Хувийн танилцуулга
  • Миеэгомбо
  • ЭНХБОЛД
  • НАМЫН ГИШҮҮНЧЛЭЛ
  • Монгол ардын нам
  • ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ
  • Нас: 53
  • Хүйс: эр
  • МЭРГЭЖИЛ
  • 1987 онд Монгол Улсын Их сургуулийг төлөвлөгч-эдийн засагч мэргэжлээр төгссөн
  • ЭРДМИЙН ЗЭРГИЙН ЦОЛ
  • 1996 онд Япон улсад Төрийн захиргааны байгууллагын удирдлага, зохион байгуулалтын асуудлаар мэргэжил дээшлүүлсэн,
  • 1998 онд ХБНГУ-д Орон нутгийн өөрөө удирдах байгууллагын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн,
  • 2000 онд Эдийн засгийн магистр
  • 2002 онд НҮБ-ын Олон улсын мэдээлэл зүйн Академийн жинхэнэ гишүүн
  • 2003 онд БНСУ-ын Гуан-Үн их сургуулийн төрийн захиргааны Хүндэт доктор
  • 2006 онд Орхон их сургуулийн Хүндэт доктор
  • Халтмаа
  • БАТТУЛГА
  • НАМЫН ГИШҮҮНЧЛЭЛ
  • Ардчилсан нам
  • ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ
  • Нас: 54
  • Хүйс: эр
  • МЭРГЭЖИЛ
  • 1982 онд Дүрслэх урлагийн дунд сургуульийг зураач мэргэжлээр төгссөн
  • Сайнхүү
  • ГАНБААТАР
  • НАМЫН ГИШҮҮНЧЛЭЛ
  • Монгол ардын хувьсгалт нам
  • ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ
  • Нас: 47
  • Хүйс: эр
  • МЭРГЭЖИЛ
  • 1989-1991 онд Политехникийн их сургуульд суралцсан
  • 1991-1993 онд ЗХУ (1992-1993 ОХУ)-ын Новосибирскт геодези,цахилгаан техник,уул уурхайн дээд сургуульд суралцсан
  • ЭРДМИЙН ЗЭРГИЙН ЦОЛ
  • 2009-2010 онд Хөдөлмөрийн дээд сургуульд Магистр
Мѳрийн хѳтѳлбѳрийн онцлох 5
НИЙГМИЙН БОДЛОГЫН ЧИГЛЭЛЭЭР
  • Миеэгомбо
  • ЭНХБОЛД
  • Өндөр настан, нийгмийн эмзэг бүлэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын талаарх Засгийн газрын бодлогыг дэмжиж, монгол хүний үнэ цэнийг хадгална. • Эхчүүдийн төрөхийн өмнөх, төрсний дараах болон хүүхдээ өсгөхөд шаардагдах нийгэм хамгааллын үйлчилгээг хүртээмжтэй болгох, эмэгтэйчүүдийн дунд элбэг тохиолдож байгаа хорт хавдрын эрсдэлийг бууруулах зорилгоор урьдчилан сэргийлэх үзлэгт хоёр жил тутамд бүрэн хамруулах чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлж байгаа эх үрсийн бодлогыг бүх талаар дэмжиж ажиллана.
  • Халтмаа
  • БАТТУЛГА
  • Хүн амын зорилтот бүлгүүдэд нийгмийн халамжийн үйлчилгээг үр өгөөжтэйгээр хүргэх бодлогыг хэрэгжүүлэх, Монгол хүний дундаж наслалт, физиологи, хөдөлмөрийн нөхцөл, хөдөлмөр эрхлэлтийн байдлаас хамааруулан өндөр насны тэтгэвэр авах бололцоог баталгаатай хангах тал дээр анхаарах; • Эхчүүдийн амаржих, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, тэдний ажлын байрыг нь баталгаатай хадгалах, эдийн засгийн болон санхүүгийн дарамтад өртүүлэхгүй байх, олон хүүхэдтэй гэр бүлийг тэтгэх, орон сууцжуулах талаар бүтээлч санаачилгуудыг дэмжих; • Өрх толгойлсон, бага орлоготой, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүүхдийг дэмжих, боловсролын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор харьяалал харгалзахгүйгээр цэцэрлэг, сургуульд хамруулах “Хүүхэд бүр цэцэрлэгт”, “Цалинтай ээж” зэрэг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хөтөлбөр, төслүүдийг дэмжиж ажиллах;
  • Өнөөдөр Монголд ажилгүйдэл өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна. Хөдөлмөрийн чадвартай хүн амын 20 гаруй хувь нь ажил хөдөлмөр эрхлэхгүй байна. Ажил хайсан монголын залуус эх орноосоо дайжин гарч байна. Энэ бол аюулын харанга дэлдэж байна гэсэн үг. Өнөөдөр Монголд ажилгүйдлийн гамшиг нүүрлэсэн учраас ядуурал монголын нийгмийг бүхэлд нь бүрхээд байна. Талхыг хэрчмээр, тос цөцгийг граммлаж авдаг, дэлгүүр хоршоонд иргэний үнэмлэх, даатгалын дэвтрээ барьцаа болгон үлдээдэг айл өрхийн тоо улам бүр олширсоор байна. Энэ бол манай өнөөгийн нийгмийн эмгэнэлт дүр зураг юм. Монгол Улсаа, монголчуудаа гэсэн нэр нь, ажил нь, зорилго цэвэр, хариуцлагатай төр засгийг бий болгохгүйгээр ажилгүйдлийг арилгаж, ядуурлыг бууруулж чадахгүй. Сайнхүүгийн Ганбаатар би үүнийг шийдвэрлэхийн төлөө зүтгэнэ.
ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГЫН ЧИГЛЭЛЭЭР
  • Миеэгомбо
  • ЭНХБОЛД
  • Эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийг ойрын хугацаанд эрс сайжруулах ТОГТВОРТОЙ БОДЛОГО Засгийн газар, УИХ-тай хамтран хэрэгжүүлнэ. Монгол Улс, монголчууд нэг зорилгод нэгдэн ажиллаж, хямрал хүндрэлийг хамтдаа давна. • “Сэхээн амьдруулах”-аас “энгийн тасагт” шилжсэн эдийн засгаа “эмнэлгээс гаргах” шийдвэр бүрийг тууштай дэмжин ажиллана. • Гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, хөрөнгө оруулалтыг дэмжин ажиллана.
  • Халтмаа
  • БАТТУЛГА
  • Монгол Улсын эдийн засаг дахь “Хүрэн эдийн засаг”-ийн хувийн жинг тогтвортой бууруулж, байгальд ээлтэй, экологийн тэнцвэрт байдлыг хадгалсан, нөхөн сэргээлт хийх бүрэн боломжтой, ил тод, хариуцлагатай уул уурхайг дэмжих; • Хоёр хөршийг холбосон эдийн засгийн бүс (коридор)-ийг хөгжүүлэх, ре-экспортыг өргөжүүлэх, эдийн засгийн чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, гуравдагч хөрштэй хийх худалдааны хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжсэн эрх зүйн орчны шинэчлэлийг санаачлан ажиллах;
  • Сайнхүү
  • ГАНБААТАР
  • Мянганы их бүтээн байгуулалтыг эхлүүлнэ Энэ бүхэн бол та бидний, бүх монголчуудын Хөгжлийн их аян юм. Эх орны минь жаргалын замын эхлэлийг тавих Их аян юм. Энэ их аяныг, Монголын хөгжлийн “Мянганы их бүтээн байгуулалт”-ыг эхлүүлцгээе. Үр хүүхдүүд минь бидний эхлүүлснийг цааш нь нэр төртэй үргэлжлүүлнэ. Ингэснээр Монголчууд улс эх орныхоо жинхэнэ эзэд нь болно. Байгалийн баялгаа өмчилнө. Монгол хүний үнэ цэнэ, үнэлэмж өсч нэмэгдэнэ. Монгол Улс түргэн хурдацтай хөгжинө, тусгаар тогтнол нь бэхжин батжина.
БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХѲГЖЛИЙН БОДЛОГЫН ЧИГЛЭЛЭЭР
  • Миеэгомбо
  • ЭНХБОЛД
  • Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгалийн унаган төрх, биологийн янз байдлыг хамгаалах, цөлжилтийг сааруулах, учрах эрсдлийг бууруулах чиглэлээр олон улс, бүс нутаг, үндэсний байгууллагуудтай идэвхийлэн хамтран ажиллана. • Усны нөөцийн нэгдсэн менежментийг төлөвшүүлэх, усны эх, ундаргыг хамгаалах, нөөцийг нэмэгдүүлэх, хэмнэх, дахин ашиглах, хүн амын эрүүл ахуйн шаардлага хангасан болон үйлдвэрлэлийн усны хэрэгцээг хүртээмжтэй хангах бодлогыг дэмжинэ. • Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орж, орхигдсон газар нутгийг нөхөн сэргээх ажлыг буруутай этгээдээр бүрэн хийлгэх бодлого баримтална.
