Ерөнхийлөгчийн сонгууль: 2017
Би яагаад Х.Баттулгыг дэмжээд байна вэ? Хоёр жилийн өмнө байх аа даа, түүнээс яриа авахаар “Буянт-Ухаа” спортын ордонд очлоо. Ярилцлагаа авчихаад буцах гэтэл “Манай ээжийнхээр орж бууз идээд яв” гэлээ. Болсон идээнээс бүү зайл гэдэг дээ, хамт очлоо. Гэтэл гудамжных нь үзүүр дээр харваас архи уудаг шинжтэй бүрзийсэн хэдэн юм зогсч байна. Нөгөөдүүл нь гараараа даллаж байна. Мань хүн жолоочдоо “зогс” гээд бууж очоод жаал юм ярьж байснаа өврөө ухаж хэдэн төгрөг гаргаж өгөв бололтой. Буцаж ирээд “Манай Яармагийн он жавууд. Ажил байхгүйгээс ингээд архи уугаад байх юм, уг нь эднийг ажилтай болгох амархан ш дээ” гэлээ. “Та тэгээд бууж очдог нь яаж байгаан” гэхэд “Дошны хэддээ хааяа “баригдаж” хэдэн юм өгөлгүй дээ... Тэдэнд надаас өөр хэдэн төгрөг өгөх хүн байхгүй ш дээ” гэв. Энэ тухай би байнга боддог. Үүнийг яг юу гэж хэлдэг юм бол.... Баярхал лав биш ээ. 49 минут 92
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бүгд Х.Баттулгыг дэмжихээ илэрхийллээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулга өнөөдөр “Блю скай”-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Энэхүү уулзалтад тэргэнцэртэй, сонсголын болоод хэл ярианы бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болсон 30 гаруй хүн оролцсон юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зүгээс гурван нэр дэвшигчид хүсэлт тавьж, урилга гаргаж, тэдэнтэй уулзахыг хүссэн аж. Тэгвэл АН-аас нэр дэвшигч Х.Баттулга уриалгыг элэгсгээр хүлээж авч, энэ сарын 20-ны өдрөөс эхлэн бүх уулзалтуудаа дохионы хэлний орчуулагчтайгаар хийж байгаа гэдгийг тэд хэлж байсан юм. Мөн өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүлээж авч уулзаж байгаад ч тэд баярлаж буйгаа илэрхийлж байлаа. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар ч гэсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэд уриалга гаргахад ганцхан АН-ын нэр дэвшигч л тэднийг саналыг хүлээж авч, уулзаж байсан аж. өчигдөр 113
 
 
Төсвийн хэмнэлт эдийн засаг тогтворжиход нөлөөлж чадах уу ?
Нийт 3208 санал өгсөн байна.

Дээшээ