Иргэдийн итгэлийг хамгийн их алдсан салбар нь хэвлэл мэдээлэл Тогтвортой хөгжлийн үндэсний форум долоо дахь удаа Шангри Ла зочид буудалд болж байна. Үндэсний хөгжлийн газар, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг, Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл хамтран энэ удаагийн форумыг зохион байгуулж байна. Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан форумыг нээн үг хэлэхдээ төвлөрлийг сааруулах бодлого баримталж, эдийн засгаа төрөлжүүлэн, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэв. Аялал жуулчлал, соёлын үйлдвэрлэлийг түлхүү дэмжих талаар ч танилцууллаа. Үндэсний хөгжлийн газар Герман, Тайванийн хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран ажилладаг аж. Тогтвортой хөгжлийн үндэсний долдугаар форумаар зохистой хөдөлмөр эрхлэлт үү, хөдөлмөр эрхлэлтгүй өсөлт үү гэсэн сэдвээр түлхүү ярилцах юм. Зохистой хөдөлмөр эрхэлснээр иргэдийн орлого, орон нутгийн орлого ч дагаад өснө. Ингэснээр бизнесийг дэмжинэ. Гэхдээ хүний эрхийг эрхэмлэх ёстойг Б.Баярсайхан дарга онцлов. Дэлхий даяар өрнөж буй өөрчлөлт болох тоон системийн Өөрчлөлтийг ч форумын үеэр хэлэлцэх юм байна. ХБНГУ-ын ЭСЯ-ны Нэгдүгээр нарийн бичгийн дарга К.Гласс, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн суурин төлөөлөгч Д.Пассон нар форумыг нээн товч үг хэллээ. Дараа нь үндсэн илтгэлийг танилцуулав. 2017-11-16 1 32
 
 

Дээшээ