СОЁЛЫН ДОВТОЛГОО №4: Олон нийтийн газар ялгадсаа гаргалгүй тэвчих нь Зарим нэг хүний шүлс, нусаа хаях ур чадвар тэмцээн зохиох хэмжээнд хүртэл хөгжжээ. Шүлснийх нь хол явахыг яана. Нусаа нийхэд хамарт нь юу ч үлддэггүй биз. Алчуураар арчсан мэт цэвэрхэн. Амьсгалын замаар дамждаг өвчнүүд орчны бохирдлоос үүдэлтэй. Сая гаруй иргэн шүлс, нусаа хамаа замбараагүй хаяхаар бид их л бохир орчинд амьдардаг байх нь. Шүлс таны амнаас гадагшилсан үедээ орчны бохирдлыг бий болгодог бол харин таны аман дотор байвал эрүүл мэндэд чинь хэрэгтэй. Шүлс нь хоол боловсруулахад оролцох, шүд цоорохоос сэргийлэх, амны хөндийг цэвэрлэх, ам хатаахгүй байх зэрэг олон сайн талтай. Тэр ч бүү хэл залуужуулдаг гэдэг. Хэрвээ шүлсээ хаяж байгаа хүн байвал тэр нь эрүүл мэндийн наад захын боловсролгүй, соёлгүй бүдүүлэг хүн гэсэн үг юм. 2019-01-23 66 5433
СОЁЛЫН ДОВТОЛГОО 26: Сошиалд өөрийн үзэл бодлоо хэрхэн зөв илэрхийлэх вэ? Та фэйсбүүк, твиттерт өөрийгөө огт өөр хүн мэтээр сэтгэж, бодитоор олны дунд байхдаа хэзээ ч гаргахгүй ааш авираа гаргадаг бол энэ нь сэтгэл хуваагдлын өвчний нэг шинж юм. Өөрөөр хэлбэл, та бодит амьдрал дээрээ соёлтой, боловсон нэгэн атлаа олон нийтийн сүлжээнд бусдыг элдвээр хараан доромжилж, өөрийн үзэл бодлоо илэрхийлэхийн оронд пост бичсэн хүн рүү эсвэл өөр бусад руу дайрч давшилдаг болохыг хэлж буй. Хүн бүхэн өөр өөрийн гэсэн үзэл бодолтой, асуудлыг харах өөрийн гэсэн өнцөгтэй. Тэр үзэл бодол, өөр өнцөг бүхэн тантай заавал нэгдэн нийлэх албагүй. Олон нийтийн сүлжээний нэг том давуу тал нь аливаа асуудалд хүн бүр яаж өөр өөрөөр хандаж, зарим нь бухимдаж зарим нь баярлаж байгааг нэгэн талбарт танд харуулж чаддаг. Харин та тэр бүхэнд уурлан бухимдаж, танаас өөр үзэл бодолтой байгаа бүхэнтэй марган хэрэлдэх нь таны эд эсийг 2019-01-19 8 189
СОЁЛЫН ДОВТОЛГОО №16: Улаанбаатарын бохир гудамжууд Ерээд онд ганзагын наймаа дөнгөж эхлээд байлаа. Хил даван, урд хөршийг зорьж наймаа арилжаа хийгсэд маань эх орондоо буцаж ирэхдээ элдвийг гоочлон, шоолон ярьдаг байв. Тэдгээр ярианы нэг нь “хятадууд хаа таарсан газраа нус, цэрээ шууд хаячихдаг” хэмээн ихэд сэжиглэн, муучлана. Харамсалтай нь одоо бид өөрсдөө 1990-д оны эхэн үеийн сэжиглэн, шоолон ярьдаг байсан хятадууд шигээ болжээ. Улаанбаатар хотын гудмаар хөл гишгэхийн аргагүй шүлс, нус, цэр. Хамгийн сонирхолтой нь, өнөөх Эрээний хятадууд чинь одоо соёлжчихсон шүү. Эрээний гудманд та шүлс, цэрийг Улаанбаатарын гудманд хардаг шигээ харна гэвэл ёстой эндүүрэл. Улаанбаатар хотынхоо гудамжаар нэг их сайхан зүйл бодчихсон жаргалтай нь аргагүй алхаж явтал гэнэт хажуу талд хүр хар хийх чимээ гараад цочин харвал нэгэн этгээд цэрээ хаяахтай таарна. Эс бөгөөд нэг этгээд гэнэт зүүнээс гарч ирээд урдхан талд тань нэг хамрынхаа нүхийг дарж байгаад нөгөө талаар нь нусыг бол суга нийнэ дээ. Сурамгай гэж... За тэгээд гудамж талбай, орц хонгил ер нь 24/7 гэдэг шиг л хаана ч хэзээ ч нус, шүлсийг