Жүдочдын хамгийн өнөр бүлээр зочлов GoGo мэдээний агентлаг эцэг эхчүүд, хүүхэд багачуудад зориулан нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй спорт клубуудын мэдээллийг цувралаар хүргэж байгаа. Өнөөдөр Дэлхийн жүдогийн өдөр. Ийм ч учраас Монголын жүдо академийн сургалтын талаарх мэдээллийг хүргэхийг зорилоо. Спортын төв ордны “Б” зааланд 17.30 минутын үед очиход үүдэнд нь хүүхдээ дагуулсан эцэг эхчүүд багталцаж ядна. Шигшээ багийн бэлтгэл 18.00 цагт дуусч цаг дуусахтай зэрэгцэн хүүхдүүд уралдаад л гадуур хувцас, гутлаа тайлж эхлэв. Заал цэвэрлэсний дараа орох байсан ч хүүхдүүдийн хувьд багш нарынхаа хэлснийг үл анзааран өмсгөлөө өмсөхөөр ихэд яарцгаав. Жүдо академийн хамгийн отгон гишүүн ой дөрвөн сартай, хоёр настай. Нэг ээлжиндээ 110-130 хүүхэд хичээллэдэг учраас багш нар нас, бүсний ангилалаар нь хувааж тохирсон сургалтуудыг ордог аж. Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулгын охин, олимпийн аварга Н.Түвшинбаярын хоёр хүү, ОУХМ Ч.Болдбаатарын хүү, улсын начин Бүрнээбаатар нар 2016-10-28 2 378
 
 
Мягмар гарагаас эхлэн нийслэлийн төв зам болох Энхтайваны өргөн чөлөөгөөр баруунаас зүүн чиглэн явах жолооч нарт зүүн эргэхийг хориглолоо. Нийт долоон уулзвараар зүүн эргэх хориотой болов. Та энэ шийдвэрийг дэмжиж байна уу?
Нийт 287 санал өгсөн байна.

Дээшээ