  • Халтмаа
  • БАТТУЛГА
  • Байгаль орчинд сөргөөр нөлөөлж буй уур амьсгалын өөрчлөлт, агаарын болон хөрсний бохирдол, усны нөөцийн хомсдол, хөрсний элэгдэл, цөлжилт, бэлчээрийн доройтолд онцгой анхаарч экологийн тэнцвэрт байдлыг хадгалан хамгаалахад Монгол төрийн бодлогыг хандуулж ажиллах; • Байгалийн унаган төрхөө хадгалсан газар, цэнгэг усны нөөц, томоохон гол мөрний урсац бүрэлдэх эхийг улсын тусгай хамгаалалтанд авах, хур тунадас, гадаргын ус хуримтлуулах улсын хэмжээний усан сан байгуулах, Улаанбаатар хот орчмын гүний усыг хэмнэх, гадаргын ус ашиглах, хаягдал бохир усыг цэвэрлэн дахин ашиглах технологи нэвтрүүлэхийг дэмжих;
  • Сайнхүү
  • ГАНБААТАР
ЗАСАГЛАЛЫН БОДЛОГЫН ЧИГЛЭЛЭЭР
  • Миеэгомбо
  • ЭНХБОЛД
  • Авлигын гэмт хэрэгт оноох ялын бодлогыг чангатгана. Авлигын гэмт хэрэгт холбогдож, ял эдэлсэн бол төрд ажиллах эрхийг бүх насаар нь хасна. Авлига бол манай нийгмийн хорт хавдар. Хорт хавдрын эс бүрийг суга татан хаяхаас өөр эмчилгээ байхгүй хэмээн хатуу тэмцэнэ. •Хууль сахиулах болон шүүхийн үйл ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө, хууль ёсыг бүрэн хангуулж, улс төрийн нөлөөллөөс ангид байх зарчмыг чанд сахиулж ажиллана. Хууль сахиулах, шүүхийн ажиллагаа улс төрөөс ангид байх зарчмыг тунхаг яриа биш ажил хэрэг болгоно.
  • Халтмаа
  • БАТТУЛГА
  • Иргэн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, хууль ёсны эрхээ нэр төртэйгээр хамгаалуулж чадах шударга шүүхийн тогтолцоог дэмжин, эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэхийн төлөө ажиллах; • Сонгогдсон болон томилогдсон төрийн албан тушаалтан авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдсон нь тогтоогдсон, офшор данстай нь илэрсэн, ашиг сонирхлын зөрчилтэй нь нотлогдсон тохиолдолд хатуу хариуцлага хүлээлгэж, албан тушаалаас нь огцруулах, хохирлыг нөхөн төлүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох, энэ асуудлыг зохицуулсан олон улсын гэрээ, конвенцид нэгдэхийн төлөө бодлого, санаачилга гарган ажиллах;
  • Сайнхүү
  • ГАНБААТАР
  • Олигархиуд язартлаа баяжиж, оффшорчид Монголын баялгийг харх шиг мэрж байна. Дундаж давхарга өсөн нэмэгдэх бус харин шавхран ширгэж байна. Энэ бүхэн нь шударга ёсыг ноцтойгоор алдагдуулж байна. Гадаадын оффшор дансанд байрлуулсан олон тэрбум ам.долларыг Монголд буцаан авчрах ёстой. Олигархиуд болоод оффшорчдыг халхавчлан хамгаалж, өөгшүүлэн давруулж буй өнөөгийн тогтолцоог өөрчилж, төр засгийн хүнд суртлын гинжийг тас цохих хэрэгтэй байна. Хууль, шүүхийн байгууллагад дээрээс даалгавар өгдөг, хөндлөнгөөс нөлөөлдгийг таслан зогсоож шударга ёсыг сэргээх учиртай.
НИЙСЛЭЛИЙН ХѲГЖЛИЙН БОДЛОГЫН ЧИГЛЭЛЭЭР
  • Миеэгомбо
  • ЭНХБОЛД
  • Нийслэл хотын хөгжлийг төлөвлөх, бодит ажил болгох, гүйцэтгэлд нь хяналт үнэлгээ хийхэд орон нутгийн засаг захиргаа, төрийн байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгэм, иргэдийн хамтын оролцоог дэмжинэ. Нийслэл хотын хөгжлийг дэмжсэн эрх зүйн орчинг боловсронгуй болгоно.
  • Халтмаа
  • БАТТУЛГА
  • Нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, усан сан байгуулж, Туул, Сэлбэ, Дунд голуудын урсгалыг дэмжин, орчныг сэргээн тохижуулж амралт зугаалгын бүс, хиймэл нуур шинээр бий болгох замаар хотын иргэдийнхээ амьдрах таатай орчныг бүрдүүлэх бодлого, санаачлагыг дэмжих; Хүн ам олноор төвлөрсөн гэр хорооллын бүсүүдийг нэн тэргүүнд төвлөрсөн инженерийн шугам, ус хангамжийн сүлжээгээр хангах, барилгажуулах, агаар, ус, хөрснийбохирдлынасуудлуудыг цогцоор нь шийдвэрлэхэд чиглэсэн бодлого, санаачлагыг дэмжих;
  • Сайнхүү
  • ГАНБААТАР
  • Нийслэл Улаанбаатар хот, бусад хот суурин газрыг үндэсний үйлдвэрлэлийн цогцолборууд болгон хөгжүүлцгээе!
 
 

Дээшээ