ХҮН БҮР ХУУЛИЙН ӨМНӨ ТЭГШ ЭРХТЭЙ гэдэг Үндсэн хуулийн заалт биелэх эсэхийг өнөөдөр харна “УИХ гишүүд, сайд нар ЖДҮ-гээс бидний боломжийг хулгайлж гэнэ ээ” гэх үгс нь яван явсаар “Жидүүчин” болон товчлогджээ. Жидүүчин гэдэг үгийн “жидүү” гэх үндсийг толь бичгээс хайн уншвал “зэвүүцэл, эгдүүцэл төрүүлсэн” гэх утгатай байх аж. Юун түрүүнд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сантай холбоотой 4 баримтыг хүргэе: 1. Засгийн газар 29 тусгай сантай. Түүний нэг бол ЖДҮ буюу Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/ 2009 онд ХХААХҮЯ-ны дэргэд байгуулагдсан. 2. ЖДҮ-ийг хөгжүүлэх сан нь жилийн 3 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай, 50 саяас 2 тэрбум төгрөг хүртэлх зээлийг олгодог. ЖДҮ-ийг хөгжүүлэх санг тусламж хандив, гадны зээл, сангийн үйл ажиллагааны орлого, зээлийн төлөлт хамгийн гол нь ихэнх нь улсын төсвөөс санхүүжүүлдэг. Тэгэхээр УИХ-ын гишүүд, сайд нар маань бидний татварын мөнгөөр л бизнес эрхлээд байж шүү дээ. 2019-01-11 10 106
Албан тушаал ярихаар ирдэг, агаарын бохирдол гэхээр алга болчихдог улстөрчид Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар АГААРЫН БОХИРДЛЫН АСУУДЛААР Ерөнхий хяналтын сонсгол хийх тов тогтоох болон зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцэхээр байсан билээ. Сонсгол нь агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн бодлого шийдвэр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүнд төсөвлөгдсөн хөрөнгийн зарцуулалт, үр дүнг тодруулах зорилготой юм. Гэвч өглөө 09.00 цагт эхлэх байсан тус байнгын хорооны ирц 15 хувьтай байсаар 10.00 цагт тус байнгын хороон дарга Л.Элдэв-Очир гишүүн ирц бүрдээгүй тул хаалаа. Хэрвээ хэн нэгний албан тушаалын асуудал ярих байсан бол энэ заал хэрхэн дүүрэх байсан бол... Зураг: заал Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо уг нь бол дараах 19 хүнээс бүрддэг. Үүнд: 1. Ж.Энхбаяр 2. Ц.Гарамжав 3. Б.Бат-Эрдэнэ 4. Х.Болорчулуун 5. Л.Мөнхбаатар 6. С.Жавхлан 7. Д.Мурат 8. Г.Мөнхцэцэг 9. Я.Санжмятав 10. Б.Саранчимэг 11. Я.Содбаатар 12. Г.Солтан 13. А.Сүхбат 14. Г.Тэмүүлэн 15. Д.Цогтбаатар 16. Д.Эрдэнэбат 17. Б.Батзориг 18. Л.Элдэв-Очир 19. Д.Тэрбишдагва Харамсалтай нь тус байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва болон Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн ахлагч Ё.Баатарбилэг нараас өөр хүн энэ танхимд ирсэнгүй. Бид ирсэн гишүүдээс тодруулга авсан юм. 2018-12-19 22 275
