийн дамжуулалтыг Робсон-Кану гоол болгож байгаа үйлдэл нь яг л домогт Иоханн Круиффыг санагдуулам. Нэгэнт эрчийг авсан тэд улмаар цаг дуусахаас 5 минутын өмнө Воукесын гоолоор бельгичүүдийг нэг мөсөн булшилж орхив. Энэ тоглолт хувийн ур чадвар сайтай ганцаарчилсан оддын эсрэг багийн тоглолтыг хэрхэн хийж хождогийг харуулсан тоглолт болсон. Энэ тоглолтын гол баатар болсон Рамси хагас шигшээд тоглохгүй болсон нь харамсалтай. Бэйл одоо бусад хамтрагчдаа жагсаагаад багийн анд Роналдогийн эсрэг тулах болжээ. 2016-07-04 4 19
 
 
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд сэтгэл санааны хохирол тооцох зохицуулалтыг тусгах шаардлагатай юу?
Нийт 1489 санал өгсөн байна.

Дээшээ