Д.Төгөлдөр
Бизнесийн харилцаагаа өргөжүүлэх талаар санал солилцлоо Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Лантри өнөөдөр бараалхав. Уулзалтын эхэнд Элчин сайд Ж.Лантри Монгол Улсын Төрийн тэргүүнээр сонгогдсонд нь баяр хүргэсэн Австралийн Амбан захирагч Петер Косгровын захидлыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад гардуулан өгсөн юм. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ 2017 онд тохиож байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд Монгол Улс, Австралийн Холбооны Улсын хооронд уул уурхай, боловсрол зэрэг салбарт харилцаа, хамтын ажиллагаа түлхүү хөгжиж ирснийг уулзалтын үеэр талууд дурдаж байлаа. Тухайлбал, 2017 оны байдлаар Монгол Улсаас Австралид 2000 орчим оюутан суралцаж байгаа ажээ. Мөн хоёр талын биенесийн харилцааг өргөжүүлэх, давхар татварын гэрээ хэрэгжүүлэх болон бусад чиглэлээр цаашид харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Лантри нар санал солилцон ярилцлаа. 2017-07-25 1 2
С.Эрдэнэ: Ерөхийлөгчийн сонгуульд төрийн байгууллагуудыг эрээ цээргүй ашиглаж байна Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн нийслэлийн Баянгол дүүргийн 1595-р хэсгийн хороонд саналаа өглөө. Энэ үеэр тэрбээр сонгуультай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Өнөөдөр Монгол түмэн Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Миний саналаа өгсөн 1595 дугаар хэсгийн хороонд одоогийн байдлаар 30 орчим хувийн ирцтэй байна. Энэ нь сонгуулийн ирц нэлээн сайн байна гэж хэлж болохоор байгаа юм. Ер нь сонгуультай холбоотойгоор маш олон будлиан, маргаан гарч байна. Ардчилсан намын хувьд сонгуулийн сурталчилгааны бэлтгэл хангах хүрээнд ухуулагчид болоод бусад ажилтнуудын хоол унааны зардалд олгох мөнгийг цагдаагийн байгууллага замд нь саатуулсан байгаа. Улмаар цагдаагийн байгууллагаас хууль бусаар мэдэгдэл хийж, улстөржсөн увайгүй үйлдэл гаргалаа. Энэ бол монголын улстөрийн түүхэнд байхгүй сонин үйл явдал боллоо. Өөрөөр хэлбэл, Нэг нам нь нөгөө намынхаа санхүүжилтийг эрх барьж буйгаа ашиглаж, цагдаагийн байгууллагаар шууд дээрэм хийлгэж байна. Цагдаагийн байгууллага эрх, үүргээ мэдэхгүй байна. Эсвэл өнөөгийн цагдаагийн байгууллага ингэтэлээ улс төржчиж байна. 2017-06-26 5
 
 

Дээшээ