Олон асуудлын бай болоод байгаа “Huawei technologies”-ийн орлого 2019 оны эхний 2 сард 36 хувиар өслөө “Технологийн нууц хулгайлсан”, “Ираны эсрэг тавьсан АНУ-ын хоригийг зөрчсөн” гэх зарга үүсээд байгаа энэ үед “Huawei Technologies”-ийн орлого 2019 оны эхний 2 сард жилийн өмнөхөөс 36 хувиар өслөө. Харин борлуулалтын өсөлт нь 2018 оны 21 хувь, таамаглаж байсан 15 хувийг тус тус давах магадлалтай гэж үзэж байгаа аж. “Бээжинд зориулж барууны орнуудыг тагнах нөхцөлийг бүрдүүлж байна” гэж “Huawei” компанийг сүүлийн арав орчим жил буруутгасаар ирсэн. Улмаар өнгөрсөн оны XII сард “Huawei”-ийн Санхүү хариуцсан захирлыг баривчилснаас хойш Шенженьд төвтэй тус компанид үзүүлэх шахалт улам нэмэгдээд байна. “Huawei”-ийн Санхүү хариуцсан захирал Ван Жоумэнийг АНУ-д шилжүүлэх хүсэлт хүлээгдэж байгаа энэ үед компани тав дахь үеийн утасгүй интернетийн сүлжээг ашиглахгүй байх АНУ-ын шахалттай нүүр тулаад байгаа юм. Б.Ариунболд 2019-03-19 4
2018 онд Норвегийн автомашины борлуулалтын 31.2 хувийг цахилгаан автомашин бүрдүүлжээ 2018 онд Норвег улсад нийт 148 мянга орчим автомашин зарагдсаны 31.2 хувь нь цахилгаан автомашин байжээ. Энэ нь тус улсын хувьд өмнө байгаагүй өндөр үзүүлэлтэд тооцогдож байна. Автомашины төрлөөр нь задлан харвал бүрэн цахилгаан хөдөлгүүртэй автомашины борлуулалт 2018 онд 40 хувиар өсөж, 46 мянга 92 хүрчээ. Үүний дийлэнхийг “Nissan”-ийн цахилгаан хөдөлгүүрт “Leaf” автомашин бүрдүүлж байгаа бол “BMW”, “Volkswagen”, “Tesla”-ийн автомашин үлдсэн хэсгийг бүрдүүлсэн байна. Харин үлдсэн 68.8 хувийг дизель, бензин, хос хөдөлгүүртэй автомашин бүрдүүлжээ. Дизель хөдөлгүүртэй автомашины борлуулалт 2018 онд 28 хувиар, бензин хөдөлгүүртэй автомашины борлуулалт 17 хувиар буурсан байна. Норвегийн Засгийн газар 2025 он гэхэд шатахуунаар ажилладаг автомашины борлуулалтыг зогсоохоор зорьж байгаа ажээ. Тиймээс байгальд ээлтэй, цахилгаан хөдөлгүүртэй автомашины борлуулалтыг дэмжих бодлого баримталж байгаа юм. 2019-01-03 3
 
 

Дээшээ