Ногооннуур суманд сайн, саар хоёр зүйл байв Бидний цөөхөн монголчууд төслийн баг монгол орны баруун хязгаар Баян-Өлгий аймгийн сумуудад ажилласаар Ногооннуур суманд очсон юм. Сум болгон өөрийн түүхтэй бас их онцлогтой юм. Биднийг очиход байгаль цаг уурын хувьд бүрхэг байлаа. Тус сум нь Цагааннуур гэсэн 1 тосгон, Бахлаг, Чихтэй, Ховд, Улаанчулуу, Ямаат, Хызылхайын, Хосхарагай, Асгат гэсэн нийт 8 багтай, 1545 өрх, 6313 хүн амьдардаг. Хүн амын тоогоор Баян-Өлгий аймгийн 12 сумаас эхнээсээ 3-т ордог. Казак, Урианхай, Дөрвөд гэсэн 3 үндэстэн амьдардаг. Газар нутгийн хэмжээгээр 26-д ордог. Улаанбаатар хотоос 1800 км, Аймгийн төвөөс 100 км зайд байрладаг. Увс аймгийн Бөхмөрөн сум, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц, Бугат, Улаанхус, сумдтай, баруун хойд талаараа ОХУ-ын Хош-Агач районтай, хойд талаараа Тува улсын Мөнгөн-Тайга районы Бөхмөрөн совхозтой хил залгадаг. Асгат, Улаан-уул, Дулаанхар, Ховд, Борхаг, Бураат гэдэг газрууд нь ашигт малтмалын 2017-12-01 5 50
Ардын уран зохиолч, Б.Бааст, Алдарт Бүргэдчин охин Н.Айшолпон нар Алтанцөгц сумынх Бид ажилласаар явна. Хаа газрын хүмүүс биднийг сайхан угтан авч байгаад баярлаад баршгүй. Монголчууд бид нэг нэгэндээ яасан сайхан элэгсэг дотно ханддагийг энэ аяллын уртад мэдэрсээр байна. Энэ цагийн түүхийг ирээдүй хойчдоо үлдээх зорилготой бидний төсөл амжилттай үргэлжилсээр Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд очсон юм. Тус сумыг мөнх цаст Цамбагарав уулаар нь бид төсөөлдөг. Мөнх цаст уул 4195 метр өндөр. Ан амьтнаар баялаг. Өндөр Алтайн нуруунд байдаг. Урьд цагт өөлд үндэстнүүд Цамбагарав уулыг Цаст гэдэг байжээ. Нэгэн удаа дархан хүн уулын өнгө байдалд нийцүүлж бурхан бүтээгээд түүнийгээ Цамбагарав хэмээн нэрлэж. Цастын өвөр Жинст уулын оройд залснаас хойш Цамбагарав хэмээн нэрлэгдсэн. Өөлдүүд 11 багтай байсан бөгөөд баг бүхэн Цамбагарав уулаа тахидаг овоотой байж. Тахилгат уулынхаа үр жимс, ургамлыг хөнддөггүй байсан ба гар хүрвэл тусгай уншлага уншин авдаг байсан уламжлал саяхныг хүртэл байсан гэдэг. 2017-11-22 6
 
 
Утаанаас салахын тулд ямар арга хэмжээ авах нь хамгийн зүйтэй вэ?
Нийт 23 санал өгсөн байна.

Дээшээ