“Олон нийтийн дэд зөвлөл”-д гишүүнээр ажиллахыг урьж байна Улсын Их Хурлаас баталсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-т “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, яам, агентлаг, орон нутагт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд ажиллах авлигаас урьдчилан сэргийлэх “ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ДЭД ЗӨВЛӨЛ”-ийг байгуулан ажиллуулахаар тусгагдсан билээ. Энэхүү зөвлөл нь “авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, тэдгээрийн идэвхи санаачилгыг өрнүүлэх, хөхиүлэн дэмжих, төрийн байгууллагын үйл ажиллагаа, албан тушаалтны ёс зүйд хяналт тавих” зорилготой бөгөөд Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг яам, агентлагт ажиллаж, тус зөвлөлийн гишүүнээр ажиллах гурав хүртэлх иргэнийг сонгон шалгаруулах юм. 2017-03-24 1
 
 
Намуудын нэр дэвшүүлэх дүрэм таны сонголтод нөлөөлдөг үү?
Нийт 34 санал өгсөн байна.

Дээшээ