Я.Эрдэнэ-Очир: Улс мэс засалчдын хөдөлмөрийг дэндүү үнэгүйдүүлж байна Хавдар судлалын үндэсний төвийн Мэс заслын тасгийн зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, профессор Я.Эрдэнэ-Очирыг “GoGo Cafe”-ны зочноор урилаа. Хавдар судлалын үндэсний төв одоогийн байрандаа орох үетэй зэрэгцэн ажлын гараагаа эхэлснээс хойш, өнөөг хүртэл олон олон чадвартай мэс засалчдыг төрүүлж, олон мянган хүний алтан амийг аварсан энгүй ачтан, эгэл даруу мэс засалч. Бид улс орны хөгжилд хувь нэмэр оруулж буй бизнес эрхлэгчдийг баялаг бүтээгч гэдэг. Хүнд амьдрал бэлэглэгч мэс засалчид ч мөн адил баялаг бүтээгч төдийгүй Монголын баялаг юм. Тэдний хийсэн мэс засал болон эмчилж, эрүүлжүүлсэн хүмүүс энэ нийгэмд ямар хувь нэмэр оруулсныг мөнгөн дүнгээр илэрхийлэх аргагүй. Мэс засалч Я.Эрдэнэ-Очирыг 2018 оны гуравдугаар сард “Профессор”-ын үнэмлэхээ гардах ёслолын үеэр түүний шавь нарын нэг, Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал, элэгний нэрт мэс засалч Ж.Чинбүрэн “Зөвхөн ашигт малтмалыг баялаг гэж хэлэхгүй. Олон жил ажилласан мэдлэг, туршлагатай тан шиг эмч нар Монголын баялаг” хэмээн хэлсэн нь түүний уйгагүй хөдөлмөрийг үнэлсэн, эзнээ олсон тодорхойлолт байв. 6 цаг 45 минут 54 800
С.Саянцэцэг: Би эх орондоо мэргэжлийн амбийц, тодорхой зорилготой ирсэн Хаан хөгжмийн хатан төгөлдөр хуурч Сангидоржийн Саянцэцэг “GoGo Cafe”-ны энэ удаагийн зочин. Хөгжим, бүжгийн дунд сургуулийн сурагч 15-хан настай охин П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн дунд сургуульд сурахаар Москва руу явж байв. Улмаар П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн дээд сургуулийг төгөлдөр хуурч мэргэжлээр төгсөн, хүсэл мөрөөдөлдөө хүрсэн сонгодог урлагийн содон төлөөлөл. Тэрбээр Орос, Хятад, Япон, Болгар, Мексик, Канад, Өмнөд Америк, АНУ, Украйн, Итали, Испани, Швед, Унгар, Герман зэрэг олон орны алдартай танхимуудад тоглож, төгөлдөр хуурын гайхамшгийг мэдрүүлсэн мэргэжлийн өндөр зэрэглэлийн тоглогч. Нью-Йоркийн алдарт “Карнеги холл”-д уран бүтээлээ эгшиглүүлсэн анхны монгол төгөлдөр хуурч. Гадаадад олон жил амьдарч тоглолтоос тоглолтын хооронд аялсан С.Саянцэцэг сурсан эрдмээ хүүхэд залууст зааж, Монголоос дэлхийд үнэлэгдэх тоглогч төрүүлэхээр 25 жилийн дараа эх орондоо ирсэн. Саяа багш 1992 оноос хойш олон чадварлаг шавь төрүүлж, олон улсын тэмцээн уралдаанд эхний гурван байр эзлүүлж, амжилттай оролцуулжээ. Тэдгээрээс хамгийн сүүлийн сайхан мэдээ гэвэл ОХУ-ын Москва хотод болсон нэрт хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч С.В.Рахманиновын нэрэмжит залуу төгөлдөр хуурчдын анхны олон улсын тэмцээнд түүний бяцхан шавь Хөгжим бүжгийн коллежийн сурагч есөн настай О.Нандин гуравдугаар байр, зургаан настай З.Амин-Эрдэнэ тусгай байр эзэлжээ. 2018-04-15 66 875
 
 

Дээшээ