хайр гамгүй гадагшлуулдаг хүмүүс бий. Хүүхдийн тоглоомын талбай дээр хүртэл шүү. Тиймээс таны ялгаруулж буй тэдгээр зүйлс ямар сөрөг үр дагавартай талаар мэдээллийг хүргэе. ГУДАМЖИНД ШҮЛСЭЭ ХАЯСНААР ТА БУСДАД ХАЛДВАРТ ӨВЧИН ТАРААЖ БАЙГААГАА МЭДЭХ ҮҮ Шүлсний найрлагад асар олон хортой бодисууд агуулагдаж байдаг бөгөөд шүлсээ хаяснаар янз бүрийн халдварт өвчин халдааж болдог байна. "Хүн шүлсээ хаяснаар бусдад маш олон төрлийн халдварт өвчин тараадаг. Шүлсээр дамжин халдварлах маш олон өвчин бий. Эдгээрийн нэг нь сүрьеэ. Сүрьеэ өвчин агаараар дамжин хүнээс хүнд халдварладаг. Монголын хүн амын гуравны нэг нь сүрьеэгийн халдвартай. Тухайн гуравны нэг хэсгийн 10 хувь нь өвдөх эрсдэлтэй хүмүүс гэсэн судалгаа байдаг аж. Цэр, шүлсээ ил хаях нь бусдад сүрьеэ халдааж буй гол үзэгдлийн нэг” гэдгийг ХӨСҮТ-ийн эмч Б.Болысхан хэлж байна. Хаа сайгүй харагдах өнгө бүрийн нус, цэр, шүлс нь хөрсөнд шингэснээр элдэв төрлийн нянгийн амьдрах таатай орчинг бий болгодог Сүрьеэгээс гадна томуу, томуу төст өвчин үүсгэдэг бүх вирусүүд шүлсээр дамжин халдварлах боломжтой байдаг аж. Ерөөс хаа сайгүй харагдах өнгө бүрийн нус, цэр, шүлс нь хөрсөнд шингэснээр элдэв төрлийн нянгийн амьдрах таатай орчинг бий болгодог. Шинжлэх ухааны академийн Газарзүйн хүрээлэнгийн эрдэмтдийн Улаанбаатар хотын хөрсөнд хийсэн судалгаагаар нийт хөрсний 22 хувь нь бохирдолгүй, харин үлдсэн нь эмгэг төрөгч, мөөгөнцөрийн бохирдолтой гэж гарчээ. Энэ нь мэдээж зөвхөн нус, цэр, шүлс, шээснээс болж буй биш ч тодорхой хувийг эзэлж байгаа нь ойлгомжтой. Тиймээс биеэс тань ялгарч байгаа шавхрууг зүй зохистой гадагшлуулах нь иргэн хүний хамгийн том соёл, ухамсрын илэрхийлэл юм. 2018-09-21 36 183
СОЁЛЫН ДОВТОЛГОО №11: Хогийг зөвхөн хогийн саванд хаядаг Дээрх шог зураг амьдрал дээр олон тохиолддог. “Энэ хогийг яана аа, арай дэндүү юм аа” гэж уулга алддаг хэр нь хүний нүд хариулж байгаад хогоо чулуудчихдаг хүн олон. Олон гэж яаж мэдэж байгаа юм гэж үү. Хаашаа л харна хөглөрч буй хогийг хараад л тэр. Дээр нь боловсон, соёлтой байна гэдэг боловсрол эзэмшсэн дипломоор үнэлэгддэггүй. Хөдөөний хүн хотод ирээд бусдын тав тухыг бодоод хогоо халааслаад явж байхад, хэд хэдэн сургуулийн диплом өвөртөлж, ганган сайхан хувцасласан мөртлөө идсэн чихрийн цаас, уусан ундааныхаа савыг чулууддаг нэгэн бий. Заавал бид бусдын хаясан хогийг түүгээд л эх оронч, энэрэнгүй сэтгэлтэн, нийгмийн баатар болох гээд байх шаардлага байхгүй. Бид "тарьсан" хогоо өөрөө цэвэрлэчихдэг, бусдад “хог битгий хаяач ээ” гэдгийг ойлгуулчихдаг бол л болох нь тэр. Тэгж чадвал Азийн цагаан дагина Улаанбаатарт амар сайхандаа жаргаж, аж төрөөд байна гэсэн үг. 2018-09-04 15 421
 
 
Өргөн хэрэглээний, нэг удаагийн гялгар уутыг худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглосон шийдвэр гуравдугаар сарын 1-нээс хэрэгжинэ. Та гялгар уутны хэрэглээгээ багасгаж эхэлсэн үү?
Нийт 1765 санал өгсөн байна.

Дээшээ