GoGo Мэдээ - Бүжиг дэглээчийн DVD худалдаанд гарлаа
GoGo

 
 
Санал асуулга
“Хүний хөгжил сан”-аас иргэн бүрт нэг сая төгрөгийг олгохоор амласан. Гэвч иргэдийн сонголтоор нэг сая төгрөгтэй дүйцэхүйц хэмжээний хувьцаа эсвэл сая төгрөгийг бэлнээр олгоно гэсэн билээ. Энэ тохиолдолд Та алийг нь сонгох гэж байна вэ?

Санал өгсөн нийт хүн(16875)
  • Сая төгрөгөө бэлнээр авна
  • Тавантолгойн хувьцаа авна
  • Одоогоор сонголт хийгээгүй
  • Алийг нь ч авмааргүй байна
  • Мэдэхгүй
  • Бусад /Та сэтгэгдлээр оруулна уу/

Бүжиг дэглээчийн DVD худалдаанд гарлаа

2012 оны 2-р сарын 8
Бүжиг дэглээчийн DVD худалдаанд гарлаа
Монголдоо төдийгүй хөрш зэргэлдээ улс, Монгол туургатнууддаа зэгсэн үнэлэгдсэн бүжиг дэглээч С.Сүхбаатар DVD-гээ гаргажээ.

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, төрийн соёрхолт Сэвжид агсны хүү 40 гаруй жилд дэглэсэн бүжгүүдээ ийнхүү олны хүртээл болгоод байгаа юм.

“Сайн бүжигчин, бүжиг дэглээч хэрнээ гарын ганц сайн шавь төрүүлдэггүй” гэж шүүмжлүүлдэг тэрбээр “DVD-нд маань шимтэн дурласан хүн сайн бүжигчин болно” гэж хэлсэн аж.

Монголын урлагийн ертөнцөд одоогоор түүний орон зайг эзэлчих бүжигчин хараахан гарчхаагүйд тэрбээр өөрөө ч эмзэглэж явдаг гэсэн. Түүний Монгол бүжгийн урлагийг ертөнц дахинд сурталчилан таниулж ирсэнийг үнэлж баршгүй бөгөөд төрийн соёрхол хүртсэн бүтээлийг Монголын урлагийн өвд хадгалан хамгаалж байдаг билээ. Хамгаалаад ч зогсохгүй бүжиг сонирхогч, мэргэжлийн бүжигчин, бүжиг дэглээч хэн бүхэнд эл бүтээл нь нээлттэй байдаг юм.

Түүний “Бүжгийн бахархал” нэртэй DVD-нд 12 бүжиг багтсан ажээ. Цомогт багтсан тэрхүү бүтээлүүдээр тоглолт хийж 60 насных нь ойд бэлэг барих аж.

Дээшээ
Хэвлэх Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл(2)
  • Forex      103.3.29.XXX
    2012 оны 2-р сарын 8

    Туршлагатай мэргэжлийн трейдэр 2000-с дээш долларын хөрөнгө оруулж , форекс арилжаанд оролцох хүмүүсийг хайж байна. Форекс бол сүлжээ биш цэвэр валютын ханшны зөрүүн дээрээс мөнгө олдог бизнес юм. Зөвхөн хөрөнгө оруулах хүмүүс л залгана уу. Утас: 99733584

    [ Хариулах ]21
    • bilguun u.t.c       124.158.123.XXX
      2012 оны 2-р сарын 11

      taniig bi bid hundeldeg shuu mehiin yoslii

      [ Хариулах ]00