А.Эрхэмбаяр
Х.Алтанцацралт: Хятадын компанид 50 га газар ашиглуулах нь хүнсний эрүүл ахуйд аюултай БНХАУ-ын төрийн өмчит “Тянжинь фүүд” компани манай улсад 50 га газарт хүлэмжийн аж ахуй байгуулах болсон. Үүнийг Монголын хүлэмжийн аж ахуй эрхлэгчид эсэргүүцэж буйгаа мэдэгдэн, дахин хэвлэлийн бага хурал хийлээ. Манай улс БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд БНХАУ-ын “Тянжинь фүүд” компанид 50 га газрыг Нийслэлийн засаг дарга олгох төсөл боловсруулжээ. Тус компани хүлэмжийн үйлдвэрлэл эрхлэх гэж буй юм. ХХААХҮ-ийн сайдын 1844 тоот албан бичигт “Цаашид 300 хүртэл га газарт хүлэмжийн үйлдвэрлэл төдийгүй задгай талбайд тариалалт хийж, дотоодын хэрэгцээг бүрэн хангана” гэж тусгасан байна хэмээн Монголын хүлэмжийн аж ахуй эрхлэгчид мэдээллээ. “Асрал Агро Нарк” ХХК-ийн захирал Х.Алтанцацралт “Засгийн газраас Хятадын компанид газар өгөхийг эсэргүүцэн Монголын 20 гаруй аж ахуй нэгж нэгдэн, үндэсний хөдөлгөөн зарлаж байна. Монголын ногоочдод ганц га газар олдохгүй байхад гаднын компанид 50 га газар ашиглуулах гээд байгаа нь хүнсний эрүүл ахуйд аюул учруулж байна. Бид ногоогоо цэвэр, органик аргаар тарьж, ургуулдаг. Харин Хятадын компаниуд химийн бордоо ашиглаж тарьдаг. Тэр нь гарал үүсэлгүй, хэзээ тарьсан нь мэдэгдэхгүй юм урдаас оруулж ирдгийг та бүхэн мэднэ. Нийслэлээс олгох гэж буй 50 га газрыг Монголчуудад олгох хэрэгтэй. Манайд хүлэмжийн аж ахуй эрхлэх сонирхолтой ч газар олдохгүй байгаа хүмүүс олон бий. Өнгөрсөн сарын 19-нд НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун Хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн холбоо болон хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн хамт хэвлэлийн бага хурал хийсэн юм. Тэд Монгол Улсын нутаг дэвсгэрт Хятадын компаниар хүлэмжийн аж ахуй эрхлүүлэхийг зогсоохыг шаардсан. Шаардлагын хариуг өгөхдөө Засгийн газар биднийг дэмжинэ гэсэн атлаа Хятадын компанид 50 га өгдөг нь ямар учиртай юм бэ?” хэмээн ярьсан юм. Монголын хүлэмжийн аж ахуй эрхлэгчид улсын хэмжээнд 2018 онд 27,7 га өвлийн, 63,9 га зуны нийт 91,6 га талбайд хүлэмжийн аж ахуй эрхэлж, 5705 тонн нарийн ногоо хураан авчээ. Зөвхөн Улаанбаатар хот орчимд 135 аж ахуй нэгж, төрийн бус байгууллага, өрхийн тариаланч хүлэмжийн аж ахуй эрхэлж, жилийн турш 40 гаруй төрлийн ногоо тариалдаг байна. “Грийн Сити Гарден” ХХК-ийн захирал Ж.Эрхэмбаяр “Хятадын тус компанийн төлөөлөгчид өнгөрсөн долоо хоногт ирж газраа үзсэн бөгөөд ирэх долоо хоногоос барилгын ажил нь эхлэх юм билээ. Монголын хүлэмжийн аж ахуй эрхлэгчид төрөөс ямар нэг дэмжлэггүй, жилийн зургаадугаар сараас аравдугаар сар хүртэл үйлдвэрлэл явуулж, хямд, чанартай, гарал үүсэлтэй ногоо нийлүүлж байна. Гэвч жилийн бусад үед халаалт дулааны зардал өндөр, тариалалт хийх газар болон хөрөнгө дутмаг, зээлийн хүү өндөр зэргээс хангалттай хэмжээнд үйлдвэрлэж чадахгүй байна. Гэхдээ энэ бол цаг хугацааны асуудал. Бид ойрын таван жилд иргэдийн хэрэгцээг бүрэн хангаж ажиллахаар төлөвлөн ажиллаж байна. Гэтэл эрсдэл үүслээ. Учир нь “Тянжинь фүүд” компанийн 50 га газрын хүлэмж баригдсанаар бид өрсөлдөх боломжгүй болно. Энэ компани Хятадын төр, Монголын засгийн газар, нийслэлийн дэмжлэгтэй, мөнгөтэй, нэгдсэн төсөв, бодлого, үнээр худалдаагаа явуулна. Харин өрхийн тариаланч компаниуд тус тусдаа наймаагаа эрхэлдэг шүү дээ.” гэж хэллээ. Хүлэмжийн аж ахуй эрхлэгчид хэд хэдэн шаардлагыг засгийн газарт тавьж буй бөгөөд үүнд: 1. Хятадын төрийн “Тянжинь фүүдс” компанийн хүлэмжийн төслийг зогсоох 2. Нийслэлээс олгох гэж байгаа 50 га газрыг Монголын тариаланчдад олгох 3. Хэрэв уг төсөл хэрэгжвэл Монголын тариаланчдад БНХАУ-д нарийн ногоо тариалах 50 га газар олж өгөх 4. Хятадад 50 га газар олгох асуудлаар бүх ард түмний санал асуулга явуулж шийдвэрлэхийг шаардаж байгаа аж. 50 га газар нь өнөөгийн Монгол Улсын нийт хүлэмжийн 90 орчим хувьтай тэнцэх том хэмжээтэй газар юм гэдгийг ч онцлов. 2019-05-20 44 104
“Game of Thrones”-ийн фэнүүд аз жаргалтай төгсгөл хүсэж байна уу? Вестеросын долоон хаант улсыг удирдах, эрхэндээ оруулахын төлөө хоёр хүчтэй гэр бүл, хаад ба хатад, хүлэг баатрууд болон урвагчид, шударга ба худалч хүмүүсийн хоорондох үхлийн тоглоом. Game of Thrones цувралын 8-р бүлэг үзэгчдэд хүрч эхлээд хэдэн долоо өнгөрчээ. Гэвч үзэгчдийн хүсэн хүлээсэн кино тэдний хүлээлтэд хүрэхгүй байгаа бөгөөд ялангуяа Дейенерис Таргариен Хаадын хотыг шатаан, сөрөг дүрд хувирснаар түүнийг сүүлийн ангид үхнэ гэж таамаглацгааж байна. Учир нь түүний энэ үйлдэл Жон Снөү, Аряа Старк нарт таалагдаагүй юм. Дрогоны галд үхэхээ дөхсөн Аряа Дейенерисийг өөрийн жагсаалтад нэмэх нь мэдээж гэж үзэгчид ярьж байна. Гэхдээ мөн зарим нь Жон Снөү Денерисийг алж хаан болох байх хэмээн ярьж байгаа нь Аряад бүх гавьяаг өгөхгүй гэсэн санаа юм. Цувралын сүүлийн ангийн талаар Esquire.com сайт хэд хэдэн таамаглал дэвшүүлжээ. 2019-05-19 20
 
 

Дээшээ