Орчны бохирдлыг бууруулах ҮХ-ны хуралдааны тэмдэглэлийг БҮРЭН ЭХЭЭР НЬ ХҮРГЭЖ байна Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны хурал аравдугаар сарын 13-нд болсон бол энэ оны сүүлийн хуралдаан арванхоёрдугаар сарын 13-ны пүрэв гарагт боллоо. Энэ хуралдаан нь бидний толгойны өвчин болоод байгаа утааны асуудлыг хэлэлцдэг “дээд хурал”. Үндэсний хорооны гишүүдээр дэд сайд нар, нийслэлийн удирдлагууд болон төрийн бус байгууллагуудыг төлөөлж Утааны эсрэг ээж аавууд болон “Монголын байгаль орчны иргэний зөвлөл”-ийн төлөөлөл оролцдог. Агаар, ус, хөрсний бохирдол гэсэн бидний хоолой дээр тулсан асуудлыг хариуцдаг хороог Ерөнхий сайд ахалдаг байсан ч тэрээр энэ хариуцлагаас өөрийгөө татсан. Ерөнхий сайдын захирамжаар энэ оны есдүгээр сарын 14-ний өдрөөс БОАЖ-ийн сайд Н.Цэрэнбат тус хороог ахалдаг болсон билээ. 2018,12,13-ны өдрийн хуралдаанаас хийсэн тэмдэглэлийг та бүхэнд бүрэн эхээр нь хүргэж байна. Агаарын бохирдлын асуудлыг хэлэлцэх хуралдаандаа ИРЭЭГҮЙ ДЭД САЙД НАР: 2018-12-18 22 290
БНСУ-ын иргэдийн тэмцэл ба Ерөнхийлөгч нар БНСУ-ын Ерөнхийлөгч нарын түүхийг харуулсан, хоёр давхар авсаархан байшинд ороод гарахдаа солонгосын иргэд эрх чөлөө, ардчиллын үнэт зүйлсийнхээ төлөө цуцашгүйгээр тэмцэж ирснийг бүрнээ ойлгох аж. Энэ байшин нь хамгаалагч нарын байр байсныг И Мён Бак Ерөнхийлөгч 2010 оны зургаадугаар сард болиулж, үзэсгэлэнгийн танхим болгосноор жуулчдад хаалгаа нээжээ. Энэ музейгээс Ерөнхийлөгчийн ажлын өрөө нь ямар байдгийг ч харах боломжтой. Ингээд музейн үзмэртэй холбоотой БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллийг хүргэе. Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар 1948 оны наймдугаар сарын 15-ны өдөр байгуулагджээ. БНСУ түүхэндээ 19 удаагийн сонгуулиар 12 Ерөнхийлөгчтэй. Одоогоор тус улсын Ерөнхийлөгчөөр Мүн Жэ Ин ажиллаж байна. Харин түүний өмнөх хоёр Ерөнхийлөгч хоёул авлигын хэргээр олон жилийн ял аван хоригдож байгаа юм. 2018-11-15 8 139
Д.Доржсүрэн: Ус бохирдуулсны төлбөрөө авч чадахгүй ДӨРӨВ ДЭХ Засгийн газрын нүүрийг үзэж байна "Монголын Экологийн Форум 2018” маргааш Новотел зочид буудалд 09.00 цагт болно. Форумаар агаар, ус, хөрсний бохирдлыг хэрхэн бууруулах талаар хэлэлцэх юм. Гурван сэдвийн нэг УСНЫ хэсгийн оролцогч гидрогеологич инженер Д.Доржсүрэнтэй уулзаж ярилцлаа. Д.Доржсүрэн Цэнгэг усны хүрээлэнгийн УЗ-ын дарга, Нийслэл УБ хотын төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрүүдийн газрын доорх усны нөөцийг дахин үнэлэх, ашиглалтын оночвтой горим тогтоох гидрогеологийн сэдэвчилсэн судалгааны ажлыг удирдсан. -Улаанбаатар хотын усны нөөц 2030 он гэхэд дуусна гээд байгаа нь үнэн үү? -Улаанбаатар хот газар дорх усны нөөцөө ашигладаг. Энэ нөөцийг аягатай ус гэж төсөөлвөл өвлийн улиралдаа бид нэлээд дундартал нь уусны дараа хавар, зуны улирал ирж хур бороо орж нөөцийг маань буцаагаад дүүргэдэг байгалийн эргэлтэд бид амьдардаг. Харин 2030 он хүртэл усгүй болно гээд байгаа нь ташаа ойлголт. Нөөцийн хэмжээг ухааны наривйчилсэн хайгуулаар судлаад 218 мянган метр3/хоног тогтоочихсон. Энэ нь хоногт бид 218 мянган метр куб ус уугаад байхад асуудалгүй гэсэн үг. Харин энэ нөөц боломжоороо 2030 онд өнөөдрийнхөөс илүү олуулаа болсон Улаанбаатарчуудын усны хэрэгцээг хангаж чадахгүйд 2018-10-18 6 52
 
 

Дээшээ