Mongolia Mining 2017 Олон улсын уул уурхайн үзэсгэлэн удахгүй... Mongolia Mining олон улсын уул уурхайн үзэсгэлэнгийн 7 дахь удаагийн арга хэмжээ Буянт Ухаа спортын ордонд 4 сарын 5-7-ны өдрүүдэд гурван өдрийн турш үргэлжилнэ. Мongolia Mining олон улсын үзэсгэлэн нь уул уурхайн салбарын техник технологийн хамгийн чухал арга хэмжээ бөгөөд өнөө жилийн үзэсгэлэнг Уул уурхай, Хүнд Үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Оюу толгой ХХК дэмжин ажиллаж байгаа бөгөөд уламжлал ёсоор Майнэкс Монгол ХХК, Эрдэнэс Монгол ХХК хамтран зохион байгуулж байна. Үзэсгэлэнгийн Ерөнхий Ивээн тэтгэгчээр "Комацу" брэндийн дистрибьютор Трансвест Монголиа ХХК, Алтан Ивээн тэтгэгчээр Caterpillar брэндийн албан ёсны дистрибьютор Вагнер Ази тоног төхөөрөмж ХХК, Эвент Ивээн Тэтгэгчээр Ган Төмөр Интернэшнл ХХК ажиллаж байна. Mongolia Mining 2017 үзэсгэлэнд 16 орны 130 орчим компани оролцож байна. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа дотоод, гадаадын хөрөнгө оруулалттай компаниудаас гадна Австрали, АНУ, Герман, ОХУ, Япон, БНХАУ, Беларус, Канад, Чех, БНСУ, Энэтхэг, Нидерланд, Казакстан, Турк, Швед зэрэг орнуудаас уул уурхайн ханган нийлүүлэгчид нэг дээвэр доор цуглан бүтээгдэхүүнээ сурталчилна. Transwest Mongolia LLC, Wagner Asia Equipment LLC, United Belaz Machinery LLC, Gantumur International LLC , Minelab Electronics Pty Ltd, Mitsubishi Materials Trading Corp, Scantech International Pty Ldt, Czech Mining Companies, Wika Kazakhstan Ltd, Atlas Copco Mongolia LLC, Proffesional LLC, Mekhlopat, Магнай Трэйд ХХК гэх мэт уул уурхайд тоног төхөөрөмж нийлүүлэгч томоохон компаниуд бүтээгдэхүүнээ дэлгэн харуулахаас гадна Mongolia Mining 2017 үзэсгэлэнгийн дэмжигч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Эрдэнэс Монгол ХХК болон Оюу толгой ХХК, Эрдэнэс таван толгой ХХК, Эрдэнэт үйлдвэр, Багануур ХК, Шивээ Овоо ХК оролцож хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, худалдан авалтын журам, шаардлагын талаар танилцуулга хийнэ. 5 цаг 43 минут 5
“Mongolia Mining 2017” үзэсгэлэн нүүрсний салбарыг онцолно Шинэ оны эхэнд зарлагддаг олон улсын бизнес хуанли дээр “Mongolia Mining” үзэсгэлэнгийн тов хэдийнэ тодорхой бичигдэнэ. Монголын уул уурхай дэлхийд “моодонд” орж байсан 2010 оноос өнөөг хүртэл гадаад, дотоодын эдийн засгийн өсөлт, уналтын алинд ч тасралтгүй зохион байгуулагдахдаа ажил хэрэгч, чансаатай арга хэмжээ болж чадсан юм. Энэхүү арга хэмжээ уул уурхайн салбар дахь шинэ шийдэл, дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, техникийг үзэсгэлэнгээр танилцуулахаас гадна Монголын уул уурхайн салбар дахь тухайн үеийн онцлог сэдвийг хөндсөн семинаруудыг явуулдаг онцлогтой. Монголын зах зээлийг сонирхож буй олон улсын компаниуд өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, туршлага солилцохын зэрэгцээ хөрөнгө оруулагчид болоод ханган нийлүүлэгчдийн хамтын ажиллагааны нэгэн том талбар болоод буй. “Дэлхийн технологи дэргэд ирлээ” уриатай олон улсын чанартай энэхүү үзэсгэлэн долоо дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Ирэх дөрөвдүгээр сарын 5-7-ны өдрүүдэд уламжлал ёсоор Буянт-Ухаа цогцолборт болох “Mongolian Mining 2017” үзэсгэлэнгийн талаар Ерөнхий зохион байгуулагч “Майнэкс Монголиа” компанийн захирал Т.Баттулгатай ярилцлаа. 2017-03-17 18
 
 
Дөрөвдүгээр сарын 1-нээс автобусанд зөвхөн картаар үйлчлэх болсон. Энэ шийдвэрийн талаарх таны санал?
Нийт 221 санал өгсөн байна.

Дээшээ